Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

Aдмин / Улстөр

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Уг төсөл сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Өглөө босоод ирэхэд л нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан хуулийн төсөл болгочихдог юм, сүүлийн найман жилд энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй.

Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Одоо болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна.

Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл алга. Бид саяхан орон нутагт томилолтоор очсон. Очсон бүх аймаг, сум гамшигт өртсөн байдалтай байна. Энэ тоон мэдээлэл бүгд буруу. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сүүлийн хоёр жилд хоёр сая мал хоргодсон байхад хуульд оруулж ирсэн мэдээлэл нь худлаа байна.

Энэ бол зөвхөн цаг агаарын нөхцөл байдлаас болоогүй. Засгийн газраас малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй балаг нь одоо гарч байна.

Малчдын зүгээс ганц л юм шаардаж байна. Энэ түүхэнд байгаагүй гамшгийн хохирлыг нэг удаа барагдуулж өгөх, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэх байх л шаардлага тавьж буй. Гэтэл та нар чадахгүй ээ, хоршоолол болж, зээл ав гээд байгааг ойлгохгүй байна" гэж ярьсан юм.

Түүний тодруулгад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Та хаанахын бодлого ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Манай улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх бодлогын хүрээнд хуулийн төсөл оруулж ирсэн.

Малчдыг жаахан чинээлэг болгоё гэхээр уурлаад байх юм. Өнгөрсөн хугацаанд малчдын авсан зээл нь цас зудын хүндрэл үүссэнээс болоод төлөхөд хүндрэлтэй байгаа учир үүнд дэм болох үүднээс ийм хуулийн төсөл оруулж ирсэн.

Хоршоонд нэгдэх нь малчны сайн дурын үндсэн дээр хийгдэх зүйл. Бүх малчид үүнд нэгдэхгүй.

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарах юм" гэж ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.177] 2024-04-19 11:44:24

Яг зөв хэллээ өдөр болгон шинэ хууль орж ирээд автомаатаар батлагдаж бгаагийн цаана яг ямар нэг том тоглолт явагдаж ба эцэстээ яах бол гэхээс айдас төрж ба гэхдээ хэзээ нэгэн цагт цаасан дээр нэр ус нь буусан юм даа гэж бодож суухаас харин тэнэгдуу юм мэдэхгуй их хуоалд аз эдээр гарсан одоо зарим нь гаргаж ирж бгаад иймэрхуу хууль бус юм хийлгэх гэж нэг удаагийн гишүүд болгоомжтой л байгаарай даа тэхгуй бол хом аойно чинв төрийн хуулиар хатуу ял цээхлэлтэй ба шүү архаг олон талын тоглолттой гишүүд өөрсдөө цэвэр улдэх гэж тоглоомын гишүүд гаргаж ирж ба

зочин [202.9.46.17] 2024-04-19 08:44:39

малчдыг жаахан чилээлэг болгох санаа чинь оройтож танайханд хууртдаг цаг өнгөрсөөн

Зочин [122.201.31.99] 2024-04-19 08:26:50

Сонгуулийн жил зуд болдог нь яамайдаа . Хэдэн муусайн малчид маант татварын мөнгөөр малтай болохнээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.