О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон

Aдмин / Нүүр

"Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын байшинг нураана" хэмээн НЗД-ын даргын орлогч мэдэгджээ.

"Хангай" зочид буудлын барилга 1982 онд баригдсан байна.

Түүний мэдээлснээр хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "1982 онд баригдсан "Хангай" зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна.

Зочид буудлын нэгдүгээр давхрыг Б.Жаргалсайхан, "Номин"-гийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад татвар төлдөггүй. Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй.

Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна" гэв.


Сэтгэгдэл

БОДОЛ [103.57.93.245] 2024-04-25 19:47:05

Болохгүй бүтэхгүЙ юмыг ардчилалаас боллоо гэдэг үгийг Ардын намын луйварчид л ярьдаг,сурталчилдаг юм шүү.Болохгүй сайжрахгүй байгаа гол учир нь ардын намын хулгайчдаас улбаатай шүү

ZOCHIN [202.70.43.95] 2024-04-24 11:43:01

ЭНЭ БАЛГАС ЗУНДАА ОРОН ГЭРГҮЙ АРХИЧИДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГАЗАР НУРААХ НЬ ЗӨВ ХОТЫН ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ ТАЙВАН АМЬДРАХ ОРЧИНГ ГУТААСАН ИЙМ БАЛГАСЫГ ЯАГААД НУРААХ ЁСГҮЙ ГЭЖ . ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААСАН ГАЗАР ШҮү ДЭЭ.

Зочин [202.126.89.148] 2024-04-24 10:09:04

Жагаа ах л нураана биз төсвийн мөнгөөр л биш шүү О.Номинчимэгээ.

Зочин [59.153.87.30] 2024-04-24 10:02:02

Бүхэл бүтэн төртэй улс орон өөрийн хөрөнгөө мэдмээр л юм. Төр засаг мөнгөөрөө барьсан барилгыг зальтай, мэдээлэлд ойр хүмүүс минийх гэж өмчлөөд удаж байгаа. Одоо төр юм аа мэдэж буцааж авч яагаад болдоггүй юм бэ? Баянгол зочид буудал, Хангай зочид буудал, Улаанбаатар зочид буудал, ард кино театр, Цирк, бүх үйлдвэрүүд ... 1 давхарыг нь эзэмшдэг бол түүнийх нь хана туургыг нь өгчихөөч дэ! эзэн гээд байгаа хүмүүст нь. Газар нь Монголын өмч юм байгаам биз дэ.

Зочин [139.5.217.37] 2024-04-23 21:12:02

Нураана гэхээр жов жов гэсэн юм гайхуулаад гараад ирнэ эргэн тойрон хог хөглөрөөд л

Зочин [139.5.217.114] 2024-04-23 20:04:23

Чөтгөртэй байр гэсэн шүү базарваань 30 жил өнгөрчээ.байр нь бат бөх шүү.музёй болоод хүмүүс харж лбайг.

Энэ байр бол ойлгомжгүй, хогийн объект. [66.181.160.63] 2024-04-23 18:06:14

Энэ байшин чинь тэр 1982 ондоо ашиглалтанд ороод удалгүй ФУНДАМЕНТ НЬ ХАГАРЧИХААД, ашиглах боломжгүй болсон гэж сонсож байсан. Тэгээд л тухайн үед тус байранд байсан гадаадын мэргэжилтнүүд, Афганы Элчин сайдын яам, бусад гадаадын байгууллагууд нүүж гарч явсан. Тэгээд эзэнгүй 1991-92 он хүртэл байхад нь нэг айл уг балгасыг хувьчилж аваад зочид буудал болгоно гэж засч байсан. Гэтэл тэр эзэн нь нас барчихаад 1995-96 оны үеэс тус байранд ХЭН Ч анхаарал тавихаа БОЛЬСОН. Энэ байр ХАГАРХАЙ фудаменттэй, зочид буудал болж ЧАДААГҮЙ давхруудтай, зүгээр л ХОГ. Түүнийг хэн, ямар хөрөнгөөр нурааж талбайгий нь цэвэрлэхийг БҮҮ МЭД.

Зочин [122.201.31.136] 2024-04-24 12:03:11

Хөгшчүүлийн асрамжийн газар болгоход болох байх шүү

И [103.168.34.146] 2024-04-23 15:11:41

40, 50 мянгатаас л хойш баригдсан, гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан орон сууц, засаад ашиглахад болмоор юм.

зочин [195.88.142.26] 2024-04-23 13:40:03

Зүгээр л нураа

Зочин [66.181.183.189] 2024-04-23 13:39:21

Jagaad zoduulwaa

зочин [103.111.68.3] 2024-04-23 13:23:38

зүгээр л буулга Маш зөв,Ямар нь загнаад байж болдог ямар нь дээрэлхүүлээд байдаг юм бэ

иргэн [66.181.190.192] 2024-04-23 13:13:33

одоо нураах болсон

Зочин [202.126.89.193] 2024-04-23 12:50:21

Ядарсан бидэнд өгчих

Зочин [122.201.31.136] 2024-04-24 12:04:04

Ядарсан улсууд хувааж авий

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-23 11:53:23

ЧАНАРТАЙ САЙН БАРИЛГА 144 АЙЛЫН СУУЦ. БУЯНГИЙН ЖАГАА 800 САЯ ААР АВСАН. МАН Ы ХУЛГАЙЧУУД БҮҮ БАЛАЙР. НЭГТЭЭГЭЭР НЬ ХОЙТ СОЛОНГОСЫН ДЭГЛЭМ ТОГТООЧИХ. СОНГУУЛИАР ТА НАРЫГ ХӨРСНӨӨС АРЧИЖ ЦЭВЭРЛЭНЭ.

Зочин [124.158.107.81] 2024-04-23 13:03:37

ийм л оркууд байдаг учраас улс орны хөгжилд саад болдог. америкт солонгост японд ийм балгас олон болвол шууд хурааж авдаг. манайд арайл дураараа золбин арчлал байх юмаа

Зочин [203.98.76.249] 2024-04-23 11:34:02

засаад л аваач. сэг болгоон эзнийг нь сүнстэй нь хамт хэд хонуулж сүнсийг нь хөөлгө

Зочин [202.126.89.157] 2024-04-23 10:52:37

Заавал нураах хэрэг байна уу. Ядуу бидэнд өгчих. Сайхан болгоод амьдрана шүү...

huz [122.201.23.66] 2024-04-23 10:10:56

zugeer bgaa barilgiig nuraaj yanam be


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.