МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ

Д.Тулга / Улстөр

30 гаруй жил төрийн эрх мэдэл атгаж, өнгөрсөн 8 жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоороо сонгогдон засаглалын бүх шатанд хүчээ нэгтгэсэн эрх баригч намын 2020 оны мөрийн хөтөлбөрийг эргэн сануулъя.

“ИМОРТЛОГЧ УЛСААС ЭКСПОРТ УЛС…МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР 2020

2.2 2.2.1. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

2.2.2. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно…”

Гэх зэргээр цааш үргэлжлэх мөрийн хөтөлбөрт эдийн засаг дахь экспортын хэмжээг өмнө байгаагүйгээр өсгөн хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч орон болгох мөрөөдлийн амлалтууд хөвөрсөн ч өдгөө бид урд хөршөөс 90 гаруй хувийн хамааралтай хэвээр л байна.

“ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ УЛС 2.5.1. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.5.2. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна.”

Аливаа улс төрийн нам улс дотроо хуваагдал үүсгэж, Үндэсний аюулгүй байдлын асуудлыг улс төрийн суртал ухуулга хэлбэрээр ашиглаж болдоггүй.Өөрөөр хэлвэл Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогыг аль нэг нам нь сөрөг хүчиндээ сөрөг талыг нь нааж муухай харагдуулах зорилгоор мөрийн хөтөлбөртөө хүртэл нэрийг нь дурьдаж суртал ухуулгын хэлбэрээр ашиглах явцуу золбин хандлага, соёлыг түгээсээр байвал бид дэлхий дахинд үндэстэн дотроо уралцдаг өрөвөлтэй тэнэг хэвээр л харагдана.

Өрийн дарамтаас улс эх орноо гаргах амлалтыг олон жилийн турш мөрийн хөтөлбөр болгондоо багтаадагч эрх баригч намын нэг ч бодлого хөтөлбөр өрх гэр бүлийн өр, зээлийн асуудлыг цэгцлэх тал дээр бодит үр дүнд хүрч байсангүй. Монголд хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлт эдийн засаг тогтож байгаа учраас зааг ялгааг арилгах зорилт дэвшүүлэх оновчтой сонголт болох хэдий ч эдийн засаг дахь олигархи түвшний асуудлыг шийдсэнээ ард түмний зовлонг нимгэлсэн баатрын дүрээр чээжээ дэлдэх нь тун өрөөсгөл ажээ.

Эдийн засагт голлон нөлөө үзүүлдэг ам долларын ханш 2012 оны 6 сард 1328 төгрөг байсан бол 2024 оны сард энэ тоо 3376 төгрөг болж хоёр дахин нэмэгджээ. Долларын ханшийг бууруулах, үйлдвэрлэл бүтээмжийг дэмжих, төгрөгийн худалдан авалтыг нэмэгдүүлэх төсвийн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй энэ тоо харуулж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [46.222.107.31] 2024-05-06 23:43:05

МАН ыг одоо газрын хөрснөөс арчиж хаяхгүй бол МУ ыг өрөнд оруулж ард түмнийг баян ядуугийн туйлд нь хүргэж амьдралын чанарыг эрс дордлууллаа, хамгийн гол нь ЖДҮ, Хөгжлийн банк, БЗС гм бүх санг зөвхөн МАН ын гишүүдэд үйлчилдэг сан болсон шүү дээ, бид маягаар хэдэн тэсч явах билээ, одоо дипломат алба төрийн бүх тендер төрийн өмчийн УҮГ зөвхөн энэ намын үе дамжсан хөрөнгө болж хувирлаа!!!

Зочин [103.212.118.167] 2024-05-06 21:08:52

8 жил худлаа ярьсаныг мэдсэн бол одоо сонгохоо болих л хэрэгтэй

Иргэн [188.169.58.57] 2024-05-06 17:17:13

2016, 2020 оны МАН сонгуулийн хөтөлбөрийн бүх заалтууд худлаа болов. Харин МАН нөлөө бүхий хүмүүс олигархи болж хувирлаа. Ядуурал, утаа, өвчин, хор хавдар, хулгай, хахууль, үхэл нэмэгдлээ. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа явсан юм бол? Нүүрсний экспортын орлого хаашаа явав? 8 жилд МАН ард түмэнд юу хийж өгөв?

зочин [183.177.99.226] 2024-05-06 18:19:04

Амеркин нэгдсэн улсын ам доллар манай байгалийн баялгаар баталгааждаг ОУВС даалгавараар ажилладаг хоёг нүүртэй урвагчид Монгол банк нэн яаралтай татан буулгах Монгол улсын мөнгөн дэвсгэртийг баталгаажуулахад болно үүнд таван хошуу мал байгалийн баялаг

Зочин [37.171.214.226] 2024-05-06 16:36:08

Ядаж Ганцхан том Үйлдвэр барьж чадсангүй. Хийсэн юу ч үгүй болхоор 10 жилийн урьд байсан ЭЗ г огт өсөагүй, аз болж гагц Нүүрс л жаахан амьсгаа авах боломж гарсан ч Сонгуульд Цацаад дошийн шог

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-06 16:18:30

МАН ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭСЭН АТЛАА ЯЛАНГУУТАА Л НЭМСЭН ИЙМ Л ХУЛХИ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ГАРГААД БИДНИЙГЭЭ ДОРОМЖЛОН ТОЛГОЙ ДЭЭР САНДАЙЛААД СУУГААД БАЙДАГ НАМ ДАА ТООЦОО БОДНО ОО ГАЙГҮЙ

Зочин [66.181.176.127] 2024-05-06 10:21:08

төгрөгийн доллартай харьцах ханш 2 дахин бус 3 дахин унасан шүүдээ. МАН 1200 төгрөгтэй нэг долларыг тэнцүүлтэл ханш сайжруулна гэж амласан биздээ лаларууд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.