Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

Д.Тулга / Улстөр

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, СЕХ Улс төрийн намын тухай хуульд заасан чиг үүрэг бүхий нэгжийг бий болгосон. Улс төрийн намын санхүүжилт, мониторингийн газар, Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газар гэсэн нэгжүүд байгуулж, түүний албан хаагчдыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улсын Дээд шүүх, Сангийн яам, Үндэсний аудитын газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран чадавхжуулах ажлыг хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай шууд харилцах, мэдээлэл шуурхай солилцох ажилтныг нам тус бүрээс томилуулан хамтран ажиллаж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн онцлог зохицуулалтуудын талаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, намын бүх шатны байгууллагад мэдээлэл өгөх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газар, иргэн, нийгмийн байгууллагуудтай хамтарч 2023 оноос хойш орон нутгийн бүх засаг захиргааны нэгжүүдэд сургалт хийсэн. Хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын удирдлага, холбогдох албан тушаалтанд мэдээлэл өгөх уулзалт сургалтыг 4 удаа зохион байгуулж, харилцан хамтран ажиллах арга хэлбэрүүдээ тогтсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр зохион байгуулж буй сургалтууд, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж буй ажлууд болон намын санхүүгийн тайлангийн ил тод байдлыг хангах, цахим хэлбэрт шилжүүлэх, хүлээн авах, тайлагнах үйл ажиллагааг ил тод, хүндрэлгүй зохион байгуулах чиглэлээр хийж буй ажлын талаар танилцууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.191] 2024-05-03 12:07:20

Зиа бүдүүн даргаа сонгуулийн санал хураалтыг бужигнуулаад намынхаа хулгайчуудад ашигтайгаар эргүүлвэл тэр жилийн 7-11 ний бослого улам өрөгжөөд эвгүй л юм болох гээд байгааг та мэдэрч байгаа биз. Бүх юм яг үнэнээр шудрагаар явагдах ёстой шүү. Чи ч мэдэхгүй дээ яах л гээд байгаа бол доо итгэж өгөхгүй л бн даа бүдүүн даргаааааааа!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.