Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Д.Тулга / Улстөр

Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр стратeгийн орд газруудын 34% Үндэсний баялгийн санд хуримтлагдана.

Мөн сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцуулж байсан. Иймд Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.215] 2024-05-03 09:51:55

Gadaad uruu tulchixvul bvx zvil saixan bolnoo uudrug amidartsgaaya mongolchuudaa

Зочин [122.201.31.27] 2024-05-02 22:06:50

Монголын сонгуулийн өмнөх 2 сар! Хүсэл бүхэн биелэх цаг. Хүслээ бодоорой хүмүүсээ! Би лав Монгол улс гадаад өрөө тэглэх болтугай гэж шивнэлээ шүү.

Жаргал [202.9.40.83] 2024-05-02 14:33:04

Сонгуулиас өмнө хуваарилбал итгэнэ

Зочин [45.117.32.4] 2024-05-02 13:12:02

Ард түмэнд хувь ирнэ гэдэг үгэнд итгэхэд хэцүү дээ. Бүх юм цаасан дээр

Зочин [66.181.189.119] 2024-05-02 11:06:39

Uul ni bol zuv san Ene sangaas l avna daa

Зочин [202.126.90.143] 2024-05-02 08:16:10

Ард түмэндээ ашигаасаа шудөрга л өгөөсөй бас л намтайгаа хуваагаад идчих байхдаа

зочин [202.9.46.183] 2024-05-02 08:03:24

хулгайчууд 30 жил ухаж 20 жил зөөсөн ашгүй дээ өөрсдөө аваачиж булсан юм шиг л ашилсан даа

Зочин [202.21.109.14] 2024-05-01 17:24:44

Бас нэг цөлмөх юмтай боллоо шархаа нөхөхад зүгээр

Жамц [202.21.111.13] 2024-05-01 12:16:15

МАН сангуудыг хусаж сураагүй биш дээ.Ард түмэнд хувь ирэх болов уу яадаг бол.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.