Нам, эвслүүд сонгуульд нэр дэвших эрх олгохдоо мөнгө авахыг хориглодог
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь энэ оны тавдугаар сарын 14-20-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг иргэний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.
Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно.
Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно.
Иймд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье.
Иргэний сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргахыг иргэд, сонгогчдод уриалж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв.
Энэ талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Зарим нам жагсаалтын эхний таваа 10-15 тэрбумаар зарж, үүнд нь томоохон хувийн хэвшлийнхэн оролцож байгаа мэдээлэл бий. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг" гэжээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.