Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ
Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан сонирхох нь бий. Гэхдээ барууны хэвлэлээр тийм ч нийтлэг мэдээ мэдээлэл гараад байдаггүй. Ирэх сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад буй. Тэдгээрийн нэг бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд юм. Энэ талаар “The Liberum” сэтгүүлийн ахлах судлаач Альберто де Лука судлаж үзсэний дүнд дараах нийтлэлийг бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох газар нутагтай. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-р байрт ордог. Тийм боловч хүн ам цөөтэй. Ердөө гуравхан сая хүн буюу дэлхийд 121-д бичигддэг. Тэд бол барууны уншигчдын анхаарлыг маш ихээр татсаар байгаа цөөхөн үндэстний нэг нь гарцаагүй. Мөн энэхүү өргөн уудам газар нутаг дэлхийн аялал жуулчлалын газрын зурагт өндрөөр эрэмбэлэдэггүй ч адал явдал хайсан аялагчдын татсан хэвээр байгаа билээ. Нийслэл Улаанбаатар хотын хувьд Ази тивийн бусад орнуудтай харьцуулахад төдийлөн танил биш. Гэвч хамгийн гайхалтай нь энэ улсын улс төрийн байдал ч мөн бүрхэг харагдах болоод байна. Мэдээж дэлхий дахин энэ улсын тухай Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан XIII зуунаар маш сайн мэднэ. Дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байсан юм. Харин өнөөгийн цаг үед барууны хэвлэл мэдээллүүд Монголын улс төрийн байдалд төдийлөн ач холбогдол өгөлгүй асар бага орон зайг үлдээж байна.
Чухам иймээс л “The Liberum” сэтгүүл Монгол Улсын өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон зарим олны танил олон нийтийн зүтгэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн анхаарал татсан сэдвийг хөндөхөөр шийдсэн юм. Ингэхдээ мэдээж хэргийн тухай холбоотой олон тооны баримтуудыг хараад ихэд эргэлзсэн гэдгээ энд хэлье. Учир нь нарийвчилсан шалгалтын дараа илчлэгдэх ёстой маш сонирхолтой баримтууд гарч ирсэн юм.
Юун түрүүнд уншигчид маань Монголын улс төрд Ардын нам, болон Ардчилсан нам гэсэн хоёр том нам ноёрхож байгааг мэдэх хэрэгтэй. Тэд шударга ардчилсан тогтолцоонд төрийн эрх мэдлийг ээлжлэн барьдаг. Бидэнд буй материалаас үзвэл төрийн дээд албан тушаалтнууд тэдэнд холбогдох гэмт хэргүүд гарч байна. Бидний анхаарлыг уул уурхайн “Ачит ихт” компанитай холбоотой хэрэг хамгийн ихээр татсан юм. Уул уурхай бол Монгол Улсын экспортын 90 хувь, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг үндэсний зайлшгүй чухал салбар юм. Хэлэлцэж буй компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааных бөгөөд олон нийт ч мөн үүнд анхаарал хандуулаад байгаа юм. 2019 онд орон нутгийн эрэн сурвалжлах сэтгүүлч П.Цагаан тус үйлдвэрийг удирдаж байхдаа өмчлөх гэрээ хэлэлцээр хийсэн болохыг илрүүлсэн байдаг. Саяхан буюу 2024 оны дөрөвдүгээр сард П.Цагаан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хооронд цахилгаан станцтай холбоотой 13 сая ам.долларын гүйлгээний талаар ярилцаж, сонгуулийн зорилгоор ашиглах гэж байгаа талаар харилцсан зурвасыг олон нийтэд ил болгосон.
Мөн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн эрхэнд байх үед 2009-2017 онд Төрийн ордноос 21 зураг алга болсон байна. “UBNews” болон “24tsag” мэдээллийн сайтуудын мэдээлснээр эдгээр зургууд саяхан ноён Ц.Элбэгдоржийн хүргэн ах Х.Болдбаатарын гэрээс олджээ. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал экс ерөнхийлөгчийн нэр хүнд маш эвгүй байдалд орох юм. Гэвч эдгээр хэргүүдээс гадна Монгол Улсын авлигын хэрэгтэй холбоотой хамгийн ээдрээтэй үйл явдал бол 36 настай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сард Ерөнхий сайдад нэр дэвшихээсээ өмнө амиа алдсан явдал юм. Энэ талаар "Нью-Йорк таймс" сонинд “Энх цагийн баатар Монголын үнэнтэй цуг үхлээ” гэх гарчигтай нийтлэл гаргасан байдаг. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурлын үйл явц олон талын маргаан дагуулсан ч шүүх зарим хүмүүст ял оноосон. Гэвч яллагдагсдад эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн нь илэрч ихэнх иргэд энэ хэргийг шийдэгдээгүй хэмээн үздэг. Мөн зарим нь С.Зориг нь тухайн үеийн улс төрийн бүлэглэл, авлигын сүлжээг эрсдэлд оруулж болзошгүй байсан тул түүний улс төрийн зорилготой хөнөөсөн гэдэг байна. Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын улс төр түүнтэй холбоотой мэдээлэл хайхад тус улсад эрх мэдэл, мөнгө, авлигын ээдрээтэй сүлжээ хэдийнэ тархсан болохыг олж мэдсэн юм. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тууштай тэмцэж, тэмцэгч гэх нэр төрөө ч батлаад байна.
Латин хэлэнд “Fiat iustitia ut non ruat caelum” буюу “Шударга ёс ноёрхох болтугай” гэдэг үг бий. Гурван хүн тутмын нэг нь ядуу, зүдүү амьдарч байгаа Монгол Улсынхаа төлөө хууль эрхзүйн тогтолцоо ажлаа хийгээсэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.21.125.22] 2024-05-22 14:40:57
Нэр хүндтэй сэтгүүл зүй ийм бүрхэг, ховын мэдээ тавьдаггүй юм. Оюунэрдэнийн амнаас гарсан улайрсан гүтгэлгийг хуулаад тавьсан байна
Зочин [202.70.43.95] 2024-05-22 14:36:25
Арай ч дээ шунал гэж агуу юм аа Ард түмний талаас илүү нь ядуу улний Шуналууд бэрд шиг сэтгэж цадахаа мэдэхгүй арай дэндүү
ЗОЧИН [103.161.242.71] 2024-05-22 12:12:23
Тарвага өөрөө бичээл фэйсийн коментуудыг устгуулаал байгааг бүх хүн мэдээд л байгаа шүү бүх муу болгоыг биедээ шингээсэн хүн биш чөтгөр болсон хүзүүгүй хүүр үхэж далд ордоггүйл юм бол монгол хөгжихгүй
Зүгээр л Элбэгдоржоо бариад хориочээ тэнэгүүдээ [202.126.91.203] 2024-05-22 07:35:19
Элбэгдоржоо хорь хорьььь
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:15
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:15
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ГУНИГ [202.179.27.203] 2024-05-21 16:10:11
3,0 САЯ ХҮНТЭЙ . 1,0 САЯ ГАРУЙ НЬ НЭН ЯДУУ ГЭЖЭЭ... ЯМАР ХЭЦҮҮ УНШИГДАЖ БАЙНАА. ҮНЭНХҮҮ ГУНИГ ТӨРЖ БАЙНА.... ЕРТӨНЦИЙН БҮХ ОХЬ, МАНЛАЙ БАЯЛАГТАЙ УЛС ШД...
Зочин [66.181.183.198] 2024-05-21 15:46:32
Амьд Элбэгдорж , үгүй болсон Зориг гэдэг хоёр хөөрхийс төрийн төлөөх увайгүй улайралд мөн ч их мэрүүлэх юм даа . 26 жил өнгөрсөн хэрэг одоо хэнд хэрэгтэй юм бол ? Дэлхийн шившиг болжээ ... Залуу үеэ хордуулсан бузар үйлдэл мөн . Зарим улс төрчдөд " сэтгэлийн боловсрол" олгох хэрэгтэй байна .
Зочин [124.158.109.188] 2024-05-22 09:42:51
тарвага та өөрөө сэтгэгдэл бичихээ болино уу?
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-21 11:24:55
ОЮУНЭРДЭНИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ГҮТГЭЛЭГИЙГ Л ХУУЛААД ТАВЬЧИХСАН БНА Ш ДЭЭ. ӨӨР ЮУ Ч БИШ БНА.
Зочин [124.158.109.188] 2024-05-22 09:43:26
ТАРВАГАДОРЖ ТА ИРЖ ХЭРГЭЭ ШАЛГУУ?
Зочин [139.5.217.185] 2024-05-22 07:24:23
Hutsaach ee. Ter huzuuguu novshiin nugel ni nudeeree garah udur irnee gaigui
Зочин [59.153.114.242] 2024-05-21 07:17:40
МАН одоо энэ худал хуурмаг тархи угаалтаа болио. Ядаж байхад үүнд нь итгэдэг тэнэгүүд бас цөөнгүй байх юмаа. Ийм зүйлд итгэх тусам та нар социализм руу л яваад байна гэсэн үг шүү. Худал үгийг мянга дахихаар үнэн болдог гэдэг үг байдаг даа.
Зочин [59.153.115.16] 2024-05-21 00:21:11
Зоригийн үхэл бол Элбэгдоржийн хийсэн аллага яалт ч гүы мөн.Тэр үкд Ардчиосан нам засгийн эрхэнд гарсан боловч зссгийн гхзар удаа дараа огцорч нар хшнд навс унасан үк.Энэ үед Элбэгдорж ийм үкд ардчиллын нэр хүндтэй нэгнийг чад мийлгэхэд нэр рүнд босно гэж ам аллсан байдаг
Зочин [66.181.176.177] 2024-05-21 00:13:02
Ардчилал бүрэн утгаараа хэрэгжээгүй шүү дээ. С. Зориг 1-рт Улс орны эрх ашиг гэж хэлээд элдэв албан тушаалаас хол байж cөрөг хүчинийхээ үүргийг гуйцэтгэж ажиллая гэхэд нь дургуйцэж амийг нь хөнөөлгөж байгаад албан тушаал эрх мэдэлд очицгоосон нь үнэн шүү дээ. Зориг амьд сэрүүн байсансан бол энэ элбэгдорж батүүл нар хэн ч биш байх байж дээ. Америкаас ирээд намайг Хар Харин хотын дарга болгоод өгөөч гэж явсан байдаг шүү дээ элбэгдорж гэгч чинь одоо худлаа л гэх байх.
Зочин [66.181.176.177] 2024-05-21 00:01:12
Монголын гутамшигт худалч хулгайч зальт бузар санаат их мэдэгч эрлэгдорж гэгч сда цаашид багахан л Гай болоосой билээ.
Зочин [66.181.176.177] 2024-05-20 23:55:08
Зоригийг алуулахад хамгийн их баярласан этгээд бол элбэгдорж уих новш цагийн эрхээр үнэн тодордог л юм байна.
зочин [59.153.86.27] 2024-05-20 21:48:18
элий гуай,бүх гутлаа тослоод яахийм,бас зангиагаа яасан ч удаан сонгоно вэ?бушуу ирэ манийгаа авраач
Зочин [103.212.117.140] 2024-05-20 20:04:54
Зүгээр л АН тэр чигтэй муу муухай гээд л сэвчихэж байгаа сантай юм байндаа. Эбийг л харлуулаад л байвал АН ынхан ледэрүүд зарим гишүүд инхэнх нь холбогдоол явчих нь Сонгуулийн өмнөх пиар. МАНын 103 жилын туршилага. Д.Сүхбаатарыг хэн алцан гээд байдаг билээ (Сүхбаатар) кино, сэлэм Тогимодыг хэн хөнөөчдөг билээ( Өглөө) кино энгээд мөнч олон сэхээтэн лам нарыг ялаа хариулт тодорхой Орсууд (Koментэрн) тэд хийсэн МАН юуч болоогүй гээд л гүтэгчихсэн 100 жил тархи угаасан хамгын сүүлын жишээ Лоохууз, Сурмаажав үр хүүхдүүд нь хүртэл нтр гээл мөнч олон хүнийг харлуулж цөлж, шорон гянданд тамалсандаа.
Зочин [103.212.119.200] 2024-05-20 23:45:10
Лоохууз нямбуу сурмаажав гурав КГБ д элсэж, төрийн эргэлт хийж Цэдэнбалыг авч хаяхаар гэрээ хийсэн эх орноосоо урвагчид. Өөр хэн ч биш. Хрущевын даалгавраар босч дарагдсан. Цаазын ял аваагүй нь их юм.
Зочин [103.212.118.91] 2024-05-20 19:50:59
Луйвахчид,худалч хулгайчуудаар төр бариулж байгаа. Энэ арга барилаа солих цаг нь болсон.
зочин [183.177.99.226] 2024-05-21 22:48:53
Лоохууз Сурмаажав нар бол Хятадын ирлийзүүд тийм учираас Цэдэнбал улс төрд оруулах дургүй байсан юм Лоохууз Сухмаажав хоёр бол одоогийнхоор бол Сайханбилэг Баярцогт нар шиг л этгээдүүд эх орноо худалдахаас сийхгүй этгээдүүд
Зочин [202.126.90.158] 2024-05-20 19:10:06
Би иргэн хүнийхээ хувьд хэдэн үг нэмэрлэe одоо яг сонгууль болох чухал үe гараад ирэнгүүт Ц.Элбэгдоржоор сонгуулийн шоу болгож гаргаж ирж дуулиан шуугиан тарьж байгаа этгээд бол Монголын хамгийн том олон хулгайч луйварчдын үүр болсон eрөнхий сайд Оюун-эрдэний санаачлан улайрч байгаа шуугиан юм аминдаа АН-ын нэр хүндийг унагаж өөрийнхөө олон хулгайч луйварчдын нэрийн хамгаалж УИХ-д нэрийг нь дэвшүүлж дахин 4-жил хамгаалж үлдэх зорилго агуулсан юм өөрөөр хэлбэл МАН-ын олон хулгайч нараа сонгуульд ялагдал хүлээж дээлээ нөмөргөхгүйн тулд үндсэн хуулиа зөрчиж их хуралд хэлсэн үгнээсээ няцааж бүх хулгайч нараа нэр дэвшүүлэх аргаа хайж байгаа юм. Энэ нөхөр Оюун-эрдэнийн ганц тэмцэж байгаа арга нь угаасаа буруу зүйл хийж байна түүний оронд чи тийм үнэхээр шударга байж чадах юм бол сонгууль эхлэхээс өмнө иймэрхүү шуугиан тарих ажлыг хийж байгаарай тэгэж чадахгүй бол чиний нэр хүнд чинь улам навс унана гэдгийг чи мэдэх үү чи eр нь үнэхээр нэр алдар олж авах гэж их улайрч байна уу. !!!!!!!!!!!!
Зочин [66.181.161.155] 2024-05-20 23:15:58
Чи болио Элбэгдоржийг битгий өмөөр балиар.луйварчин алуурчин хүн тамалж хэлмэгдүүлсэн новш тэр юу хийсэн юм бэ?Ардчилалыг гутаасан тийм л хүн биш амиа бодсон новш шүү.дээ?
Зочин [66.181.161.72] 2024-05-20 18:03:01
Хөөрхийдөө. Яацарсан улс төр ийм байдгийн. 8 жил Эбиг зүгээр хараад сууж байсан МАНам гэнэт ухаан орж хамгийн аюултай дайсан мэтээр ингэж харлуулдаг нь өрөвдмөөр. Тархи угаалт чинь хэтэрч улам муухай харагдуулаад байгаагаа мэдэрч л баймаар. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэхтэйгээ болсон. Эхний дайсан чинь Миеэ ах чинь байсан . Залуу коммунистууд засгийн эрхэнд гараад ард түмний амьдрал яав гэдгийг ухаарах ухаан хайрлаач төлгөн коммунистуудад.
Zochin [124.158.107.194] 2024-05-20 16:39:56
Uls Oroniig suiruulj ajilgui!!Ulsiin unetei buhniig hulgailsan hun bnaa!!!!? Abjirj shuuh l hregteil bhiin. .!!!??
Зочин [66.181.178.212] 2024-05-20 14:48:31
Одоо Элбэгдоржийг ямар нэг аргаар монголд авч ирэх нь чухал болоод бна шүү дээ.буруутгахад оройтоогүй гол нь ардачилалыг завхруулж буруу гарын замаар удирдаж улс орныг мөхөлийн ирмэгт авч ирсэн нь ноцтой болоод байна.
Зочин [66.181.178.46] 2024-05-20 17:23:56
Ва хайрхаан Элбэгдорж Ардчиллыг завхаруулсан байх даа ч яахав . Одоо МАН л ёстой самарч бүр коммунист нийгэмдээ орох , энэ з0 жилд бий болсон өмч хөрөнгийг хурааж бүгдийг нь төрийн мэдэлд авна гээд байгаа юм биш үү???
Зочин [66.181.176.232] 2024-05-20 13:54:52
Бат-Үлийг хүртэл шоронд хатаалгаадтөгс аллага үйлдсэн хүн н хүзүүгүй алуурчин
Зочин [66.181.187.214] 2024-05-20 13:50:55
Оюун Эрдэнийг дэмжинэ
Хүзүү [66.181.183.13] 2024-05-20 13:50:38
Шид нь бүрдсэн хүн хог
Уншигч [59.153.113.213] 2024-05-20 13:26:22
Ингээд хүзүүгүйн нэр хүнд навс уналаа. Ардчилал зөв замаар хөгжиж ард иргэд сайн сайхан амьдрах цаг ирнэ гэж итгэж байна.Оюун-Эрдэнэ сайддаа амжилт хүсьe.
Зочин [103.212.119.98] 2024-05-20 12:15:15
Лука гэдэг байдаг л нэг мэдээний сэтгүүлч. Элбэгдоржийг МАН Орос хоёр нийлээд ч барахгүй харин амийг нь хөнөөж чадах байх
Зочин [203.98.76.6] 2024-05-21 12:00:11
хөнөөгөөсэй
Монгол цус [202.131.248.250] 2024-05-20 15:17:40
Хуцваа чи. Чиний алуурчин Элбэгдорж чам шиг сүрэг малтайгаа цуг гишгэх газаргүй болж байгаа нь энэ. Та нар эх орноос минь зайл. Эсвэл үхэж далд ор.
Mongol [66.181.191.186] 2024-05-20 13:52:24
Xaxa buzar aluurchin, hulgaich novshoo bas umuurdug hun bdag aa hulsnii l bicheech bhda
Зочин [103.168.34.142] 2024-05-20 13:52:20
ХУЦАВ АА чи
Зочин [202.126.90.188] 2024-05-20 13:14:12
ха ха
Зочин [103.212.118.123] 2024-05-20 12:33:39
Эртнээс нууцаар,илээр хөнөөж,цөлж ирсэн туршлага бий шүү!