Нэр дэвшигч мөнгө тараах, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно

Д.Тулга / Улстөр

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшигч мөнгө тараах, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэхийг хориглосон гэж СЕХ-ноос мэдээллээ.

Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага, төлбөрт таавар, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад дотоодод аялуулах, амралт сувилалд амраах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа тараах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт, санал асуулга явуулж нийтлэх, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх зэргийг хуулиараа хориглосон байна.

Тухайн нэр дэвшигч зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болох юм. Харин улс төрийн намуудын зүгээс гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. Иймд улс төрийн намаас хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд зөвхөн тухайн намын гишүүд оролцох юм.


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2024-05-12 18:36:29

шударгаар нэр дэвшигчээ судалж хэнийг сонгохоо мэргэн ухаанаар шийдээсэй монголчууд бид нэгдэж чадахгүй хэдхэн мөнгө өгөхөөр саналаа худалддаг тэнэглэл чинь буруу гэдгийг саяын 4 жилд хараа байлгүй одоо хашраа биздээ .их хуралд гараад биднийг мартдаг өөрсдөө баяжаад бид бүгдийг хаягдаг. үг хэлэхээр шоронд хорьж амы нь барьдаг хэлмэгдүүлдэг ийм л нийгэм үүсэхийг ард түмэн өөрсдөө сонгохгүй байх хэрэттэй

Зочин [202.70.38.18] 2024-05-12 18:32:56

мөнгө тараахгүй байна гэж байхуу .одоо өөрсдийн ирээдүйгээ хэдхээн цааснаас худалдаж хохирдогоо болимоор байнаа түрүү сонгуульд мөнгө өгсөн намдаа настайчууд саналаа өгөөд юу болов .та нарч яахав үр хүүхдүүдийн ирээдүй чинь бүрхэг ядуурал гай гамшиг тохиохыг бодолцоорой ард түмэн минээ цайны сүүний мөнгөөр намд саналаа өгдөг тэнэглэлээ болих хэрэгтэй

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-09 09:17:02

АЛЬ ХЭДИЙН ТАРААДАГАА ТАРААСАН ХӨВСГӨЛД ГЭХЭД Л 10 ХУВИЙН ДАВААСҮРАН БАГШ, ЭМЧ МАЛЧДЫН ШИНЭ ЖИЛ ГЭЭЧИЙГ ҮНЭГҮЙ ХИЙЖ ХУЙЛРУУЛСАН ОДОО ЭНЭ МЭТ ПОП ЖДҮ,БЗС-ИЙН ХУЛГАЙЧУУДААСАА САЛМААР БАЙНА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.