Өмнөд Солонгос, Япон, Хятад улсуудын дээд хэмжээний уулзалт энэ сарын 26, 27-нд болно

Д.Тулга / Улстөр

Гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах талаар Хятад, Японы талтай хэлэлцэж байна гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

“Өмнөд Солонгос, Япон, Хятад улсууд дээд хэмжээний уулзалтыг талуудад хамгийн тохиромжтой үед зохион байгуулахаар тохиролцсон” гэж тус яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын тал одоогийн даргалагчийн хувиар Япон, Хятадтай зөвлөлдөж байгаа аж. Тодруулбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар БНСУ-ынЕрөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзахаар Сөүлд айлчлахтөлөвтэй байна.

Гурван талын дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Хятадын баруун өмнөд нутгийн Ченду хотод болжээ. Түүнээс хойш “COVID-19” цар тахал дэгдсэнээс гадна Японы колоничлолын үед албадан хөдөлмөр эрхэлсэн солонгос иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлаар Сөүл-Токиогийн харилцаа муудсантай холбоотойгоор ийм дээд хэмжээний уулзалтыг хойшлуулаад байсан юм.

Харин өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын тал дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийн нөхөн төлбөрийг Японы компаниудын оролцоогүйгээр олгох санал тавьснаас хойш Сөүл-Токиогийн харилцаа сайжирч,дээд хэмжээний уулзалтын талаарх хэлэлцээ эрчимжсэн байна.


Сэтгэгдэл

Чингис [66.181.184.122] 2024-05-07 21:48:13

энэ 3 тэнэг нэгдвэл дийлдэхгүй шдэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.