Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
2020 оны 1 сар
2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээражиллаж байсан УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин ажиллаж байсан.
2020 оны 1-р сарын 2-нд хамаарал бүхий хүнээ Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр тушаал гарган томилж байгаад 33 тэрбум төгрөгийн зээлийг маргааш нь буюу 2020 оны нэгдүгээр сарын 3-ний өдөр “Вертекс майнинг партнер” ХХК-д олгуулжээ.
2021 оны 1 сар. 33 тэрбумын 3 зээлээ улсын төсвөөс төлүүлэх хуулийн төсөл санаачилсан уу?
Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлан “КОВИД-19” цар тахлын үед ажлын байрыг хамгаалах зорилготой гэх уг тогтоолын төслийн хүрээнд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах, эргэн төлөлтийг нь хойшлуулах санхүүжилтийг төр буюу татвар төлөгчдийн халааснаас гаргахаар болсон уу. Өнгөц харахад, тогтоолын төслөөр төр иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ арилжааны банк, ББСБ-аас авсан зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулах мэт. Гэвч цар тахлаар далимдуулсан уг тогтоолын төсөл үнэн хэрэгтээ эрхэм гишүүд өөрсдийнхөө авсан зээлийн хүүг бууруулах санаа байсан гэсэн шүүмжлэл хэвлэлээр хөвөрч байв.
2022 оны 4 сар Г.Амартүвшин: Улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Би Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа ямар нэг шийдвэр бие дааж гаргадаггүй байсан. Ямар нэг улс төрийн шалтгаан алга гэж үзэж байна…” хэмээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдах үеэр хэвлэлд ярилцлага өгчээ.
2023 оны 6 сарын 15. Д.Оргил: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захиралаар ажиллаж байхдаа дарамт шахалт үзүүлсэн.
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 43 дахь өдрөө үргэлжлэх үеэр Хөгжлийн банкны төлөөлөгч гэх Д.Оргилын үг анхаарал татав. Тэрбээр “Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин гэдэг хүн хандаж хэдэн үг хэлмээр байна. Таны найзын компани 2019 оны 12 сарын 18-ны өдөр 55 тэрбум төгрөгийг хүсэлт ирүүлчхээд хэдхэн минутын дараа 48 тэрбум, 33 тэрбум төгрөг болгоод бууруулаад оруулаад ирсэн. Энэ хүсэлтийн дагуу "Тэр өдөртөө багтаагаад зээлийн шинжилгээ эрсдэлийн дүгнэлт, барьцаа хөрөнгийг дүгнэлтээ гарга" гэдэг шийдвэр, шахалт дарамтаас чинь болоод Чойжилсүрэн гэдэг залуу шүүгдэгчээр дуудагдаад зогсож байгаа шүү" гэсэн аж….”
2023 оны 6-р сарын 26 Шүүх хэрэгсэхгүй болгов. Хөгжлийн банкны нээлттэй шүүх хурлын үеэр уг хэргийг нотлогодохгүй байна гэж үзээд шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Эдгээр үйл явдлын логик дарааллаас үзвэл Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин нь найзынхаа компанид 33 тэрбум төгрөгийг шуурхай гарган өгөх гэж яаравчилж байсан нь Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Оргилын үгээр нотлогдсон уу. Гэтэл шүүх яагаад эл хэргийг хэрэгсэхгүй болгов. Ямартай ч олон тэрбум төгрөгийн авлигалын асуудалд нэр холбогдогсод өдгөө УИХ-ын сонгуульд өрсөлдөж дахин УИХ-ын гишүүний албан тушаалд залрахаар яаравчлаад байна. Хөгжлийн төслүүдэд зориулагдах ёстой төсвийн мөнгийг найзуудаараа нийлж зувчуулсан хэрэгт нэр холбогдож хууль шүүхийн байгууллагаар “гэм буруугүй эсэх” нь гүйцэт тогтоогдоогүй нэр бүхий улс төрчдийг ард түмэн сонгож болохгүй. Үргэлжлүүлэн 33 тэрбумын гурвалын иргэншлийн талаарх мэдээллийг цувралаар хүргэнэ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-05-03 15:22:28
3 малыг цаазлаа одоо тэсэхгүй болоод байна даа.
ЗОЧИН [202.126.90.174] 2024-05-03 09:18:14
3 ХАМ ХУЛГАЙЧ
Zochin [202.126.89.139] 2024-05-02 09:37:35
Yu gej tiim zeel jiriin ard irgeded oldohovde, bidnii niigem chin zuvhun kap ezded uilchildeg niigem shuude
зочин [202.9.46.183] 2024-05-02 08:08:58
ЯАХ ГЭЖ УИХ д СУУДАГ ЮМ ХЭРГЭЭ БҮТЭЭСЭН ХОХЬ ЧИНЬ одоо 3 цацаад гарна гараад 333 дахиад авна май лалруудаа
Зочин [202.179.26.109] 2024-05-01 23:25:28
Мал монголчуудаа, ойлго. Чадвартай хүмүүсийг зайлуулдаг систем шүү дээ.
Зочин [122.201.31.56] 2024-05-01 20:46:37
Шорондон хии
Зочин [202.9.40.209] 2024-05-01 14:16:38
Хүн хог
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-01 14:08:09
ЗҮЙ НЬ ЭНЭ 3 ХУЛГАЙЧ ӨДИЙД 33 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН ХЭРГЭЭР ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН ХОГНУУД Ш ДЭЭ. УИХ-Д 4 ЖИЛ ДАНАЛЗЧИХААД ОДОО БАС УИХ-д СУУХ ГЭНЭЭ. ОЮУНЭРДЭНИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ АМАРБАЯСГАЛАН,ХҮРЭЛБААТАР, Сү.БАТБОЛД, ЧОЙЖИЛСҮРЭН,ДЭЛГЭРСАЙХАН,СҮХБААТАР,ЖАВХЛАН,ГАНБААТАР МЭТИЙН ШИЛМЭЛ ХУЛГАЙЧ САЙД НАР ДЭВШВЭЛ МАН-гүй УИХ, ЗГ БАЙГУУЛЖ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨР, ЗАСАГ,УЛСЫНХАА ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БОЛНО. ЭНЭ ХУЛГАЙЧУУД АХИН УИХ-д ОРЖ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ОЛЖ АВЧ ШОРОНД ОРОХГҮЙ ГЭЭНЭЭ.БҮҮ ГОРЬД.
Зочин [66.181.186.185] 2024-05-01 18:19:04
Эднийг сонгуулийн сурталчилгаа хийх үед бүгд очих хэрэггүй.
A [139.5.217.72] 2024-05-01 13:26:12
Ганхуяг нь гайгүй залуу байна лээ
Зочин [66.181.186.185] 2024-05-01 18:19:26
Шаа шаа балиар ал вэ чи.
tord baihgui bol arhichinguud l bolno doo [103.57.92.54] 2024-05-01 12:15:48
torohiin olsgolon balainuud
Халзан [202.21.111.13] 2024-05-01 12:14:30
Шуналын хар типнүүд юм даа.