Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Үүнтэй холбоотойгоор МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай товч ярилцлаа.
-Өнөөдөр тэмдэглэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн онцлог юу вэ?
-Энэ удаагийнх дэлхий нийтийн жишгийг дагаж байгаль экологи руу чиглэж байгаа. Үндсэн асуудал нь энэ. Манай МСНЭ-ийн хувьд анхаарах ёстой онцлог нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл заалтаар олон сэтгүүлч шоронгийн хаалга татахад хүрээд байгаа явдал юм. Тухайлбал, 20 орчим сэтгүүлч ийм асуудалд холбогдоод байна. Нэг редакцад гэхэд хүн гүтгэсэн гэдэг заалтаар 10-аад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байх жишээтэй. Үүнээс дүгнэхэд, сэтгүүлчдэд хамгаалалт байхгүй болжээ. Сэтгүүлчийг барьж хорьдог, гэрийн хорионд оруулдаг, хэвлэн нийтлэх эрхийг нь боомилдог үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс “Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” гэсэн уриан дор бүх сэтгүүлчдийн цуглааныг зохион байгуулж байна.
Энэ асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн холбоонд гишүүн байгууллагын хувьд хандаж үзлээ. ОУСХ-ноос зөвлөмж өгөхийг, тухайн асуудлаар шинжээч томилж өгөхийг хүссэн санал тавьсан юм. Бидний хүсэлтэд нааштай хариу илгээж, албан тоот ирүүлсэн байгаа. Үүнийгээ танилцуулна. Төр, засгийнхан өөрсдөдөө хэрэгтэй хуулиа л баталдаг. Үнэндээ зөвхөн Эрүүгийн хуулийн 13,14 дүгээр зүйл заалтаар зогсохгүй Хэмнэлтийн тухай хууль, Нууцын тухай хууль зэрэг 10 гаруй хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг боомилсон заалт байна. Энэ бүхнийг эсэргүүцэж, сэтгүүлчдэд ээлтэй хууль батлуулахаар гарын үсэг зурахыг иргэд болон улс төрийн намуудад уриалж байна. Энэ асуудлаар Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.
-Тавдугаар сарын 3 дөхөөд ирэхээр нийгэм даяараа сэтгүүл зүйгээр амьсгалдаг. Энэ удаад ч жишиг давтагдаж байна. Арай өөр ялгарах онцлог байх хэрэгтэй биз дээ?
-Сэтгүүл зүйн толгой байгууллагын хувьд тавдугаар сарын 3-ны хувьд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоор эрхээ хамгаалахын төлөө тэмцдэг өдөр байг гэж бодож байгаа юм. Харин гуравдугаар сарын 6 бол Монголын сэтгүүлчдийн баярын өдөр гэхэд болно. Энэ жилийн хувьд 2024 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болон зарласан. Энэ хүрээндээ тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд хэрхэн нийцэх талаар судалгаа хийж байгаа. Шууд хэлэхэд, манай сэтгүүлчдийн хувьд ёс зүйтэй нь ч байна, ёс зүйгүй нь ч байна. Харин албан ёсны судалгааны дараа энэ бүхэн тодорхой болж, дараачийн алхмаа тодорхойлоход хэрэг болно.
-Монголын сэтгүүл зүйг мөхөхөд туллаа гэж бичиж байна. Цахим ертөнцийн хов жив, мэдээгээр амьсгалдаг болчихсон энэ цаг үед редакцын бодлого, амьд сэтгүүл зүйг яаж авч үлдэх вэ?
-Мэдээж, иргэд бүхэн мэдэх эрхтэй. Гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодит, баримттай байх ёстой. Энэ зарчим алдагдаад байна. Мэргэжлийн сэтгүүлчдийн нэг гол алдаа нь түрүүлж мэдээлэх үүднээс түүхий мэдээ цацаж байгаа нь ийм байдалд хүргэсэн алхам болсон гэж хардаг. Өрсөлдөөнөөс цойлж гарах гэсэн үзэгдэл л дээ. Үнэндээ мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиалыг ялгах хэрэгтэй. Ядаж мэргэжлийн сэтгүүл зүй нь 8-аас дээш хүнтэй редакцтай байх ёстой. Тэр нь бодлогоо тодорхойлдог, ядаж өглөөдөө шуурхайгаа хийдэг байх хэрэгтэй. Үүнийг дүрмэндээ оруулъя гэж бодож байгаа. Аливаа редакц ёс зүйтэй байх ёстой.
-Сэтгүүл зүйд хэн дуртай нь хувийн тоглолт хийдэг болчихлоо. Энэ том байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төрөөс ангид байж чадах уу?
-Миний хувьд энэ салбарт 25 жил ажилласан байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчийг улс төрийн гишгүүр гэж хардаг ойлголт байдаг нь нууц биш. Тиймээс МСНЭ-ийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхдөө хэзээ ч улс төрд орж, УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан. Тэр зарчмаасаа ухраагүй гэж боддог. Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой. Хэн нэгний халаасанд багтаж, улс төрд үйлчлэхгүйн төлөө ажиллах болно.
Н.Саранчимэг
Сэтгэгдэл
ЗАЙЛ ЗАЙЛ [202.179.26.174] 2024-05-06 15:56:51
ЗАЙЛЖ ҮЗЭЭ... НАМБАР ВАНГИЙН УГААДАС ИХ ЦОХИЖ:::: ХҮҮХЭД ШИГ ХООЛОЙТОЙ ХӨГШИН БАНЬД
ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-06 09:29:02
ЖИНХЭНЭ УЛС ТӨРЧДИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ДОХИУРААР АЖИЛЛАЖ ШАНТААЖ ХИЙЖ МӨНГӨ СААДАГ ХУЛГАЙЧ СЭТГҮҮЛЧИД БҮҮ ХУЦМОЙ
Зочин [202.126.89.139] 2024-05-04 22:02:43
Чи өөрөө эсвэл байгууллага чинь хаалтын гэрээтэй биз дэ. Худалдагдсан сэтгүүлчийг юу гэх вэ
Цаг үеийн монхруулга. [66.181.184.209] 2024-05-04 17:12:41
Ийм зүйлийг 2000 оны үед ярьж байсан бол итгэж болно. Харин 2022 онд үүнийг ярих нь тэнэг хүмүүсийг монхруулж байгаагийн илрэл. Сонгууль дуусахлээр хэн ч хараат бус хэвлэлийн тухай ярихгүй. Тэгээд л боллоо.
Залруулга. [66.181.184.209] 2024-05-04 17:13:49
2024 он.
Зочин [66.181.190.33] 2024-05-03 22:01:49
ЖИНХЭНЭ СЭТГҮҮЛЧ ИХ ЦӨӨХӨНДӨӨ. БУСАД НЬ ШАНТААЖЧИН, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ТЭГЭЭД БОЛОВРОЛ ГЭХ ЮМГҮЙ ХАВСАРСАН НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭР ЗӨВ ХОЛБООД БИЧЧИХ ЧАДВАРГҮЙ ДАГЗНУУД . ЭНЭ ОТГОНБААТАР ХООСОН ЧАЛЧИХААС ӨӨР ЮМГҮЙ БӨӨС ШҮҮ. ЖИНХЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ДАШДОНДОВ ЦЭВЛЭЭ ИЙГЛИЙН ХОЁР ГАНБАЯР НАРЫГ НЭРЛЭЖ БОЛОХ
Зочин [66.181.178.226] 2024-05-03 12:16:46
Сэтгүүлчид минь ээ, та нар өөрсдөө хоногийн хоолныхоо мөнгөний төлөө улс төрчдийн хий гэснийг л хийж яваа хүмүүс шүү. Өөрсдийнхөө үнэт зүйлсийг худалдаагүй, цөөхөн хэдхэн сэтгүүлчид байгаа
Шагдар [202.21.111.13] 2024-05-03 11:47:28
Банди минь худлаа бүлтрээд яахнав дээ.
ЧИ ӨӨРӨӨ ЭХЛЭЭД УЛС ТӨРӨӨС АНГИД БОЛЧИХ [202.131.248.198] 2024-05-03 11:23:13
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ УЛС ТӨРИЙН ШУУД ХАМААРАЛТАЙ ТВ-Д АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ, БАС ТЭР ТВ НЬ ОЛОН НИЙТИЙН ХАЛААСНААС ШУДАРГА БУСААР МАШ ИХ ТӨЛБӨР АВЧ БАЙГААГ БОЛОН УЛС ТӨРД ШУУД ҮЙЛЧИЛЖ БАЙГААГ НЬ ХАРСААР БАЙЖ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ТЭГЭЭД УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?