Тендерийн одтой “Ньюсувагт констракшн” ХХК-ийн ард сайд асан З.Мэндсайхан байдаг уу?
Сануулахад, З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан. З.Мэндсайхан. Сайд болохдоо Ерөнхийлөгч Х.Баттулгын “шалгалт”-д унаж, салбараа мэдэхгүй сайд хэмээн цоллуулж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдож буй З.Мэндсайханд хандан, Хөдөө аж ахуйн сайд бол эдийн засгийн хос морины нэг. Хүнээр яривал хоёр хөлний нэг нь байх ёстой. Жишээ нь импортын хүнснмй жилийн үнийн дүнг асуухад хариултаа мэдэхгүй бүдэрч байв. Мөн газар нутгийнхаа хэдэн хувьд бид газар тариалан эрхэлдэг вэ гэсэн асуултанд 21 хувь гэж хариулсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга "Тийм юм байхгүй ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд газар тариалан эрхэлдэг" хэмээн хариултыг засаж залруулж байв. Өчигдөрхөн сайд болохоо мэдсэн тул мэдээлэлгүй байна хэмээн мэлзэж байсан З.Мэндсайхан сайд асан дахин дэвшихээр зэхэж байна. Гэтэл тэрээо мэдлэггүйгээр сайд болсны зэрэгцээ бийлэгжүүгээр тендер авдаг байж болзошгүй байна. Жишээ нь: 2021 оны 03 дугаар сарын 21-нд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрээр "Ньюсувагт констракшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлж байсан. Түүний энэ компани 2021 оны гуравдугаар сарын 29-нд өөрийн “Ньюсувагт констракшн” ХХК-иараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 5.6 тэрбум төгрөгийн тендер авсан байж болзошгүй. “Ньюсувагт констракшн” ХХК-ийн тендерийн мэдээлэл цааш арвин үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл төрөөс 11.5 тэрбум төгрөгийн тендер авч байсан баримтыг хэвлэлүүд мэдээллэж байсан. жишээ нь, Увс аймгийн Баруунтуруун сумын Аврах, гал унтраах ангийн барилгын 2.0 тэрбум төгрөгийн тендер, Завхан аймгийн Улиастай сумын I цэцэрлэгийн барилга барилгын 2.8 тэрбум төгрөгийн тендер, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга барих 1.6 тэрбум төгрөгийн тендер, Орхон аймгийн Баян-Өндөр суманд Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн байр барих ХНХЯ-ны 4.5 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авсан байна. Ийнхүү мөн л төрийн мөнгөнд гинжин хэлхээгээр холбогдсон З.Мэндсайхан 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөх нь.
Сэтгэгдэл
Зочин [202.70.43.125] 2024-04-30 18:37:20
тендерээр муу бүтээн байгуулалт хийж хэдэн цаас олоод тэрийгээ УИХ гишүүн болох зардал болгож байгаан бн
Зочин [203.98.76.69] 2024-04-30 12:40:02
Энэ компанийнх нь захирал эхнэр байдаг бх шүү.