Азийн аваргаас Б.Ганхайч мөнгө, Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

  • Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
  • Тэмцээний хоёр дахь өдөр шигшээ баг мөнгө, хүрэл медаль авлаа.

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний хоёр дахь өдөр дөрвөн жингийн барилдаан болсноос Монголын шигшээ баг хоёр медаль авлаа.

Тодруулбал, эмэгтэй -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ Узбекистаны Гулноза Мятнозоваг ялж хүрэл медаль, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч Японы Ямагүчи Кирарид финалд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-д эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болно.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.