Метроны зөвлөх үйлчилгээний II шатанд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийн нийт дөрвөн компани саналаа ирүүлжээ
Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг өнөөдөр нээлээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Уг тендерт 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, 11 улсын 20 компанийн дунд тендерийг зарласан. Тендер тавдугаар сарын 3-нд нээгдэх байсан боловч оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны 14:10 цагт нээж байна" гэв.
Тендерийн үнэлгээний хорооны ажилтан "Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна.
- ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болгожээ.
- БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ.
- БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
- Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргасан байна" гэж танилцууллаа.
Тендерийн үнэлгээний хороо ойрын өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэх юм байна.
Сэтгэгдэл
Зочин [180.220.124.96] 2024-05-23 07:45:05
Metro barih yum shig humuus oilgood comment bicheed baih yum. Zugeer zovloh uilchilgeenii hureend tolj baigaa heden zuun terbum togrog shdee….
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Zochin [185.122.233.73] 2024-05-21 21:01:07
Japan bhgui bol Hyatad n deeree. Yadaj selbeg n oldohgui gj sandarch guihghui
Zochin [178.51.166.252] 2024-05-21 20:57:43
Oros hyatad 2 iig songoh heregtei, selbeg heregsel gej baahan mongo holoos zooj avchrah geed deer ne une iluu gedgee bodoltsoh chuhal
Zochin [176.189.88.83] 2024-05-20 18:40:17
Yaj ch bodson oros ni deer dee,huiten tsag uur,tsevdegtei hursund metro barisan turshlagatai.oros n suuld ashiglalt d oruulsan line ni delhiid uneheer gaihuulj bn shte
Зочин [202.126.90.208] 2024-05-20 18:03:31
Япон үнийн санал ирүүлсэн баймаар юм...
хүннү [202.9.46.73] 2024-05-20 18:01:16
Энэтхэг хэрэггүй ээ. Түрүүчийн Нефть боловсруулах үйлдвэр юу болов сураггүй болсон. Тиймээс эднийхийг хас. Орос, Хятад, Солонгос 3-аас сонго.
Зочин [203.98.77.247] 2024-05-20 17:54:17
Өөрсдөө бариач. Оюутолгойд 1300 метрийн гүнд энэ битгий хэл туннел барьж байна.
иргэн [202.70.43.125] 2024-05-20 16:54:24
гуанжу метро гэж энэтхэг компани ялах юм бна. Түгжрэлийн сайдын гөлөг төөрүүлэх ажиллагаа
Отго [122.201.31.49] 2024-05-20 15:24:43
Гуанжоу инженеринг гэж Энэтхэгийн компани гэж үү? Банк of China-аар баталгаа ирүүлсэн гэнэ үү? Бас нэг гөлөг төөрүүлэх зохион байгуулалттай ажиллагаа юм биш биз?
Зочин [122.201.31.49] 2024-05-20 15:25:38
Гуанжоу метро групп?
Зочин [59.153.113.221] 2024-05-20 15:07:35
Yapon bhgui yu !!!???? Hereg alga....yadahnaa solongos yum uu hyatadyn songooroi doo
Зочин [122.201.31.49] 2024-05-20 15:21:46
Хятад, Энэтхэг хэрэггүй.
Зочин [103.212.116.44] 2024-05-20 15:06:36
Өмнөд Солонгос, Орос хоёрын нэгийг сонговол зүгээр юм. Япон яачихсан юм бэ
Отго [122.201.31.49] 2024-05-20 15:22:24
Японоор л бариулмаар байна.