Д.Жавзандорж: Хэн нэгнийг дээрэлхэх, гадуурхах үйлдэл гаргавал ирээдүйд өөртөө зовлон ирэх шалтгааныг хийчхэж байгаа нь тэр
Цагдаагийн байгууллагаас “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аяныг дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн бүтэн сарын хугацаатай өрнүүлж эхлээд байгаа билээ. Аяны хүрээнд сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар ойлголт, мэдээлэл өгөх, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга зам, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс татгалзах санаа сэдлийг өгөх олон талын ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Уг аянд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, лхаарамба Д.Жавзандорж нэгджээ.
Энэ талаар тэрбээр "Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг. Зовлонг хүсдэггүй. Гэвч зарим үед хэн нэгэн биднийг гадуурхах, дээрэлхэх, доромжлох тохиолдол гардаг.
Зарим үед муу сэтгэлд автаад хэн нэгний муу үгэнд хөтлөгдөж, зарим үед хамтаараа нийлж хэн нэгнийг дээрэлхэх, гадуурхах, доромжлох, зохисгүй үг хэлэх, үйлдэл хийх тохиолдол гарах гээд байдаг. Ийм үед энэ үйлдлийг хийвэл нөгөө хүнд ямар мэдрэмж төрөх талаар өөр дээрээ бодоод үзэх хэрэгтэй.
Ингэхэд таагүй мэдрэмж төрж байвал түүнээс ч илүү таагүй мэдрэмж тэр хүнд төрнө. Энэ нь бусдад зовлон, хэцүү зүйлийг бий болгодог. Үүнийг заримдаа хамтдаа бий болгоод байна. Тухайн үед тэр хүнийг зовоохоос гадна ирээдүйд өөртөө зовлон ирэх шалтгааныг хийчхэж байгаа нь тэр. Бүгдээрээ зовлонг хүсдэггүй болохоор хэн нэгэнд зовлонг бий болгохгүй байхыг хичээцгээе" хэмээн ярилаа.
2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн 256 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн эсрэг 63 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өсжээ. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хоорондын таарамжгүй харилцаа, үе тэнгийн дээрэлхлээс үүдэлтэй байдаг байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.180.45] 2024-05-20 17:36:15
Ах захаа хүндлэхгүй бол ирээдүйд яг өөр дээрээ зовлонг нь амсдаг. Хорыг хороор бус сүүгээр. Гэм хийгээгүй хүнд бурхан тусалдаг. Гэхдээ өө сэв хай гэсэн үг биш
Зочин [66.181.177.22] 2024-05-18 12:59:49
Ирээдүйд ирэх тэр гай зовлонг чинь эртхэн ирүүлээд энэ балиар новшнуудаас эртхэн салмаар л байна
Зочин [202.126.90.133] 2024-05-18 11:00:22
ЗА ЭНЭ Ч ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ. ҮГҮЙДЭЭ Л ГЭХЭД ААВ ЭЭЖИЙН ХӨРӨНГИЙГ ХҮРТЭЛ ХЭН НЭГЭН НЬ ДАВАМГАЙЛААД ТУУЧИХААД ӨӨРСДӨӨ ХӨРӨНГӨ ЧУЛУУЛСАН ЮМ ШИГ ТЭНЭГЭХЭД ҮР ХҮҮХЭД Ч МЭДЭХГҮЙ МАШ ИХ ЗАНТАЙ ААВ ЭЭЖ НЬ УГИЙН БАЯН БАЙСАН ЮМ ШИГ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГИЙНХАА АД ҮЗДЭГ ҮЗЭГДЭЛ МАШ ИХ БАЙДАГ Ч ТЭДЭНД ЗААВАЛ ХАРИУ НЬ ИРДЭГ НЬ ТОВ ТОДОРХОЙ ЮМ БАЙДАГ ШҮҮ ӨӨРСДӨӨ САЙН ДҮГНЭЛТ ХИЙЖ БИДНИЙ ЭНЭ САЙХАН АМЬДАРЧ БАЙГАА ГИЙН УГ ҮНДЭС НЬ ӨВӨӨ ЭМЭЭ ЧИНЬ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ҮР ХҮҮХЭДДЭЭ САДАН ТӨРӨЛДӨӨ САЙН ОЙЛГУУЛЖ БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ