Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ

Aдмин / Улстөр

Монголын баячууд, хөрөнгөтнүүдэд хүнд цаг үе тохиож байна. Зүүний чиглэлийн нам чадлаараа чангалж, хөрөнгийг нь хурааж байна. Төв цэнгэлдэхийг хураалаа, автобусны компаниудын захирлуудыг барьж хорьж хураалаа. Одоо “Ачит эх”-ийг хураана гэж байгаа. Мөн сая батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар хувийн компаниудын эзэмшиж буй стратегийн есөн ордын 34 хувийг төр шууд эзэмших эрхтэй болж байгаа. Ингэснээр МАК-ийг хураах, “Энержи ресурс”-ийг хураах, жижиг Таван толгойг “Ажнай” Д.Бат-Эрдэнээс хурааж авна гэж яригдаж байна. Эрх баригч Ардын нам Засгийн эрхэнд гарангуутаа л “Салхитын мөнгөний орд”-оос аваад мөнгөтэй бүхэн рүү дайрч, эзлэн түрэмгийлж хураасан. “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлан Засгийн газрын тусгай төлөөлөгч тавьж булааж авсан. “Эрдэнэс Таван толгой” компанид мөн тусгай төлөөлөгч тавьж эзэн суусан.Дээрээс нь банкнаас зээл авсан бүхнийг баалж доромжилж, гутааж, онц гэмт хэрэгтэн мэт үзэж хичнээн олон хүнийг хичнээн олон сараар шүүж, заримыг нь барьж хорьж ялласныг бид харж байна.

Зээл авах бол гэмт хэрэг биш. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид банкнаас зээл авч бүтээн байгуулалт босгож, ажлын байр бий болгон, улс орны эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Монголд яг одоо бизнес эрхлэгчдийг бараг л өдөр бүр сүр дуулиантайгаар баривчилж шоронд хийж байгаа. Ингэж баячуудын хөрөнгийг хураан, тэдний босгосон бүтээн байгуулалт руу төр засаг улангасан дайрч байгааг хараад ард түмэн, нийгэм тэр чигтээ түрхрэн дэмжиж байна. Хэвлэл мэдээлэл ч баячуудыг өмөөрсөнгүй. Шулуухан хэлэхэд, Монголд хөрөнгөтнүүдээ өмөөрөх хэвлэл мэдээллийн байгууллага үлдээгүй. Яагаад гэвэл Монголын баячууд өөрсдөө хэвлэлийг байхгүй болгосон.

Яаж байхгүй болгосныг одоо хэлье. Монгол хоёр гурван сайн телевизтэй болох байсан. 25 дугаар суваг, Ийгл гээд. Тэгтэл Монголын мөнгөтэй болгон телевиз байгуулаад эхэлсэн. Учир нь рекламны мөнгөө аль нэг телевизэд өгч тэднийг баяжуулж, тэтгэн дэмжихийн оронд өөрсдөө телевиз байгуулаад, реклам сурталчилгаагаа үнэгүй явуулаад, өөрсдийгөө өмөөрүүлээд дээрээс нь мөнгө олоход боломжтой гэж үзсэн. Ингээд телевизийн олон сувгууд зэрэг зэрэг байгуулагдан, нөгөө босч байсан, өнгө төрхөө олох гэж зүтгэж байсан телевизүүдээс гол гол боловсон хүчнийг нь аваад, хүчийг нь тарамдуулан яйруулаад хаячихсан.

Борооны дараах мөөг шиг хэдэн зуун телевиз бий болсон нь ийм учиртай.Баячуудын өөрсдийнх нь байгуулсан телевизүүд босч ирж чадаагүй, чадах ч үгүй. Эрх мэдэлтэй улстөрчийн юм уу, олигархийн, эсвэл нэг албан байгууллагын телевизийг хэн үзэх билээ. Ёстой тоох ч үгүй. “Тэр телевиз байгуулж байгаа гэнэ” гэж ярихаас цааш хэтэрдэггүй. Ингэж Монголын баячууд рекламны хэдэн төгрөгөндөө горойсноос болж Монголд телевиз гэдэг зүйл байхгүй болсон. Хэн хэн хувийн телевизтэй гэдгийг бүгд мэдэх учир нэрлээд байх ч шаардлагагүй байх. Эзнийгээ өмөөрч гон гон хийсэн тэдний мэдээ, албан байгууллага компаниа сурталчлахаас өөр үзэж харах юмгүй телевизүүд ямар ч үзэгч, урамгүй байдаг. Тухайн компани эзэндээ л хэрэгтэй байдаг биз.

Телевизийг байхгүй болгосон энэ байдал сонинд яг давтагдсан. Сонин ашигтай юм байна, рекламаар ёстой цөм хийдэг юм байна гээд шүлсээ гоожуулсан нөхдүүд, мөнгөтэй болгон сонин гаргаж, сонины зах зээл рүү орж ирсэн. Эхлээд шар сонины үер буусан. Дараа нь өдөр тутмын сонин гаргаад эхэлсэн. 15, 16 өдөр тутмын сонин гарч байлаа шүү дээ. Ингээд дөнгөж тогтож байсан, хөл дээрээ босч байсан сонины редакцийг салгаад, шилдэг нийтлэлч сэтгүүлчдийг нь хэдэн хэсэг хуваагаад, мөнгө төгрөг, байр сав амлаж тэр олон сонин гарч эхэлсэн. Гэтэл одоо хар, нөгөө хорь шахам өдөр тутмын сониноос ганц нь ч алга. Хүн уншихгүй, захиалагчгүй учир дампуурахаас өөр аргагүй.

Хамгийн хорлонтой нь босох гэж, хөл дээрээ тогтох гэж зүтгэж байсан редакциудыг мөн л яйруулаад хаячихсан. Тогтсон редакциудыг самарч, боловсон хүчнүүдийг нь тал тал тийш нь зулгааж, хамгийн гол нь реклам сурталчилгаа өгөхгүй, цусны эргэлтийг нь хааж, сонин хэвлэлийг байхгүй болгох гэж зүтгэсний гороор өнөөдөр баячуудыг өмөөрөх хэвлэл байхгүй болсон. Сонин хэвлэлийн хамгийн гол зүйл ерөөсөө эдийн засгийн дэмжлэг байдаг. Мөнгөгүй бол, рекламгүй бол сонин хэвлэл гарна гэж бодоод, мөрөөдөөд ч хэрэггүй. Уншигч олонд, ард түмэнд үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө өдөр тутмын сонин асар өндөр зардлаар гардаг. Цаасны зардал, хэвлэх үйлдвэрийн зардал гээд сонин бол ёстой мөнгийг ууж өгдөг. Тиймээс мөнгө санхүү, эдийн засгаар бодитой дэмжлэг үзүүлэхгүй юм бол Монголын баячууд, хөрөнгөтнүүд сонин хэвлэл, чөлөөт хэвлэлийн тухай яриад ч хэрэггүй.

Телевизийг, сониныг ингэж устгасныхаа горыг өнөөдөр баячууд амсаж байна. Тэднийг өмөөрөх хэвлэл мэдээлэл Монголд үлдсэнгүй. Дэлхийн жишгээр бол үндэсний томоохон хөрөнгөтөн, үндэсний том компани, аж ахуйн нэгжүүд хэвлэл мэдээлэлдээ мөнгө өгч, тэднийг бодлогоор дэмжиж, хэвлэл мэдээллээ улам хүчирхэг болгодог. Яг энэ жишгээр явсан бол 25 дугаар суваг телевиз, Ийгл телевиз дэлхийд нэртэй Монголын хамгийн хүчирхэг телевизүүд болох байлаа. Өдөр тутмын хориод сонин байгуулагдаж редакцийн хүчийг тарамдан сулруулаагүй байсан бол Монголын хамгийн олон уншигч захиалагчтай “Өдрийн сонин” өдөр бүр 32 нүүрээр хэвлэгддэг тэр жишгээрээ явах байлаа.

Гэвч мөнгөтэй бүхэн сонин байгуулж хэвлэл мэдээллийн дуу хоолойг хүн бүр хувьдаа ашиглан, үндэсний том компаниуд, баячууд реклам сурталчилгаагаа өгөхөө больсны учир 32 нүүрээр хэвлэгддэг “Өдрийн сонин” 8 нүүрээр, дээд тал нь 12 нүүрээр хэвлэгдэж байна. Солонгосын үндэсний том компаниуд “Самсунг”, “Хьюндай” өдөр тутмын сониндоо байнга хөрөнгө оруулалт хийдэг. “Хэвлэл мэдээллийн хүчээр бидний бизнес ийм амжилтад хүрсэн” хэмээн сониндоо хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь өөрсдийгөө муулуулахгүй гэж хийж байгаа манайхны хэлдгээр хаалтын гэрээ биш. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэлдээ өгч байгаа хөрөнгө оруулалт. Олон улсын жишиг ийм байтал манай хөрөнгөтнүүд рекламны таван халтар төгрөгийн төлөө үхэж хатан хэвлэл мэдээллээ өөрсдөө устгасан.

Хэрвээ Монголын баячууд хэвлэлдээ ингэж хандаагүй байсан бол өнөөдөр үндэсний том телевиз, сонин тэднийг өмөөрч, өмгөөлж, эрх баригчидтай тэмцэж байх байлаа. “Монгол Улс баялаг бүтээгч, үндэсний хөрөнгөтнүүдийнхээ хөрөнгийг хурааж байна” гээд л зогсоо зайгүй мэдээлж, шуугиан болгох байлаа. Хэвлэл нь ийнхүү дампуурангуут баячууд цахим сайт байгуулаад, сошиалд пэйж хуудсаа нээгээд цахим руу шуураад орсон. Гэвч бодит байдал дээр цахим ертөнц бол үнэндээ найдах юм биш. Яагаад гэвэл албан газрын пэйж хуудас, сошиал хаяг руу ордог, тэрийг үздэг хүн гэж байхгүй. Тухайн компанид ажилд орох гэсэн хүн л харна уу гэхээс бусдаар тоож шагайхгүй. Гар утас авах гэсэн хүн Мобикомын пэйж хуудас руу орж болох юм. Гэхдээ утсыг ил задгай зарж байдаг болохоор орох ч шаардлага байхгүй.

Мобикомын пэйж хуудас 1 сая дагагчтай юм гэсэн. Түүндээ найдаад хэвлэл мэдээлэлд мөнгө хялайлгахаа байсан. Нэг сая дагачтай байлаа гээд тэр хуудас руу нь хэн ч тоож ордоггүй учир ямар ч үр дүнгүй. Ийм юманд найдаад тухайлбал, Мобиком гэхэд олон түмэнтэй харилцах замаа хаасан. Ер нь ингэхэд сошиалд ажилгүй, залхуу, хий дэмий сэлгүүцэж хов живээр хооллодог нөхдүүд л байдаг. Ажилгүй, ядуу гуйлгачин байгаадаа бусдыг буруутгадаг, хөрөнгөтэй мөнгөтэй бүхнийг үзэн яддаг тэдэнд баячуудын хөрөнгийг хураана гэдэг бол ёстой бах нь ханасан мэдээ байлгүй яахав. “Хөрөнгийг нь хураа, наадуулаа шоронд хий. Бууд, дүүжил” гээд нийгмээрээ түрхрэн босоод орилолдоод ирнэ.

Ийм л нийгмийг баячууд та нар өөрсдөө бий болгосон. Хэвлэл мэдээллээ хүчирхэг байлгахын оронд харин ч хорлож, харгисаар амыг нь барьсан. Тиймээс та бүхнийг өмөөрөх, өмгөөлөх хэвлэл Монголд алга. Эдийн засгаар дэмжиж байж хэвлэл хүчтэй болдог. Гол хөшүүрэг нь ердөө мөнгө. Мөнгөтэй хэвлэл мөнгөтэй хүнийг, үндэсний хөрөнгөтнүүдээ өмөөрдөг. Тэдний өмнөөс босдог. Гэвч хоосон гуйлгачин учир хөрөнгө мөнгөтэй хүний төлөө зоригтойгоор дуугарахгүй хүнгүй болжээ. Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй гэж хэлээд байгаа маань ийм учиртай.

Д.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.250] 2024-04-25 11:59:17

Шударгаар олж авсан хувийн өмч бол өөр шүү. Улсын нийтийн өмчийг хулгай луйврын аргаар авчихаад түүнийгээ хувийн гэж байгаа бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Төв цэнгэлэдэх, Цирк, Орд газрууд, Ачит Их эд нар тэгээд хувийн өмч юм уу. Х

Зочин [66.181.190.108] 2024-04-25 09:06:09

Төр хувийн өмчинд халдаагүй хураагаагүй. Харин өөрийн өмчийг луйвардуулсанаа буцааж авч байна. Энэ бол зөв. Өмч хувьчлалыг үнэн буруу явуулсан. Буурал бямбаёүрэн халзөн ганбллд 2 нүгэлээ үүрэх өдөр тун ойртож ыайнадаа

Зочин [66.181.161.25] 2024-04-25 08:27:10

Ер нь бол төрөөс явуулж бгаа хөрөнгөтнүүд тэй хийж бгаа тэмцэл зөв

З [66.181.161.54] 2024-04-25 08:23:28

Төрийн хулгач нараас хөрөнгийг нь хураах хэрэгтэй мөн богд уулын аманд байгаа бүх хаусыг хураах хэрэгтэй

ZZZ [66.181.161.203] 2024-04-24 21:01:22

Tur muruuruu yavj bgaa bayachuud, biznesmenuudiig oroldoogui luivarchid, deeremchdees l aldsan hurunguu huraaj avch bgaa. Eniig mushgin guivuulah shaardlaggui.

H D [66.181.187.83] 2024-04-25 08:28:17

Хувь хүн өөрөа сэтгэлээ чилээгээд техник технолиго зээл мөгөө олоод үйлдвэр байгуулаад ном ёсоор гь өдий хүрсэн байхад хураана, авна хулгайч луйварчин болгоод байдаг буруу манай улс, төр маань коммунист систем рүү явж бна даа

Zochin [66.181.186.12] 2024-04-24 20:56:57

Ymar erguun ingej bichdeg bn daa yunii baychuul ve baylag mongolih tim bolhoor mongolin ard irged bugdil huvi avh estoi baychuul hd bg humuus bugf hulgaicj luivarchid td bugd hulgai mongolin bsylagig hulgailaal bayjij bg man in hij bg ajil xiv alivaa zuil 2 taltai bdg timees buh yumig buruutgaj bolohgui

Зангараг [139.5.217.162] 2024-04-24 20:41:00

үхсэн элэнцгийн монголын баячууд, монголын хулгайч дээрэмчид.

Зочин [202.126.89.151] 2024-04-24 14:52:54

Demjij bna. Xuuligvi yum shig davarcan luivarchdsd xatuu garaar turiin tumur nudsrga vzvvlex cag n bolsooooooooon!!!

Зочин [66.181.178.176] 2024-04-24 09:22:22

Дээрхи нийтлэлийг уншаад одоогийн эрх барьж буй нам коммунизмдээ буцаж очих санаатай юм болов уу гэж бодогдлоо . Хэвлэл мэдээлэл , сэтгүүлчдийг одоогийн засгийн газар худалдаж авч ХААЛТЫН ГЭРЭЭ хийжээ.Үүнийг сая 15 ТВ хоер ч удаа зохион байгуулалттайгаар сонгуулийн бохир заваан ёс зүйгүй пи-ар ТӨР ЗАСАГ нь хийж байх юм . Дараагийн ажиллагаа бол хувийн хөрөнгийг хураах хумих тухай их ярих болов. Түүнийг нь хөрөнгө багатай хүмүүс ядарсан хүмүүс алга ташин хүлээж авлаа. Яг л коммунизмд орох бэлтгэл ажил хэвлэлийн ам барих , хөрөнгө хураах , алга ташуулах ажиллагаагаар эхлэдэг гэдгийг ВЕНЕСУЕЛ , ЗИМБАВЕЙ , гэх мэт хэд хэдэн улсууд ингэж л эхлэсэн байдаг . Тэгээд үр дүн нь тэрэг тэрэг мөнгөөр ганц талх авдаг коммунист дэглэмдээ ордог .Бусад орны хоригт ордог . ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ нар зугтдаг ийм байдалд ордог .Ингэснээрээ бусад улсын КОЛОНИ орон болдог . ХӨРӨНГӨ ХУРААХ , ХЭВЛЭЛ СЭТГҮҮЛЧДИЙН АМ БАРИХ , АЛГА ТАШУУЛАХ арга бол одоогийн МАНын бохир заваан , бодлогогүй КОММУНИСТ сэтгэлгээ юм

Монгол [202.9.40.24] 2024-04-24 09:13:04

Увайгүй сэтгүүл зүй төлөвшсөн нь үнэнд биш мөнгөнд дуртай авилгач, захиалгын сэтгэхүйтэй, шуналтай сэтгүүлч нэр дор нуугдсан 4 дэх засаглалыг сүйрүүлэгч хүмүүсийн бүлэг бий болсон. Тэд ШУ, МУҮХ, Ард түмэн, Эх орон, Үнэт зүйл гэж мэддэггүй. Хулгайч нартаа үйлчилдэг, үнэнч боол нь. Хамгийн ёс зүйтэй, 4дэх засаглалд үнэнч хүмүүсээ алдсан. Үүнийгээ ер асуудал болгодоггүй, уландаа гишгэсэн. Идээн бээрүүд.

Монгол [202.9.40.24] 2024-04-24 09:19:17

Ай даа яг. Энэ тухай л бичсэн шүү дээ. Унш! Ух!! Сэтгэ!!!

Монгол хүн [202.9.40.24] 2024-04-24 09:17:42

Ард түмэн юмаа авах нь зөв биз дээ.

Иргэн [66.181.160.115] 2024-04-24 05:47:06

Сиймхий харж давуу байдлаа ашиглан бидний газар нутаг өмч хөрөнгийг хулгайлж луйвардсан этгээдүүдийг өмөөрч өөрсдөө бүтээсэн юмыг нь дээрэмдсэн мэт солиорх нь үнэнд нийцэхгүй бнаа...

Иргэн [202.126.91.194] 2024-04-24 10:49:34

Яг үнэн. Нийтийн өмчийг хулгайлж өөрийн болгоод тэгээд хулгай хийснийг нь хураахаар хувийн өмчид халдлаа гэж дэмийрээд нэмэргүй.

Зочин [59.153.86.8] 2024-04-24 01:27:10

Хулгайидаас юмаа авч бна ш дээ

Зочин [202.9.46.213] 2024-04-23 23:04:53

Манай үндэстний хөрөнгөтнүүд гэх тэдний явж туулсан замыг нь эргэж харах аваас наранд үлдэх хүн үгүй л болвуу......

Үл мэдэгч. [139.5.216.223] 2024-04-23 21:27:17

Бидний өвөг дээдсийн Хуруу нумсаа хуйхлан байж босгосон Үл хөдлөх хөрөнгийг Өмч хувьчлал нэрээр өөрсдийн болгосон Хулгайч,Луйварчидын Баячууд..Анхны Ерөнхийлөгч өөс эхлээд Намд худалдагдсан Баячууд. Ахмадууд,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Сая төгрөг өгч Хувьцааг худалдан авч Газрын баялагт эзэн суусан Дээрэмчидийн Баячууд,Зах зээл нэрээр хяналтгүй Үнэ чөлөөлж Их мэдэгчидийн сууж байгаад шороо атгагч Худалдааны Баячууд. Далдыг харагч Далай лам гэгчээр Үнэнийг худал,Худлыг үнэн болгогч Шүүх,Цагдаа хүчний байгууллагын Төрийн нэр баригч Суудлаа өмхийрүүлэгч Баячууд байгаа цагт Бид ядуу.Эх орон нэр нүүргүй болсон бусуу.

Зочин [103.57.92.14] 2024-04-23 21:20:54

Сэтгүүлчид компанийн дарга нараас хахууль авах гэж үүнийг нийтэлсэн байна.

Зочин [66.181.161.57] 2024-04-23 17:21:44

Үхлийн тойрог... Баячуул гээд байгаа хүмүүсийн дийлэнх нь эхлээд өмнөх бусдаа дэгээдэж унагасан хүмүүс байдгийг олонх хүмүүс мэддэггүй. Дараа үе мултарсан хулгайчид нь урдах баячуул гээд байгаагаа дэгээдэж сэгсэрч хорлодог. Гэх мэт 10, 10 жилийн хэмнэлтэй. Угаасаа мэдлэг бол баялаг гэдгийг багаас нь тархинд нь суулгаагүй хүмүүс ингэж л агуй ширэнгийн хуулиар амьдарч өөрсдийгөө болгоно. Мэдлэг дээр суурилсан бүтээл, үйлчилгээг дотоодод биш гадагшаа гаргаж, өөрсдийгөө биш гадны бусдыг шулж амьдардаг байсан бол монгол ингэж тэнэг царайлж амьдрахгүй.

Ард [202.9.46.3] 2024-04-23 15:47:19

Өөр яахын энэ хулгаачууд нам дагаж 30 жил бүх баялгииг тонолоо одоо монгол солонгос шиг авилгал хулгаад хатуу ял өгчээж монгол хөгжинө бүх уул уурхайг иргэдэд хувь өгөх ёстой

Зочин [64.119.29.2] 2024-04-23 14:03:35

Улс юм аа ав, хураа гээд байгаа нь хөрөнгө мөнгөтэй хэсэгт атаархуу монгол зангаасаа болоод сэвж байгаа хүмүүс байхвий. Хулгай луйвар авлигаа хөрөнгө, үйлдвэр болгож татвар төлөхгүй гээд гадаадад офшорт нуусан хулгайчдаа яах вэ. Хөрөнгө нь харагдаад мэдрэгдээд байгаа болохоор булаах гээд үхэлдээд байтал яг эзэндээ очих нь баталгаатай билүү. Хонины арьс нөмөрсөн чоно авчихаад өөрийн болгочихсон байх вий.

Зочин [202.126.88.214] 2024-04-23 13:32:47

Улс юмаа авах нь зөв шүү дээ!!!

зочин [103.111.68.3] 2024-04-23 13:32:32

Маш зөвөө АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ Дандаа луйвар Харалдаа Ерөнхийлөгч байсан хүн нь улаан луйварчин яаж улс орон хөгжих юм бэ?

хүннү [202.179.27.30] 2024-04-23 13:27:27

Ёстой үнэн шүү. Царайгүй малууд. Бүгд л хулгайч ш дээ. Хамгийн сүүлийн жишээ нь гурилын үнэ. Манайхан гэнэн “баян хүнийг сонговол улсын хөрөнгө идэхгүй” гэсэн тэнэг бодолтой. Гэдэл нөгөөдүүл нь ёстой “мөнгө цагаан нүд улаан” болно биз дээ. Чоны хүзүүнд мах зүүсэнтэй адил. Нэг хэсэг нь баяжаад улсаа хөгжүүлээд явдаг улс орон олон байна. Манайхан түүний эсрэг ард түмнээ шулна, улсаа тонон дээрэмдэнэ. 34 хувийг улс авч болно, тэгэх ч ёстой гэхдээ нэг тэнэг мал гарч ирээд ах дүү нараараа хуваагаад

иргэн [66.181.190.192] 2024-04-23 13:08:15

манай тэрбумтан баячууд бүгд улсаас хулгайлагчид

Зочин [202.126.89.193] 2024-04-23 12:44:50

МОНГОЛД ЯМАР ЮМНЫХ НЬ БАЯН БАЙХАВДЭЭ ЯГ НЭГ ГАРААНААС ГАРСАН. ХАРИН ЭД НАР УВАЙГҮЙ ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖСАН ТИЙМ БОЛОХООР ХӨРӨНГИЙ НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОСОН Ч БОЛОХГҮЙ ГАЗАРГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХЯТАД ИНГЭДЭГ ЮМ ЧИНЬ МАНАЙД ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

Зочин [192.82.92.153] 2024-04-23 12:40:11

үнэн шүү

Иргэн [203.217.139.241] 2024-04-23 12:39:34

Увайгүй гэдэг ч тохирсон үг биш л дээ. Баячууд нь ихэвчлэн хулгай, луйвар, авилгаар одоо байгаа үндсэн хөрөнгөө босгосон байдаг тул жаахан ухахад л авилга хулгай нь илрэнэ гэсэн байнгын айдастай явдаг. Иймээс л төр төмөр нүүрээ харуулах, шүүх, АТГ-д очно гэхээс шээс алдатлаа айдаг байхгүй юу даа.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.