Английн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна

Д.Тулга / Улстөр

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Монгол, Британи хоёр улс харилцааны түвшингээ ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн ярилцсан. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон англи хэл, боловсролын салбарт Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон. Мөн Боловсролын сайд Б.Энх-Амгалангийн хамт 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Улмаар тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин гурван жилийн 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээр болсныг дуулгав.

“Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурсан. Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болох юм. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Үүнээс гадна ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурав.

Энэ үеэрээ “Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход их чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө” гэдгийг Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

Дэвид Камерон бол Их Британи улсын Ерөнхий сайдын албыг 2010-2015 оны хооронд хашиж байсан дэлхийн хэмжээний улстөрч. Тийм ч учраас түүний үг үйлдэл, айлчлалууд олны анхаарлын төвд байдаг юм. Үүний дагуу Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлалыг ч дэлхий нийт чих тавин чагнасан. Тэрбээр энэ удаагийн айлчлалынхаа үеэр олон улс, бүс нутгийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн өрсөлдөөн хийгээд Монгол Улсын талаар сонирхол татсан үг хэлсэн. Ингээд түүний эл үгэнд шигтгэсэн ямар, ямар гол мессэж байсныг хүргэж байна.

Тэрээр “Хамтрах улсаа сонгох гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Тухайлбал, Хятад, Орос улсууд “Та нар манайхыг л сонгож харьц. Хаалттай байгаа та бүхэн зүгээр л бидэнтэй худалдаа хий. Нээлттэй илүү ардчилсан нийгэм, хууль дээдлэх ёсыг битгий сонго. Манайхантай адил улсаа удирдах дарангуйллын авторитар арга замыг сонго. Украиныг дэмжих хэрэггүй. Түүнийг ОХУ-ын мэдэлд үлдээ. Энэ бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын тухай бус зөвхөн Оросын өөрийнх нь асуудал. Мөн чухал ашигт малтмалын тухайд ч тэд үүнтэй адил зүйлийг ярьж байна. Дэлхийн бусад оронтой бүү харилц, зүгээр л хэрэгцээт ашигт малтмалаа бидэнтэй хуваалц. Улс оронд чинь бодит ашиг тус өгөх Оросын банк, Оросын компанитай харилцаатай байж, хэрэгтэй гэвэл Оросын ажиллах хүчийг л ав гэдэг.

Харин би Орос зэрэг орнуудын асар их шахалт байсан ч англи хэлийг хоёр дахь хэлээ болгохоор шийдсэн, Монголд ирээд үүнийг яриад зогсож байна. Учир нь бид улс орнуудын алинтай нь хамтран ажиллахаа сонгох сонголтын тухай ярьж байна. Үүнд зөв хариулт өгөх нь амин чухал зүйл гэж би бодож байна. Энгийнээр хэлбэл, Их Британи бусад улсуудад “Хэрэв та бүхэн сонголтоо хийхийг хүсч байвал хэрүүл маргааны замыг бус, бид танай улсыг сонголт хийхэд тань туслахад бэлэн байна” гэж өрсөлдөх ёстой гэдгийг санал болгож байна. Бид тэдэнд илүү нээлттэй эдийн засагтай болоорой, алсдаа эдийн засгаа өсгөж, ард түмэндээ хөгжил цэцэглэлтийг авчрах хамгийн зөв гарц болох ардчилсан замыг сонгохыг зөвлөж байна. Энэ нь зөвхөн та бүхний нэр төрд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ардчилал, хууль дээдлэх ёс нь хүний хөгжилд тусалж, хүн таны нэр төрийг өргөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг түүх өөрөө батлан харуулж байна.

Тийм ээ, Украин бол хил хязгаараа хүлээн зөвшөөрүүлж, хүндэтгэхийг хүсэж буй тусгаар тогтносон бүрэн эрхт улс бөгөөд эцсийн дүндээ дэлхийн бүх улс орон, эрх чөлөөт улс бүр үүнийг хүсэхгүй гэж үү? Тиймээс бидний хийх ёстой зүйл бол бид дэлхийн том гүрэн биш байж болох Монголын ч, мөн Төв Азийн бусад хүмүүст сонголт хийх боломжийг санал болгож байгаа явдал юм. Бид тэдэнд хандаж “Бидэнтэй хамтран ажиллаж, бидний эрхэмлэдэг үнэт зүйлс болох нээлттэй байдал, ардчилал, чөлөөт худалдаа, хөгжил цэцэглэлтийг хүртэж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрхээ хуваалцах боломжтой улс болон компанийг сонгохдоо чөлөөтэй, нээлттэй, ил тод бай, авлигатай тэмц, тэгсэн цагт бид танай улсыг хожиход чинь тусалж чадна” гэж хэлж байна. Бидний ойлголтоор өрсөлдөөнтэй энэ ертөнц дэх өрсөлдөөн гэж үүнийг хэлж байгаа билээ” гэсэн үг нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад байна..

Орчуулсан

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Badag ovogtoi Choidogiin Uranchimeg [122.201.31.132] 2024-08-16 23:12:15

2012, 2013 onii yed egchiindee Has Mongol xxk-n bairand ireed ene uruund untaj ugluu ert bosood tsonhoor harj olon olon haraatsai shuvuu nisej baihiig harj baij bilee. Tegeed dooshoo buuj televiziin umnu ochihod "namaig burhan bolj soliorloo gej Hyatadiin kinoogoor shyymjilj baillaa. Tyynees hoish hichneen ih tuurch, medej, itgej yadaj, gaihaj, tuurch, medej ene tsag hugatsaag tuulav aa.. Busdiin tuluu zuv yg helehiig hicheesen bodliin mini etsest odoo zuvhun uuruu uuriinhuu tuluu temtseh yostoi gej medej avch baidag. Uuriinhuu amidraliin 12 jiliig yren taran hiisnii daraa shyy. Mongold tur baidag gej itgej, delhiid ardchilal togtson gej itgej hichneen huurtsugluv uu. Gomdoltoi, yneheer gomdoltoi baina. Angliin erunhii said avtobusaar zorcgdog geh ygend ni itgej, novshiin Elbegdorjiin ygend itgejbailaa. Getel novshiin Italchuud bend ch bitgii itge gej hojuu hoino heldeg baigaa. Gereesee, ailaas huugdsun negen bolchloo. Bugded hyrdeggyi ardchilal shudarga yos geh huuramch ygee zaluust

Ch. Uranchimeg [122.201.31.132] 2024-08-16 23:15:44

itgelteigeer hyrgej chadahgyi bol udirdaj baina gej hudal heleegyi baival yaasan yum be

Urnaa23, 24 toot [66.181.179.141] 2024-07-10 08:36:18

Deed shyyhiin togtool ni huuliin yamar ch medleggyi nadad zoriulagdaj bichigdjee. Huurhii doromjlogdson shudarga yos, tyyniig baisan tsag hugatsaa mini

Зочин [59.153.115.207] 2024-05-01 07:44:23

Африкаас авдаг уранаа авч чадахаа болихоор Францын ерөнхийлөгч ирээд манай хэдийн толгойг эргүүлж байгаад хямд төсөр уран авахаар санаархсан, одоо Английн ГХ-ийн сайд манай үнэт метал, газрын ховор элементүүдийг тонох санаатай доншуучилж явна даа.

darga nar l bayan amidardag oros hayaduudiig gol gargaj l hogjiliig abchirna [103.57.92.54] 2024-04-30 16:03:13

hogjil debshil chineeleg amidaral enh taiban ,ardchillal bidend heregtei

Зочин [66.181.186.18] 2024-04-30 11:42:40

Хуцваа, тийм л бол Аргентины газар нутгийг өгөөч , Аргентин хаана англи хаана билээ , хаа хамаагүй тив алгассан газар нутаг английнх болчихдог билээ , өмхмй шуналт новш өөрөө эхлээд Бусдыг Хүндэтгээд сурчих , өмхий шуналт новш англи Монголыг хятадынх гэж хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн хогийн улс байж , боолчлол , колоничлолын эх өлгий новшнууд

Зочин [66.181.181.131] 2024-04-30 08:20:51

Zuv saixan ug xeljee.

hogiin vg bnaa [103.57.93.136] 2024-04-30 13:11:20

muu deeremchinii horon sanaatai vg bna. hursh oronuudtai hariltsaag muuduulij bid nariig ted nariin esereg tabih gesen uudgui sanaa shuu. bid hoer hurshtuiguu ev nairtai amidarah estoi shuu .ene metiin tenvvlchidiig vgiig bitgii yumand bodooroi hoo..

ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-30 07:35:15

ГОЛ САНАА НЬ АРДЧИЛЛЫГ ЮУГААРЧ СОЛЬШГҮЙ, 2 ТОМ ГҮРНИЙ ХООРОНД ХАВЧИГДАН БАЙВЧ БУСАД УЛСТАЙ БИЕ ДААСАН ГАДААД БОДЛОГО ЯВУУЛ, ТЭГСЭН ЦАГТ БИД ТУСЛАНА ГЭЖ ХЭЛЖЭЭ. ЗӨВ Л ХЭЛСЭН БНА.ИХ БРИТАНИ ЧИНЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НӨЛӨӨ БҮХИЙ ХЭДХЭН УЛСЫН 1 Ш ДЭЭ.

vhsen baas sanaatai horloh sanaa shuu [103.57.93.136] 2024-04-30 13:14:10

hogiin tenvvlchin novshiin vg bol hoer horshtoi mongoliig muuduulij uls oroniig togtborgui boloh sanaa shuu. bidend ene muhuj bui hogiin angili uls ogt hereggui ee. hoer ulstaigaa sain hursh baih ni heregtei bnaa.

Зочин [43.228.130.171] 2024-04-30 10:02:29

Ok

Зочин [202.9.47.55] 2024-04-30 08:10:56

Delhiin hamgiin hugiin ulsuud

Хариулт [66.181.178.176] 2024-04-30 08:00:31

Дэлхийн хамгийн дайнч ( дайн хийдэг л) улс.Нийт 175 улстай байлдаж колоничилж байсан.Хоёр туйл болгож мөргөлдүүлж өөрсдөө хөгжихийг хүсдэг.Дэлхийн 2-р дайн дуусангууд англичууд оросд довтлож дарж авъя гэж АНУд санал тавьж байсан орон.АНУ зөвшөөрөөгүй юм . Бузар хүн хогнууд монголд ирээд хөршийн эсрэг турхирч үзжээ .

Хувийн дугаар 13243 [103.57.95.114] 2024-04-30 06:55:12

Авилгатайгаа тэмц гэж байгаа биз. Яаж тэмцэх вэ. Ор мөргүй үндэстэй нь устгаж байж дахин ургахгүй шүү дээ. Хөрөнгийн нь хурааж цаазаар авч байж уг үндсээр нь устгана. Бусдад сургамж болно.

Хариулт [66.181.178.176] 2024-04-30 08:09:17

МАН бүхнийг мафи болгочихлоо. Эмийн( энэ засгийн газрын ЭМЯ тэр чигээрээ) , нүүрсний ( Аюурсайхан , Ганхуяг , Мөнхбат) Авилгалын ( Н.Энхбаяр), ногоон өвтобус( Ж.Сүхбаатар Сумъяабазар) , ЖДҮХС сангууд(МАН ын УИХдахь 49 гишүүн зохион байгуулалттайгаар) , газрын (М.Энхболд, Бадамжунай) гурилны (ХХААн сайд БОЛОРЧУЛУУН гээд олон олон МАФИЙН зохион байгуулалтанд МАН орчихжээ.

1234 [202.126.91.133] 2024-04-30 06:18:47

Зүгээр л санал, зөвлөгөө хэлсэн байна. Яаж хүлээж авах нь Монголын, тэр тусмаа Монголын шийдвэр гаргах түвшний хүмүүсийн асуудал. Гэхдээ туршлагаас харвал тэдний буруу, оновчгүй шийдвэр эхлээд төрийн арга, ажиллагаанд, дараа нь өөрсдөд нь ачаа болдог юм байна. Түүнийгээ мэдэнгүүтээ ард түмэндээ хандах гэх нэрээр нэг хэсгийн нь давруулж нөгөө хэсгийг нь дээрэлхэж хамтдаа байгаа мэтээр жүжиг зохион байгуулсан. Туршлагагүйгээ мэдэхгүй зальжин новшнуудын хариу иргэд биднийг хааш нь хөтлөж болдог гэдгийг мэдэрсэн учраас ингэж хэлж байна. Монголын төр гэж яг чухамдаа хэн бэ?

Зочин [59.153.112.244] 2024-04-30 03:35:29

Бид хараат орон юмуу хэнээр ч гадаад дотоод бодлогоо залгахгүй улс шүү

Хариулт [66.181.178.176] 2024-04-30 08:11:35

Гадаад бодлогоо гадны улс ( АНГЛИАР) заалгах дээрээ тулаагүй баймаар юм .Хөршийн эсрэг турхирах нь англид биш МОНГОЛД л хортой доо.

Наран [66.181.187.194] 2024-04-30 00:20:38

Камeрон оо чи сонсоо Монгол бол хүн ам цөөнтөй ч нөлөө бүхий том орон гэдгийг хэзээ ч бүү март .Монголын баялагт шунах хэрэггүй ээ мөрөөрөө хол явах нь өлзийтөй .Монголыг засаглаж байгаа хэдтэй ямар ч гэрээ хийгээд гарын үсэг зураад нэмэргүй учир нь хэрэгжихгүй ээ

Наран [66.181.187.194] 2024-04-30 00:16:11

Украйн болон нато ёвропын холбоо ялагдана .Украйны ялагдал Монгол улсад асар их үнэ цэнэтэй .Украйны дайны ард ямар гээчийн ёрын бодлого явж байдагыг Монголын засагын хэдэн юмнууд огт мэддэггүй бололтой .

Зочин [202.55.188.119] 2024-04-30 01:18:28

СОГТУУ ИВАНЫ ТРОЛЛУУД БҮҮР ДАВАРЧИХСАН БНА ШД. ХА ХА

Наран. [66.181.187.194] 2024-04-30 00:13:17

Монголын баялагыг англи франц гэх мэт улс оронд Монголын баялагыг өгөхөөр улайрч байгаа Хүрэлсүх Овунэрдэнэ Батцэцэг гэх казиночин авгай нар давшгүй тамд унах замаар явж байна та нар наад суудалдаа үхэн үхтэлээ сууна гэж андуураад байгаан юм уу ?үгүй шдээ удахгүй ховхорно тэгээд тамруугаа явцгаана тэр цагт Макрон Камeрон нар лав л тамаас татаж авахгүй шүү хэлчихий .

Зоёин [202.55.188.119] 2024-04-30 01:20:13

ТЭНЭГ ИВАНУУД БООЖ ҮХЛЭЭ ЮУ?

Наран [66.181.187.194] 2024-04-30 00:07:21

Ёстой хуцсан байна шдээ английн сайд .Манай сайд нар гэж хэдэн харанхуй духнууд газарын ховор элмeнтээ оюун толгойн араас тавиад тууна гэж гарын үсэг зуржээ Батцэцэг гэх тэнэг авгай Монголчуудын баялагыг мэдэж гарын үсэг зуурах эрхгүй шүү! .Монголчуудад хэлий та нар барууны улс ороныг дагаж гүйвэл хэтдээ Монголыг ямар ч баялаггүй хоосон хар нүх л болгоод үлдээнэ .Хүрэлсүх нарт Монголын баялаг дуусахгүй их харагдаад байдаг юм байхдаа .Оюу толгойгоос ганц зоос аваагүй байж яагаад та нар анлийн сайдын өмнө хамаг баялагаа өгнө хамтарч ажилана гэж солиорч байдаг юм Төв азийн орнууд хэзээ ч англитай хамтарахгүй тэдний боол болохгүй ээ .Камирон оо мөрөөрөө холхон байх нь дээр байх .

Зочин [46.135.79.76] 2024-04-30 14:03:01

ОТ бүх баялаг хужаагынх болцон

Зочин [202.21.109.40] 2024-04-29 23:16:55

Хөндий гоймон энэ 2 бүрэн эрхт улсад заах ёсгүй .

Зочин [59.153.112.244] 2024-04-29 23:09:17

Гадны хөрангө оруулалт бол баялгыг ухаж ачих зөөх техник болохоос үйлдвэр хөгжүүлэх улс оронд ашигтай өчүүхэнч зүйл хийхгүй

Zochin [178.51.239.81] 2024-04-29 18:33:23

Mongold ih daramt hiij bainaa, urd ne dord uzdeg baisan odoo um l bol manaih ruu guitsgeegeed. Mongold bas neg zelenski haij baigaa boltoi

Зочин [139.5.219.95] 2024-04-29 17:26:21

Энэ нөхөр манай гад/харилцааны байр суурыг залах ямар эрхтэй гэж. Бүр даварч бх гэж.

Зочин [103.168.34.133] 2024-04-29 17:09:23

Украйн тоглоомын алиалагчийг ерөнхийлөгчөөрөө сонгосныхоо үрээр Оростой хийх АНУ гийн дайны гар хөл болж газар нутаг цэрэг дайчдаа ашиглуулж байна

Зочин [59.153.115.207] 2024-05-01 07:53:05

АНУ-д дөрлүүлсэн барууныхны туйлын зорилго бол манай 2 их хөршийг бүх талаар нь хавчиж, улмаар өрсөлдөх чадваргүй болгон, сөхрүүлж авах явдал юм. Энэ бузар зорилгодоо хүрэхийн тулд хөрш зэргэлдээ орныг ашиглаж тэдний эсрэг турхирч, дайсагнуулах явдал юм. Оросыг сулруулж л байвал Украйн тэдэнд хайран биш. Эцсийн украйн цэрэг окопондоо үхэх хүртэл барууныхан зэвсгээр хангана гэдгээ амалж байгаа. Хичнээн сайхан улс орныг газрын хөрснөөс арчиж байгааг бид харж байна. Украйнд ардчиллын үнэр ч байхгүй шүү дээ.

Зочин [202.55.188.119] 2024-04-30 01:21:15

ЭМ ЭЭ УУ?

Zochin [176.189.88.83] 2024-04-29 16:33:10


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.