ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжийн 8,500 тонн үр тарианы тэжээлийг хүлээж авч дуусжээ

Aдмин / Нүүр

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8,500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон. Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хүлээлгэн өгчээ.

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дареев Галсан Евгеньевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова Екатерина Николаевна болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.212.119.98] 2024-05-20 11:57:25

70 жил Оросуудад Монголчууд бүх баялгаа үнэ төлбөргүй өгсөн харин Украинаас дээрэмдэж авсан будааны хариуд 1000 төгрөг өгвөл таарна

Туслалцаа авахад учир бий. [66.181.160.103] 2024-05-20 11:35:51

Монголчууд бид оросуудад ойрын үед юүгаар тусаллаа? Авахдаа ероолгүй сав, өгөхдөө түгжээтэй авдар болчихоод байж болохгүй ш дээ. Гурил гэхэд л орос гурилыг хямдаар авч Монголд зардаг болсон. Шатахуун, бензин, цахилгаан эрчим хүчийг Монгол нь Европ, Америк, Солонгостой харьцуулахад Оросоос хамаагүй хямдаар худалдан авч байгаа. Гэтэл Оросын Сибирийн хэдэн хот нь усны үерт аль 3-р сараас хойш автагдачихаад байхад Монгол тусламжийн гараа сунгасан уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.