П.Галиндэв: Сонгууль бүрээр луйвар болж байна

Д.Тулга / Улстөр

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа: "Энэ жилийн сонгууль ямар нөхцөл байдалтай байна гэхээр 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Энэ бол багагүй тоо бөгөөд өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад 2023 онд 60,000, 2022 онд 50 мянга 2021 онд 50 мянга орчим мянган хүн шилжсэн байна. Харин энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт байна. Энэ бол бидний яриад байгаа царцааны нүүдэл юм.

Төрийн байгуулалтын хороон дээр энэ асуудлаар дэд хороо байгуулагдсан дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллаж байна. Тус дэд хороогоор дамжуулан шилжилт хөдөлгөөнийг аймаг, сум, нийслэл, хороо дүүргээр нь нарийвчилсан мэдээлэл авъя гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөвөөр нь авч чадвал хаанаас хаашаа царцаа нүүгээд байна вэ гэдэг нь тодорхой болно.

Ганц Ардчилсан нам дангаараа зүтгээд хүчин мөхөстөж байна. Үүн дээр зөвхөн улс төрийн намууд төдийгүй ТББ-ууд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зарлах гэж байгаа бөгөөд хэлэлцүүлгийг ирэх Даваа гарагт 14:00-17:00 цаг Пума Империал зочид буудалд хийхээр төлөвлөөд байна.

Ардчилсан нам ирэх 6-р сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан ба эрх баригчдын ужгирсан системтэй тогтолцоотой тэмцэхэд улс төрийн намууд болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцолж байна. Иймд сонгууль бүрээр гардаг эрх баригчдын булхай, луйвар, хууль бус үйлдлүүдийг хэрхэн арилгах, багасгах хамтын ажиллагааны талаар санал солилцон шийдэл гаргахаар нээлтэй хэлэлцүүлэгт урьж байна" гэв.

Харин НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: "Өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын хурлаар удахгүй болох НИТХ-ын сонгуулийн тойргийг баталсан. Нийслэлд 45 мандаттай 12 тойргийг баталсан. Үүн дээр сөрөг хүчний намууд байр суурь илэрхийлсэн. Энэхүү тойрог хуваалт нь сонгууль руу чиглэсэн, тодорхой бүлгийн ашиг сонирхлыг хангахуйц хуваалт болсон гэдэг хардлага байна. Харамсалтай нь “МАН” Нийслэлд 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгчтэй байгаа буюу үнэмлэхүй олонхын зүгээс асуудлыг түрэн шийдсэн.

Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 450 мянган хүн ам, 274 мянган сонгогчтой, том дүүрэг. Тус дүүргийг 3 сонгуулийн тойрогт хуваасан. Сүүлийн 1 жилийн хугацаанд “МАН” бүсчилсэн хөгжлийн форум хийж, цаашид Монгол Улсын хөгжлийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, засаг захиргаа нэгжийн өөрчлөлт нэлээд хүчтэй яригдаж байна. Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай байхад Багахангай дүүрэг 4500 хүн амтай буюу хүн амын тоогоор даруй 100 дахин бага байгаа юм. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлого дээр тулгуурлаж байгаа бол тойргийн хуваалт нь түүнийгээ харгалзах ёстой.

Хот гэдэг бол нэгдүгээрт дэд бүтэц, томоохон зам, гудамж талбай, амьдрах хэв маягаа дагаж хөгжлийн асуудал яригдах ёстой. Гэтэл гуу, жалга, гол дагуулж хотын хөгжлийг бүсчлэн хуваарилж байна.

Баянзүрх дүүрэг нийт СХД-ээс 80 мянга орчих хүн амаар илүү болсон байна. Яагаад хүн ам нь ингэж их өсөв гэхээр Амгалангийн дулааны станц баригдсантай холбоотойгоор орон сууцжилт нэлээд явагдсан. Нэг мандатад ноогдох сонгогчийн тоогоор авч үзвэл Баянзүрх дүүрэг 27 мянга, Багахангай дүүрэг 3 мянга болж байгаа юм. Ингэхээр төлөөллийн зарчим алдагдаж, саналын жингийн зөрүүтэй байдал үүсэж байгаа юм.

СХД адилхан 10 мандаттай, 10 төлөөлөгчтэй гэтэл хүн амын тооны зөрүү нь БЗД даруй 80 мянгаар илүү болж байгаа юм. Налайх дүүрэг 2 мандаттай нэг мандатад ногдох сонгогчийн тоо нь 13 мянга. Гэтэл хүн амын тоо харгалзахгүйгээр сонгогчийн төлөөллийн зарчмыг алдагдуулж, зохион байгуулалтгүйгээр олонхоор хүч түрэн шийдэж байна." гэсэн бол

Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв: "Парламентын 9 дэх удаагийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Гэтэл энэ сонгууль шударга болох эсэхэд хариулт өгөх хүн үгүй байна. Өнгөрсөн сонгуулиуд дээр илтэд булхайн шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн хэргүүд гарсан. Тухай бүртээ нэр дэвшигч, улс төрийн намууд гомдол гаргасан боловч мөн л авч хэлцээгүй. Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын ерөнхий газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд тус тус гомдол гаргаж байсан. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиудын дүнг харахаар дүн гарсан л бол асуудал дууссан. Тухай үед сонгуулийн санал хураалтын ямар булхай луйврууд явагдсан эсэх нь хамааралгүй болдог ийм нөхцөл байдал давтагдсаар байна.

Сонгуулийн дүн гарах үеийн тохиолдол эхний 18 хэсгийн хорооны дүн ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан. Дунд үед ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч 35 нэр дэвшигчийн дунд байгаагүй мэтээр нэрсийн жагсаалтаас алга болсон. Ингээд 1 цаг орчмын дараа миний нэрийг буцааж гаргаж ирсэн тэгэхдээ 5 дугаарт эрэмбэлэгдсэн. Сонгууль бүрээр луйвар болж байна. Галиндэв ялагдахдаа биш, аль нэг нам, эвсэл ялах, ялагдах биш эцсийн дүндээ сонгогч, нийт ард түмэн сонгуулийн луйварт ялагдаж байна. Үр дүнд улс орон хөгжихгүй, бидний байр байдал өөрчлөгдөхгүй хэвээр байсаар байна. Бүхий л хандаж болох газруудад хандсан. Гэвч хууль эрх зүйн цоорхойг засаж сайжруулсан, нөхсөн зүйл огт байхгүй.

Сонгуулийн хууль шинээр батлагдсан хулгай, луйврын асуудал огт засагдсангүй. Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай байна. Сонгуулийн үеэр болон, сонгуулийн үр дүнг аудит хийх эрх зүйн орчныг оруулах шаардлагатай.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-05-03 10:22:12

Улс төрийн аль ч хүчин боловсролтой, улс орнынхоо төлөө сэтгэл зүрхтэй, цэвэр монгол хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Аль ч намд шилдгүүд байгаа. Хүн ер нь 30 нэлээн гараад амьдрал, нийгэм, улс төрийг түлхүү ойлгож ирдэг юм байна. 90 оноос урагш нийгэм сайн сайхан, ямар амгалан, ажилгүй хүнгүй, улс орны хөгжил яаж цэцэглэж байсныг харж байлаа. Хүнс бол ярих юм байхгүй эрүүл, амттай, гаднаас орж ирж байгаа хүнс өндөр хяналтан дор монголд орж ирж ирдэг байжээ. Үнэндээ бол 90 оноос хойш улс орон арай л биш бид хүнд амьдралыг туулж ирсэн. МАН-ыхан гарахаараа эдийн засгаа аврах гээд зүтгэчих юм. Цэгцлээд л байна. Энэ эрчээрээ яваад байвал аятайхан болохоор харагдаад байгаа. Мэдээж цаг хугацаа орно. Ард түмэн бидэнд Цэдэнбал даргын үеийн сэхээтнүүд шиг хүмүүс л чухал байна. Тэр үеийн сэхээтнүүдээс нэр дэвшүүлэх хэрэгтэй санагддаг. Гишүүдэд ямар сайхан түшиг болох бол гэж бодох юм.

ЗОЧИН [202.126.90.174] 2024-05-03 09:12:58

АН БОЛ ӨӨРСДӨӨ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛСОН ТЭДНЭЭСЭЭ САЛЖ БАЙЖ Л СОНГУУЛЬ ХИЙЦГЭЭ МАН НАМ БОЛ ЯЛЗРАЛТАЙГАА ТЭМЦЭЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭХДЭЭ ТЭД МАНАН БОЛООД ДИЙЛДЭХГҮЙ БАЙНА ҮҮНИЙГ ӨӨР УЛС ТӨРИЙН ХҮЧИН ГАРЧ ТРЖ БАЙЖ ӨӨРЧЛӨЛТ ЯВАГДАНА.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.