Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг мягмар гарагт байрлуулжээ.
Олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге хэлэхдээ, "Өнөөдөр “Парис-2024”-ийн хувьд томоохон бэлгэдлийн шинжтэй алхмыг хийлээ, энэ нисэх онгоцны буудал бол наадмын хувьд маш чухал газар болохыг эдгээр цагариг хамгийн тодоор илэрхийлж байна” гэлээ.
“Бид бэлэн болсон, та бүхнийг угтан авах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Парисын Олимп энэ оны долоодугаар сарын 26-нд эхэлж, 17 хоногийн турш үргэлжилнэ.
Сэтгэгдэл