Европын парламентын сонгуульд өрсөлдөх Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуульд эрх баригч “Италийн ахан дүүс” намаас нэр дэвшихээ мэдэгджээ.
Ж.Мелони Италийн Пескара хотод болсон намын арга хэмжээний үеэр мэдэгдэхдээ, би бүх тойрогт “Италийн ахан дүүс”-ийн жагсаалтыг тэргүүлэхээр шийдсэн гэсэн байна. “Бид барууны төвч үзэлтхүчнүүдийг нэтгэсэн олонхыг бүрдүүлж, Европын Холбоонд зүүнийхнийг сөрөг хүчин болгохыг хүсэжбайна. Энэ бол хэцүү ажил, гэхдээ боломжтой, бид хичээх ёстой” гэж Ерөнхий сайд хэлжээ.
Ж.Мелони бол зургаадугаар сард болох сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарласан Италийн улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг бөгөөд түүний энэ алхам нь Европын санал хураалтад намынхаа боломжийг нэмэгдүүлэхийн тулд хувийн алдар хүндээ ашиглах зорилготой бололтой байна.
Европын парламентын хэвлэлийн төлөөлөгч “Политико” сонинд мэдээлснээр, Ж.Мелони Европын парламентад суудал авах юм бол албан тушаалаасаа огцрох ёстой бөгөөд ингэх магадлал бага байна.
Ж.Мелонигийн алхам нь Италийн удирдагчид болон тэргүүлэх улс төрчдийн ховор гаргадаг стратеги биш юм. 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сильвио Берлускони ЕХ-ны сонгуульд намын жагсаалтыг тэргүүлэн өрсөлдөж, нам нь сонгуульд ялсны дараа Италийн Засгийн газрын тэргүүний албан тушаалдаа хэвээр үлдэж байв. Маттео Ренци таван жилийн дараа мөн ийм алхмыг хийсэн билээ.
Италид явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр Ж.Мелонигийн нам тэргүүлж байгаабөгөөд 27.2 хувийн санал авах төлөвтэй байгаа нь зүүний төвч үзэл баримтлалтай Ардчилсан нам /20.3 хувь/, “Таван од хөдөлгөөн”-өөс /16.8 хувь/ илүү байна. Ардчилсан намын дарга Элли Шлейн болон одоогийн Гадаад хэргийн сайд, консерватив үзэлт “Урагшаа Итали” намын нарийн бичгийн дарга Антонио Тажани нар мөн Европын парламентын суудлын төлөөх өрсөлдөөнд нэгджээ.
Сэтгэгдэл
Хүний нэрийг зөв бичээчээ, сэтгүүлч ээ. [66.181.184.209] 2024-05-04 20:15:47
Интернетээс үзэхэд "Giorgia Meloni" гэж байна. Тэгэхлээр монголоор бичихэд энэ хүний нэрийг "ЖИОРЖИА" гэж бичдэггүй юм уу? Монголчилно гэхэд дэндүү үхэр монгол болж болохгүй. Бичсэн зүйлийг чинь италиуд хараад уурлана ш дээ.
Зочин [202.9.47.3] 2024-04-30 16:00:19
Европын орнуудад эх оронч удирдагч гарч ирдэггүй юм байх даа.