Олон нийтийн сүлжээ сонгуулийн талбар боллоо
Үндсэн хуулиндаа язгуур эрхүүдээ тунхаглаж түүхийн нугачааг бидэрч туурга тусгаар эрх чөлөөт Улсаа байгуулсан Монгол Улсын иргэд бид. Гэвч сүүлийн үед хүний эрх эрх чөлөө улам бүр алдарсаар амьд явах аюулгүй орчинд амьдрах, төрөө жолоодохоосоо эхлэдэ олон эрхээ зөрчүүлж амьдрал ахуйгаараа хохирч харьд дүрвэхээс өөр сонголтгүй болгох харалган хорлонтой бодлогод сөхөрцгөөжээ. Хөдөөнөөсөө хөөгдөн нийслэл хотод бөөгнөрч хотоосоо харь улс руу боолын хөдөлмөрөөр хэдэн төгрөгтэй болж амьжиргаагаа аясуулахаар одох. Гагц эрхийн хүрээнд эрүүл нийгмийн судас амьтай голтой бөглөрчихгүйхэн дэнжигнэх. Олон нийтийн сүлжээ нь нийгмийн хүрээний эрүүл талбар гэгддэг хэдий ч сонгууль ойртох тусам төлбөртэй сурталчилгаанд булуулж ухуулгатай мэдээлэлд автуулсаар байна. Шударгаар дугарсан хүн болгоныг айдсын харангаар бэлбэгэнүүлэн аюулгүй байдалд нь заналхийлэх болжээ. Хэдий мэдэх эрхийнхээ хязгаарт бодож сэтгэх л дөнгөн данган сэтгэхүйтнүүд биш ч гэлээ Монголчуудыг ардчиллаас ухрааж, ядууралд дасгаж, авлигалаар талхих нь чухам гаднаас хатгаж дотроосоо олигархи цөөнх нь түлхэх тусгаар тогтнол, Үндэсний дархлааг сулруулах санаархалтай холбоотой.
Гэвч тархи угаалтыг төрийн хүчээр явуулаад эхлэхээр дарангуйлалын сүнс амьжаад дарлагч, дарлагдагч ангиудын зааг ялгааг тодруулж байгаа юм. Улаан зангиатай нь улс төрд хол таваргаж, улс төрд үнэнчээр зүтгэх, төр улсдаа чин эрмэлзэлтэй ажиллах залуу үеийнхний урам зориг улам мохох нь мэдэх эрхийг боомилох ил далд хүсэл шуналтай шууд хамаарна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.211] 2024-04-30 09:48:18
ГАДНЫ ЗААВРААР МОНГОЛЫГ ХАГАЛААД БАЙНА-ЭНЭ Ё7САЙД ОЮУН ЭРДЭНЭ-ИЙГ ШАЛГАДАГ ГАЗАР НЬ ШАЛГАМААР БАЙНА-ХАРИЙНХАНД БИЁЭ ХУДАЛДСАН ХҮН БАЙХ ГЭЖ ХАР ТӨРӨӨД Б/А-
Зочин [103.57.92.14] 2024-04-29 13:42:18
Монголын архитекторчид "Архитекторын ордон" гэдэг маш том барилгыг Сэлбэ голын хажууд буюу Улаанбаатар театрын хажууд барьсан байна. Үүндээ өөрсдийнхөө Архитекторчдын эвлэлийн холбоог байрлуулсан байна. Ийм том барилгыг бариулах мөнгийг хаанаас олов?