Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?
"Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч Г.Дашням улс төрд санаархан, УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад л элдэв ярилцлага, сошиал контент хийн, улайрах болсон билээ.
Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас 6-р тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт, эсвэл Улаанбаатар хотод нэр дэвшихээр төлөвлөж буй тухай эх сурвалжууд өгүүлж буй. Яахав ээ, баян айлын хүү, хунтайж гэх мэтээр өөлөөд яахав. Хэн ч сонгогдох эрхээ эдэлж болно. Гагцхүү Г.Дашням анх МАН-д орохдоо зөв замаар элссэн үү? гэдэг асуудал байгаа юм.
Тодруулбал 2021 оны намар Г.Дашням гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч болсон.
Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь тодорхойгүй. Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д "тооноор орж иржээ". Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх.
Өөрөөр хэлбэл МАХН гэгчийн удирдлагууд 30 хувийн квотоо зарсан ноцтой үйлдэл үүний цаана байж болзошгүй юм.
Энэ тохиолдолд анхнаасаа л дүрэм зөрчин орж ирсэн хүн болох Г.Дашнямыг МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх асуудал яригдаж таарна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.174] 2024-05-03 09:19:42
ХУЛХИ ШАТАХУУН ХИЙДЭГ НОВШИЙГ САЙН ХАРААД АВААРАЙ СОНГОГЧИДОО