Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Д.Тулга / Улстөр

Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн системийн авлига илэрч байгаа эхний данс нь “Цагалбар”-ын тэр асуудал шүү” гэсэн байна. Тэрээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан чуулган дээр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой 13 сая ам.долларын талаар хэлж байсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш. Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш. Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, П.Цагаан нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж хэлжээ.

Маргааш нь Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн баримт, бас П.Цагаан тэр хоёрын мессежийг дэлгэсэн. Харин Ц.Элбэгдорж твиттерт "Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй авахуулсан зургийг нь тавьж англиар “жиргэсэн” байв.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [103.71.100.67] 2024-05-01 09:01:00

Браво. Нэг тэрэгний дугуйнуудаа хүзүүгээр нь оосорлож ирээд л хошгирдгоороо хошгирох хэрэгтэй шүү дээ. Бид хэн нь чоно, хэн нь хонь вэ гэдгийг ойлгохтойгоо болсон болохоор айдас нь төрөөд тээр тэндэх дошны амсраас хошгироод л... Хөөрхий зайлуул.

Зочин [103.161.242.130] 2024-04-30 16:20:39

За Элбэгдоржийн худлаа хэлж хулгай хийж хүн алсан хэрэгүүд ч үүгээр дуусахгүй байхаа одоо бол эцстээ тулсан ирж ялаа үүрээд 30 жил монголын төрөөр тоглосноо хүлээх цаг болсоон Оюунэрдэнийг хэнч худал гэж гүтгэж чадахгүй хийх ёстой юмаа хэнээс ч дутахааргүй л хийж байгаа хүн ард түмэн дэмжинээ

Зочин [203.98.76.137] 2024-05-01 16:35:20

Тийм шүү ОюунЭрдэнээ дэмждэг байгаа шүү

ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-30 06:50:36

ЕС-д: 30 сая ДОЛЛАРЫН НҮҮРС "АДМИНЕРАЛ"ХХК-аар ХУЛГАЙЛСАН,"ЦАВЧАА НОГООН"-ны ХУЛГАЙ,АВИЛГЫН ЭЦЭГ,ГЭР БҮЛЭЭРЭЭ 40 КОМПАНИТАЙ,ТҮҮГЭЭРЭЭ МӨНГӨ УГААДАГ МАН-ын ТЭРГҮҮН ХУЛГАЙЧ,АВИЛГАЧ САЙД АМАРБАЯСГАЛАН,"ХОТГОР ШАГАГА"-ын 10 сая ДОЛЛАРЫН ХУЛГАЙЧ,УРВАГЧ САЙД ХҮРЭЛБААТАР НАРАА ЯАГААД ДЭШҮҮЛЖ ДЭРГЭДЭЭ ХАМГААЛААД БНА ВЭ,СУПЕР ХУЛГАЙЧ Сү.БАТБОЛДОО ХАР.ЧИ ӨӨРӨӨ НУУЦ ХУВЬ ХҮРТДЭГ ХАМ ХУЛГАЙЧ БИШ БИЗ,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН САЙД ЖАВХЛАН,ГАНБААТАР,ДЭЛГЭРСАЙХАН ГЭЭД ЧИНИЙ ДЭРГЭД БНА. 23 САНГ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЦГӨӨСНӨӨ, 40ихнаядын НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДАА,ХӨГЖЛИЙН БАНКНЫ 7.5ихнаядын ХУЛГАЙЧДАА,"ЦАВЧАА НОГОО","ШИНЭ ТӨМӨР ЗАМ"-ын,ТЕНДЕР,КОНЦЕССЫН,ГАЗРЫН ГАЙМААНЫ ХЭДЭН ИХ НАЯДЫН ХУЛГАЙЧДАА ЯРИАД СӨРӨГ ХҮЧИН,БУСАДРУУ ДАЙРЧ ДАВШИЛ.ЧИ БОЛ БИЧИГ ҮСЭГТ БҮТЭН ТАЙЛАГДААГҮЙ АВЧ ХУМСАА НУУСАН МУУР МЭТ ЗАЛЬТАЙ,МУУХАЙ САНААТАЙ ХҮНИЙ АДАГ,ХОГИЙН ШААР.МОНГОЛ УЛС,БАЯЛАГ,АРД ТҮМЭН,ҮНДСЭН ХУУЛЬ МАН-ын,ЧИНИЙ ӨМЧ БИШ,ЧАМД ИНГЭЖ ДУРААРАА ДӨВЧИГНӨХ ЭРХ БАЙХГҮЙ.МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН!!! СЭРЭЭЧЭЭ,ЭНЭ ХОГИЙН БАЛГААР НААД УЛС ОРОН ЧИНЬ ДУУСЛАА.

Зочин [66.181.176.63] 2024-05-04 00:42:48

unen

Сүмбэр [202.179.18.115] 2024-04-29 19:36:23

За одоо Сү.Батболд Чойжилсүрэн тэргүүтэй МАН ын хэдэн хулгайчдаа ухаад төнхөөд гаргаатах тэгвэл чаиайг үнэлэe чаддаг юм бол шүү дээ 8 жил төр барьсан МАН д их бага маш их хулгай луйвар байгаа одоо сөрөг хүчин төрд гарвал танай нам ёстой утгаараа ухуулж үүнээс илүү юм гарна шүү 60 тэрбум Ковид ЖДҮ ХБанк БЗС күэ мөн аймаар аймаар сөрөг хүчин гарахаас их айж байгаа та бүгд

Зочин [202.126.88.213] 2024-04-29 19:25:57

Даргадор таалөгдөх гсн иөлгөн хоммунистудаар хогоо ухуулж байна‼️Хөлсөвнд нь авсныхаа нүхийг цхуулах нь дээ

хийрхэгч [66.181.178.227] 2024-04-30 00:14:58

Ядаж бичиг үсэгт тайлагдаж байж улстөржиж хийрхмээр

Зочин [120.17.183.187] 2024-04-29 19:04:18

Ene sda uuruu shalguulaach, unawal balrah geed zorigiig hurtel Taiwan noirsuulahgui nyamdorj shig songuuliin umnu gargaj ireed

Иргэн [66.181.178.227] 2024-04-29 17:45:53

Ардчилал бол хулгай, луйвар, авилга, гэмт хэрэг, бузар муухай болгоноо далдлах халхавч биш юм шүү дээ

059 [64.119.29.144] 2024-04-29 14:16:55

Elbegdorj Khurts gej 2 sugiig 9 udmaar ni tenger nirgeesei.

Зочин [66.181.161.50] 2024-04-29 14:08:40

Ардчилалыг уландаа гишгэсэн бузарын тайрдас. Элбэгдорж, Сү. Батболд гэсэн хэдэн луйварчидад яагаад хууль үйлчидэггүй юм бол .Монгол улсад хууль цааз гэж байна цуу. Хуулийг нь засаад гууль болгочихсон ийм юмнуудыг Цаазын ялыг нь сэргээж толгой дараалан хядах хэрэгтэй бусуу.

Зочин [139.5.216.34] 2024-04-29 14:04:54

Яг үнэн угаасаа худлаа ярьж сурсан,иргэдийн тархи угааж сурсан түүнийгээл хэрэгжүүлж байгаа ухаантай юм байх,Элбэгдоржид одоо хэнч итгэхээ байсан,найз нөхөд,хамтран зүтгэгчид нь хүртэл,тиймээс нүглээ наманчилаад төр засаг,ард түмнээсээ уучлал гуйгаад ирээд шалгуулчихаач дээ.

зочин [103.71.100.13] 2024-04-29 13:04:13

дэргэдээ бгаа Сү,Хотгор шанага,Чойжилсүрэн,Ж.Мөнхбатаа шалгуулж чадвал чамайг ойлгоё

Зочин [124.158.107.33] 2024-04-29 18:54:09

энэ хүмүүс танай тарвага шиг хүнийг эрүүгийн хүнд хэрэгт гүтгэж өвлийн хүйтэнд дан цамцтай гадаа хөлдөөж шийтгээгүй чимгээ содномдаржаа нарыг яргалаагүй юмдаа

5 [66.181.190.248] 2024-04-29 12:58:47

Наад ашигласан шорооноос чинь сая дахин илүү Уулаар нь зөөсөн нүүрсний хулгай чинь юу болсон бэ?

Иргэн [202.9.47.49] 2024-04-29 12:53:40

яг үнэн 30 жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэнг ард түмэн монголчууд харсан бхөө

Зочин [203.91.115.48] 2024-04-29 12:35:19

8 жил Хэтийдсэн эрх мэдэлтэй байхдаа юу хийж байваа сонгууль болохоор л попроод шаачихын тэнэг данх

Зочин [202.9.40.218] 2024-04-29 12:08:22

5-7 жил шалгуулаад бүх зүйл нь номын дагуу бн зүгээр гээд гарсан хүн ш дээ.

Зочин [202.126.89.178] 2024-04-29 12:07:15

Uvchtei shizotoi ex ornoosoo urvasan xulgai xvzvvgvi evlagdorji.

Зочин [66.181.166.60] 2024-04-29 12:00:00

Элбэгдорж хулгайч хэнд хамаатай юм бэ МАН 8 жил хулгай хийлээ, тэрийгээ шалгаж байна гэр шуурлаа бид сайхан амьдармаар байна

Зочин [202.126.89.221] 2024-04-29 11:55:26

Элбэгдоржийн үнэнг чухам цөөн үгээр...

Зочин [202.126.89.144] 2024-04-29 11:30:20

Чи ч гэсэн муу данх тэр шорон руугаа явах болно

Зочин [122.201.31.197] 2024-04-29 13:49:41

Яг үнэн.

Зочин [66.181.161.165] 2024-04-29 11:34:42

Элбэгдорж явах байлгүй дээ. Оюун-Эрдэнэ од болно.

5 [66.181.190.248] 2024-04-29 11:22:43

Дөлгөөнтэй нэг гэрт орсноо сонгуулийн өмнө зарлах уу, яах уу?

34 ХУВЬ БИШ 100 ХУВЬ ТӨРД ШҮҮ [139.5.218.248] 2024-04-29 11:07:43

ЭРДЭНЭТИЙН ОВООЛГО БОЛ ТУС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МАШ ИХ ЗАРДЛААР ТЭР ОВООЛГЫГ ХӨРС ХУУЛАЛТААР БИЙ БОЛГОЖ ЗӨӨЖ БЭЛЭН ҮҮСМЭЛ ОРД ҮҮСГЭСЭН. ТҮҮНД ОДОО ЯМАР Ч ХАЙГУУЛ ХИЙХ, НӨӨЦ ТОГИОХ ШААРДЛАЛАГҮЙ БЭЛЭН ОЛБОРЛОЛТЫН УУРХАЙ. ИЙМДТҮҮНД ӨМНӨ НЬ ЭРЭНЭТЭЭС ГАРГАСАН БҮХ ЗАРДАЛ, АЛДАГДСАН БОЛОМЖИТ ОРЛОГЫГ ТӨР НЭХЭМЖЛЭЭД ЭНЭ ҮҮСМЭЛ ОРДЫГ 34 БИШ 100 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ ЁСТОЙ. ТУХАЙН ҮЕД ЭРДЭНЭТИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ ХУЙВАЛДААН ХИЙСЭН ДАВААЦЭРЭНГ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ.

Зочин [66.181.187.191] 2024-04-29 14:06:36

Дэмжиж байна.Даваацэрэн маш олон газрыг дампууруулсан хүн шүү дээ сайн шалгах хэрэгтэй

Зочин [202.131.232.123] 2024-04-29 10:44:22

ОЮУ ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООСОО ӨМНӨХӨН 3 САЯ ДОЛЛАРААР ШАНГРИЛАД БАЙР АВСАН ГЭЖ ДУУЛДСАН ЯМАР Ч БИЗНЕСИЙН ОРЛОГГҮЙ ХҮН ШҮҮ ДЭ

zochin [66.181.178.106] 2024-04-29 10:16:43

Сайхан сэтгүүлч сайхан, оновчтой гарчиг өгчээ


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.