Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу

Aдмин / Нүүр

ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ. Түүнийг ЭЦА-ны хаалгаар орж амжаагүй шахам байхад л “…Р.Базар улстөрчдийг санхүүжүүлсэн” гэдэг мэдээлэл түгсэн юм. Үүнийг түүний эзэмшлийн гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор яригдаж эхэлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд “…Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө “5Ш” ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэн Р. Базар ЕСБХБ-нд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдол ЕСБХБ-наас надад ирсэн. Одоогоор түүнээс 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Р.Базарыг энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй” гэв.

Харин ЭЦА-наас “…. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Мөн “…Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох” гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Р.Базарыг баривчилсан нь Тээвэр хөгжлийн банкиндаа нэр бүхий хүмүүсийн зургаан сая орчим ам.долларыг “төвлөрүүлсэн”-ээс болжээ. Гэхдээ хууль хяналтынхан дээрх мөнгийг “…Улс төрийн санхүүжилт байж болзошгүй” гэж үзэж шалгаж байгаа юм байна. Харин дээрх мөнгө нь уржигдраас “шуугиад” байгаачлан улс төрийн аль нэг нам, ялангуяа АН-тай холбоотой гэдэг нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ташаа мэдээлэл бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.197] 2024-04-20 23:25:33

ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ШОРОНД НЬ ХИЙ

Зочин [83.254.132.244] 2024-04-19 05:18:32

Umhii hujaa muriitai togloomchin, heterhii tansag amidarj munguur tuildag bsn chin iim ih urtui butehgui gar bjee. Ankh kazino d ulaan mungugui guilgachin l bsiish dee suuld l bayjsan novsh

Зочин [59.153.113.19] 2024-04-18 18:57:56

Төгсгөлд нь Бололтой гээд эвтэйхэн шигтгэж өгсөн бн. Ккк.

зочин [202.55.191.194] 2024-04-18 11:20:38

сонгуулийн мөнгө хоер намд өгөхгүй гэж ЭЦА-тай хувилдаж бгаа тоглоом

Зочин [66.181.187.107] 2024-04-18 10:52:07

Бололтой гэж сэтгүүлч өөрийн санааг бичиж. Түүнээс цагдаа бололтой гээд бариагүй байлгүй. Энэ сэтгүүлч нэртэй мөнгаруудыг яалтай вэ?!

Эрка [139.5.217.41] 2024-04-18 10:24:25

Баян дүрд тоглодог Луйварчид монголд их юмдаа. Элдэв төсөл хөтөлбөр нэрээр хаанаас хэнээс мөнгө зувчуулахуу гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг новшнууд олон бий!

Зочин [66.181.184.129] 2024-04-18 08:17:02

Jijguud ni barigdaj baigaa biz.

Зочин [202.126.89.157] 2024-04-17 17:57:37

Бололтой гэдэг чинь юу гэсэн үг вэ. Таамгаар баривчилгаа явуулна, нэгжлэг хийнэ гэдэг хүчнийхэн өөрсдөө хууль зөрчиж банкны нэр хүнд харилцагчдын хооронд үл итгэлцлийг бий болгосон асуудлыг төр өөрөө хариуцлагы нь үүрнэ гэсэн үгүү?! ....

Зочин [66.181.184.161] 2024-04-17 16:29:43

Монголын баялагаар гараа угааж бгаа намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэж даварсан Шоохууз даа.Дараагын ээлжинд Номтойбаяр гэж хулгайч алуурчинг баривчлах болоосой.

Зочин [202.126.91.158] 2024-04-17 15:07:25

Цэвэр хужаа шд

Зочин [66.181.178.90] 2024-04-17 23:43:31

Hudlaa shaahaa bolino uu


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.