Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч биш улстөрчдийн түрийвч болгосон гурван найз дахин дэвшинэ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болон шуугиан тарьж байсан нь саяхан. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллах хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан байдаг. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдаж байсан гэж бичжээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч юм. Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг байсан юм. Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан түүхийг бид мартаагүй. Хөгжлийг дэмжих, жинхэнэ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой Хөгжлийн банк ийнхүү өнөөгийн УИХ-ын гишүүдийн халаасыг түнтийлгэж байсан нь баримттай материал. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид нь зээл авч чадахгүй хаалганы гадна үлдсээр ирсэн. Энэ мэт санхүүгийн хувьд хэт хувийн эрх ашигтай гишүүд ард түмний төлөө ажиллах уу, ард түмэн минь сонголт хийхдээ мөнгө идсэн, уусан нөхдөөс л болгоомжил…


Сэтгэгдэл

иргэн [103.57.94.109] 2024-05-01 23:19:56

Нойрноосоо сэрээрэй ард түмэн минь.Энэ сүрэг чононууд бөөн бөөнөөрөө дахиад зүсээ хувилгаад сүүлээ шарваад дайраад ирлээ.Ичих нүүрэндээ илэг МААСКАА зүүчихээд: Хотыг чинь хониор дүүргэе.Хойморт байгаа авдрыг чинь мөнгөөр дүүргэе.Юү хүссэн хүслийг чинь илбэт зурхайн аргаар төрийн сангаас зувчуулсан тэрбум,их наяд хөрөнгөөрөө долоон сарын нэгэн хүртэл жаргуулан цэнгүүлье........... гэнээ.Сэрэмжтэй байгаарай гэнэн хонгор ардуудаа.

Зочин [202.9.40.43] 2024-04-30 03:52:41

Шалгаж яллах ёстой. Юун УИХ вээ. УИХ ыг санхүүгийн сүлжээ болгожээ

Зочин [139.5.218.136] 2024-04-29 23:12:00

Ийм лаларууд л дахиад гарвал яг өнгөрсөн 8 жил шиг л юм болно

ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-29 21:09:49

ЗА ЭНЭ 3 ХУЛГАЙЧ НЭР ДЭВШВЭЛ МАН-д 1-ч САНАЛ ӨГӨХГҮЙ, МАН-гүй ЦОО ШИНЭ УИХ, ЗГ БАЙГУУЛЖ МАН-ыг ТҮҮХИЙН ТАВЦАНГААС ЭГНЭГТ ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, МОНГОЛЧУУДАА. ХӨГЖЛИЙН БАНКНЫ 33 ТЭРБУМЫГАМАРТҮВШИН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА АШИГЛАН ГУРВУУЛ НИЙЛЖ ХУЛГАЙЛСАН. ИЙМ ХУЛГАЙЧДЫГ МАН-ын ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ ОЮУНЭРДЭНЭ ДЭВШҮҮЛБЭЛ ТҮҮНИЙГ НАМТАЙ НЬ ХАМТ УИХ-ын ГАДНА ХОГ ДЭЭР ХАЯХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.177.19] 2024-04-29 19:32:13

Ийм новшнуудыг нэр дэвшүүлэхийг хориглох хэрэгтэй

хүннү [202.9.46.206] 2024-04-29 18:09:21

Зөв ш дээ. Залуучууд дэвшиж л байг. Амартүвшин ийм хэрэг хийхгүй ш дээ. Элит гэр бүлээс гаралтай өндөр боловсролтой залуу. Яажич бодсон монголыг хөгжилийг хулгайлаад суух хүн биш.

Зочин [203.98.76.249] 2024-04-29 13:29:11

далд оруулаач. муу хүн далд ордоггүй бол шоронд хийж нүднээс далд болго.

Зочин [66.181.191.51] 2024-04-29 12:11:35

арай үгүй байлгүй дээ

Зочин [202.9.40.218] 2024-04-29 11:55:50

Сэжигийн 3 хулгайч shit


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.