Монгол гэрийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн халаах боломжтой болжээ
“Мишээл Экспо” төвд нээсэн “Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, уулзалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.Сайнзориг үзэсгэлэнг нээж, Хог хаягдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлавал нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон нийтийн зориулалтын орон сууцны хороололд хог хаягдлыг ангилж буй иргэд, байгууллагыг урамшуулах зарчмаар, хогны менежментийг ухаалаг байдлаар шийдэх боломжтой. Энэ талын эрх зүйг Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас эхлэн шинэчилж буйг хэллээ.
Тэрбээр, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, цаашдын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөл бүрээр дэмжиж ажиллана гэв. Эрчим хүчний үнэ, тарифын бодлого, хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бий болгох үүднээс төрийн байгууллагуудтай хамтран тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дэргэдэх инновацын төвүүдэд бойжуулж буй Duudy/Дуудья, Өнгө нэмье /Waste management, Бүүвэй/Buuvei brand зэрэг гарааны компаниуд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. “Өнгө нэмэх” ТББ-ын төслийн менежер М.Сайнсанаа, бид хогноос ангижрах талаар судалж, шийдлийн талаар зөвлөж, хог хаягдлын менежментийн үйлчилгээг үзүүлж байна. Жишээ нь, өнөөдөр монгол гэрийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн халаах боломжтой болсон гэв.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын 60 гаруй компани оролцож буй сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 18 хүртэл гарч байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг болж байна.
Үзэсгэлэнгийн үеэр дараах бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулж байна. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт,
- Дулааны насос, агаарын сэлгэлтийн тоног төхөөрөмж,
- Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө,
- Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн,
- Дулааны ухаалаг тоолуур, орон сууцны халаалтын удирдлагын систем,
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, лазер принтер,
- Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн системийн апликейшн,
- Монгол гэрийн халаалтын шийдэл, батарей хуримтлуурын систем,
- Ахуйн ус цэвэршүүлэгч, насосыг дэлгэн танилцуулж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:15
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:15
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Одсрэн Жалбуу [122.201.31.23] 2024-05-20 13:15:18
Taalagdlaa medeelel aviy