Нийслэл хотын иргэдийн 50 хувь нь гэр хороололд амьдардаг

Д.Тулга / Улстөр

100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болж түгжрэлийг бүрэн шийдэж давхар зам барина. Эко коридор байгуулна.

Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна. Эко хот болно. Хотын иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлнэ.”

Гоё мөрөөдөл, сайхан амлалт байгаа биз. Энэ бол 2020 оны сонгуульд иргэдийн саналыг татахын тулд ямар ч судалгаа төлөвлөлтгүй, хэрэгжүүлэх сэдэл, сэтгэлгүй эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн Улаанбаатар хоттой холбоотой заалтуудыг хоёр гуравхан нь.

2023 оны тоо мэдээгээр нийслэл хот дахь хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдарсаар байгаа нь иргэдийн 70 хувийг орон сууцжуулах амлалт биелэгдээгүйг тод томруун илэрхийлжээ. Орон сууцжуулалт бүтээн байгуулалт хийх нь бүү хэл хотын газрын наймааны авилгалын асуудалд сөхөрч хотын дарга нь нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлаас болж огцорсон. Шинэ хотын дарга өдөр бүр шахуу авилгалын эсрэг дугарч байгаа боловч тодорхой үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй.

Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болвол бүх барилгуудын 80 хувь нь нурах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Тоосжилт, харшлын гаралтай ханиад, элдэв халдварт өвчин хаврын улиралд илүүтэй дэгдэх болсноос эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байх нөхцөл хүртэл үүсч байгаа нь эрх баригч нам өнгөрсөн хугацаанд асуудлыг шийдвэрлэх талд анхаараагүйн нотолгоо юм.

Дэлхийн банкны судалгаа тоо баримтаар Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч буй нийслэл хотод жил бүр ядуурал ажилгүйдэл нэмэгдэж хотоос гадаад руу ажил хийхээр явагсад жил ирэх тутам нэмэгдэж байгааг дурьдсан.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.34] 2024-05-10 21:03:18

үнэгүй байшин бариулчих санаатай юмаа

Зочин [202.9.46.56] 2024-05-09 13:58:02

хотын 70% нь гэр хороолол байна.

Иргэн [59.153.86.144] 2024-05-09 08:57:10

Орлого багатай иргэд дээ хотоо тэлээд газар олгоод бага хэмжээтэй байшин барьж өгвөл сайхан болмоор санагдах юм. Ядаж л газар тариалан эрхлээд юу дуртайгаа тариад эхэлнэ дээ. 3 тасалгаатай байшин барихад л болмоор санагдах юм. Сайхан хотхонууд. Ингэвэл Монгол Улс АНУ-аас дутахааргүй сайхан болж гэр хороололгүй болно.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.