Б.Жаргалан: Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй

Aдмин / Нүүр

Энэ зуны цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.



-Монгол орны нийт нутгаар зуны цаг агаарын төлөв байдал ямар байх бол. Энэ талаарх мэдээллийг танилцуулна уу?

-Ерөнхийдөө энэ зун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, дунджаас сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байна.

-Зургаадугаар сар болон долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг тодруулбал?

-Зуны төлөвийг сар бүрээр нь авч үзвэл зургаадугаар сарын хувьд агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас нутгийн зүүн хэсгээр буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймаг болон Сэлэнгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Долоо, наймдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, сэрүүхэн байх төлөв гарсан байна.

-Бороо хур хэр их орох төлөвтэй байна вэ?

-Түрүүн дурдсанчлан төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаагаас гадна, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн жилүүдэд ус ихтэй гэнэтийн аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа.

Энэ зун дээрх бүс нутгуудад аадар борооны давтагдал ч мөн их байх магадлал өндөр.

-Зуны саруудад хэдэн градус хүрч халах вэ. Өөрөөр хэлбэл, хэт халах үедээ дээд талдаа хэдэн градуст хүрэх урьдчилсан мэдээлэлтэй байна вэ?

-Зуны төлөвөөс харахад төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хэт халалтын давтагдал харьцангуй багатай.

Харин баруун аймгуудын нутгаар хэт халалт ажиглагдах магадлалтай, хуурай гандуу байх төлөвтэй байгаа ч хэт халалтын талаар нарийн прогноз гардаггүй учраас дээрх мэдээллийг богино хугацааны урьдчилсан мэдээ гарах тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

-Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалсан байгалийн аюулт үзэгдэл ажиглагдаж байна уу?

-Мэдээж сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж байна.

Ялангуяа хавар, намрын улиралд хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал нэмэгдэж байгаа бол зуны хугацаанд ус ихтэй аадар борооны давтамж мөн ихсэж байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:17

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:17

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.186.212] 2024-05-20 11:37:11

Үер уснаас.нөөлөг салхинаас болгоомтой.ялснгуяа аялал зугаалганд явахдаа.малчид зусаандаа буухдаа гол ус.жалга сайр мэт газраар буухгүй байхыг эртнээс санужлаад байгаа юм биш үү

Анар [122.201.31.79] 2024-05-19 22:54:12

Бороо ороод гоё л доо,гэхдээ шороо тавих хэцүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.