Хачгаар дамжих халдварт өвчний тандалт шинжилгээ хийв

Д.Тулга / Улстөр

Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон АНУ-ын Флоридагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны эктопаразит болон эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа”-ны хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хачиг цуглуулан, молекул биологийн шинжилгээнд хамруулахаар дээжиллээ.

Судалгааг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон дээрх аймгуудын Зоонозын өвчин судлалын төв, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 14 мэргэжилтэн хамтран хийлээ.

Өмнөговь аймаг дахь тандалт судалгааг уг төвийн 2024 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Булган, Сэврэй, Гурвантэс сумдын нутагт хийсэн. Шинжилгээгээр хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоохоор ажиллалаа гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.