Мөнгө мөрөөдөж улс төр лүү шургалах нь гэмт хэрэг

Д.Тулга / Улстөр

Улс төр анхнаасаа нийтийн эрх ашгийг эрэмбэлэх зориулалттай нийгмийн бүлгүүдийн харилцааг зохицуулагч хүчин зүйл байв. Улс төрд хувьдаа баяжих гэж орох нь аль хэдийн ард хоцорч хуучирсан соёлгүй, бүдүүлэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч орчин үед улс төрийн бизнесээс дээртгэн ойлгож гэр бүл, хувийн бизнесээ өргөжүүлэх улмаар олигархи бүлэглэлийн ивээлд багтахыг хүсэгчдээр намуудын орон зай дүүрэх нь хэтэрхий гажуудал мөн. Шударга хөдөлмөрөөрөө хуулийн дагуу бизнес эрхэлж амжилттай ажиллах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хэмжээнд ойртох бололцоо хуулийн хүрээнд хомс буюу төрийн шахалт татварын дарамтаас өгсүүлээд эрүүл орчин бүрдэхгүй, шударга өрсөлдөх боломжгүйддэг учраас улс төрөөр дамжин төрийн эрх мэдэл, нөлөөлөлд хүрч улмаар бизнесдээ шударга бус хөрс бэлтгэж, сонгуулийг ч хууль бус зах зээлийн нэг хэсэг болгох нь ард түмний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг юм. Аливаа гэмт хэргийн сэдэл төрж үйлдлээр илэрсэн л бол түүнийг хариуцлагад татах үндэслэл болдог. Улс төрчдийг нам, эвсэл болоод сонгуулийн үйл ажиллагаанд оролцуулахдаа шударга ёс, ариун нэр төрөө эрхэмлэх, Үндсэн хуулиа дээдлэх, авлига ашиг сонирхлоос ангид байх амлалтыг авч тангараг өргүүлэх хэрвээ тангаргаа зөрчвөл эрүүгийн хариуцлагад татдаг хуулийн систем хэрэгтэй. Хэрвээ ийм тогтолцоо бүрдүүлж эс чадвал төр өөрөө хулгайн замаар төрд шургалан улмаар улс үндэстнээ бүхлээр нь зарж чадах аймшигт гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болжээ


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.51] 2024-04-29 11:18:47

гэмт хэрэг гэмт хэрэгтээ бүр улсын эсрэг, ард түмний эсрэг гэмт хэрэг шүү !!!!!!!

Зочин [59.153.112.194] 2024-04-27 08:38:30

Улс төрд орж эрх мэдлээ ашиглан, мэдээлэлд ойр байдгаа ашиглан их хэмжээгээр мөнгө олж авахын тулд л улайран зүтгэж байна гэж хардаг болсон доо, улс орноо бодож байгаа хүн байхгүй ээ, хэн нь ч гарсан адил, энэ улсын ирээдүйд итгэх итгэл алдарсаан, гаднын орны сайхан хөгжлийг гайхан атаархаж суухаас өөр аргагүй гунигтай, гутамшигтай улс болжээ

Тарчиг амьдрахад бэлэн байх хэрэгтэй. Бодитоор сэтгэ. [66.181.184.209] 2024-04-27 13:31:35

Харин тийм ш дээ. Монгол 2 хөршөөсөө дээгүүр орлогтой, дээгүүр амьдралтай болж чадахгүй нь аль 1990 онд л ойлгомжтой байсан. Хоосон мөрөөдөлд автагдаад байвал боловсролтой бүх залуусаа гадаадад алдана. Бодитоор сэтгэвэл тарчиг амьдралдаа тохируулаад залуусын хүлээлтийг нийцүүлж, даруухан амьдруулж сургах хэрэгтэй. Тэгвэл манай улс ядахдаа хүн амтайгаа үндэстэн байх юмдаа.

Зочин [202.9.46.252] 2024-04-27 07:35:49

99% нь мөнгө мөрөөдөж баяжих гэж улс төр лүү шургадаг

Мөнгө мөрөөдөх нь капитализмд дэмжигддэг зүйл. [66.181.160.36] 2024-04-26 10:58:59

Мөнгө мөрөөдөх нь зах зээлийн оронд хэвийн зүйл. Ямар социализм, коммунизмаа байгуулж байгаа биш. Мөнгө мөрөөдөхгүй бол Маогийн үеийн Хятад шиг болно. Мөнгө мөрөөдөхгүй бол Хойд Солонгос шиг болно. Харин мөнгө мөрөөдөхдөө бусдын мөнгийг дураараа булааж болохгүй, өөрийн биш зүйлийг хувьдаа авч болохгүй. ТЭГЭЭД Л БОЛЛОО. Үхсэн элэнцийн "тангарах өргүүлэх" вэ? Шаал идеалист буюу гэнэн зохиомол хүсэлээ бичих юм.

Иргэн [202.126.90.141] 2024-04-26 09:52:33

Ихэнх нь л мөнгө мөрөөдөж, УИХ д ордог шүү дээ!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.