ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ

Д.Тулга / Улстөр

Хууль санаачилж, бодлого боловсруулах тал дээр бүлх залгиж, ус балгасан юм шиг амаа хамхих хэрнээ элдэв хэл аманд орооцолдож ашиг сонирхлын зөрчил нь хэвлэлээр шуугиулж, төрийн тогтолцооныхоо учир зүйг ч ойлгоогүй аятай үг үйлдэл гаргадаг УИХ-ын гишүүд мэр сэр бий.

Говьсүмбэр, Дундговь аймгаас нэр дэвшсэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2022 оны 1 сард "Тэтгэвэр гэдэг бол орлого биш, цалин ч биш. Улс орныхоо төлөө зүтгэж, гар хөлөө хөдөлгөсөн ахмадууддаа Монгол улсын төрөөс олгож буй дэм" хэмээсэн юм. Үнэндээ тэтгэвэр бол улсаас ахмадуудад өгч байгаа дэмжлэг бус тэдний насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнх нь хуримтлалыг буцаан өгч байгаа төрийн үйлчилгээ. Гэтэл Г. Мөнхцэцэг гишүүн том андуурахын хажуугаар улс эх орондоо хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон мянган ахмадуудаа доромжилсон үг амнаасаа унагаж байв.

Гэвч үүнээс ноцтой нь УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг Замын-Үүд боомтын цагдаагийн даргаар өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилуулж ашиг сонирхлын зөрчил гарган улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэг нь ч хэвлэлээр бичигдэж байв.

Ийнхүү төрийн өндөр албан тушаал ард түмний итгэлийг авч хоёр ч удаа сонгогдсон хэр нь хийсэн ажлаар гавьдагүй мөртлөө хэрэг төвөгт нэр нь холбогдож хэлсэн үг нь хүртэл түмний дургүйцлийг төрүүлдэг түшээгээр Монголын төр дутаагүй учраас орон зайгаа чадварлаг хуульч, инженерүүдэд тавьж өгөх ёстой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.86] 2024-05-05 00:11:34

Энэ хүнийг бас Сү Батболдыг бүү сонго.

Зочин [202.9.40.33] 2024-05-04 20:05:45

өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг , ийм тэнэг хүмүүсийг сонгож байдаг сонгогчид бид нар өөрсдөө тэнэг

Мэдэхгүй гишүүн байна. [66.181.184.209] 2024-05-04 19:52:59

Ийм гишүүн УИХ-д байсан юм уу? Мэдээгүй ш дээ. Ер нь 76 гишүүний лав гуравны нэгийг би мэдэхгүй, сонсоогүй хүмүүс байдаг. Одоо тэгээд шинээр сонгогдох 126-г бүр ч танихгүй байхдах.

Зочин [31.32.212.183] 2024-05-04 00:10:54

MENHCHECHEG ODOO ZAIL!!!!YAMARCH HEREGGYI EE:

Бид [66.181.188.220] 2024-05-03 20:07:30

Мөнхцэцэг мэтийн сэтгүүлчдийг сонгохоо больчих, тэгэхэд л бно,

Зочин [66.181.161.132] 2024-05-03 19:31:48

Тэтгэвэрийн талаар энэ чинь нээрээ дэм юм байгаа биз дээ

Зочин [202.126.91.131] 2024-05-03 18:22:27

Гуя дагаж хүзүү гэдэг шиг мөнгөтэй хүн дагаж гишүүн болдог авгай даа

Зочин [202.21.109.35] 2024-05-03 14:58:13

Цус нь ойртчихсон байх

Зочин [202.21.109.35] 2024-05-03 14:54:45

Гурвах багтай нэг аймаг 1дундговь хоёроос гарваа

Зочин [66.181.190.125] 2024-05-03 14:45:18

Онцлог нь энэ хүнийг сонгоод байгаа сонгочид нь л асуудалтай юм биш үү ????

Зочин [59.153.87.30] 2024-05-03 01:20:48

Ард түмэн энэ оны сонгуульд энэ мэт тоо бөглөсөн муу сурагчидаа сонгохгүй байлгүй дэ. Ард түмний мэргэн оюун ухаан нэгийг бодож олныг тунгаасан байх аа.

1 [202.55.188.113] 2024-05-02 16:36:09

Яах гэж ийм хүн сонгоод байдаг юм тэр саналаа өгч сонгосон хүмүүс юу бодож явцгаадаг.юм болоо

Зочин [202.126.88.170] 2024-05-02 15:18:30

Хүн ер нь чаддаг юмаа рийж явах л сайханшдээ, мөнхцэцэг шүлэг уран зохиолоо хөөцөлдөөд л явж байвал барав даа

иргэн [59.153.113.143] 2024-05-02 13:19:26

Сонгуул болохоор л худлаа яриад гарах санаатаы хувалзнууд ??????8 жил юү хийвээ авгай ??????????!!!!!!!!одоо марш тэтгэвэртээ - ядууруу ороод үз !!!!!!!!!

Зочин [202.9.40.191] 2024-05-02 11:33:58

8 жил 2 удаа гэнэ үү? Ёстой санахгүйм бн.одоо өөрөө болийййй чадахгүйм бн гээд зайлах байлгүй дээ зайлуул.

Зочин [202.9.47.12] 2024-05-02 11:32:15

Хөөрхий дөө. Гэхдээ л 2 удаа сонгогдчихсон юм байна шдээ.

Зочин [122.201.31.27] 2024-05-02 11:27:43

Эмэгтэй Бат-Эрдэнэ гэсэн үг. Дахиад 8 жил болж байж хэл ордын.

Зочин [203.91.116.130] 2024-05-02 11:26:50

Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурийг оронд сонгох хэрэгтэй.

Зочин [103.9.90.100] 2024-05-02 08:42:11

Ийм УИХ ын гишүүн байдаг юм уу. хаанаас сонгогдсон юм бол

зочин [202.9.46.183] 2024-05-02 07:50:25

дорноговын 3 гишүүнд тус аймагт бүх л төрийн албанд сонгон шалгаруулалт гэж байхгүй болсон энэ 3 хүний томилгоогор дорноговьд морь унасан толгойгүй хүн олон болсон


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.