Б.Батцэцэг сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг даргална

Aдмин / Улстөр

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно.

Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллана.

Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

Зочин [43.228.130.39] 2024-04-20 16:43:13

Юууу мэрэгжлийн бус хүн энэ том хурлыг удирдана гэнэ үү? Яамныхаа мэрэгжлийн залуусаас сайн асууж,дагуулж яваарай даа яанаа

Зочин [202.126.90.131] 2024-04-19 16:28:26

Сайн байна сайхан сайд сайхан монгол эмэгтэй амжилт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.