М.Цогт: Төмөр замын гармын улаан гэрлийг зөрчвөл жолоочийн эрх хасдаг болох саналыг тавьж байгаа

Aдмин / Хууль

Өнөөдөр Ерөө-Орхон хоорондын төмөр замд хүнд даацын автомашин гармын улаан гэрэл ассан байхад галт тэрэгний урдуур орж, мөргөлдсөнөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол болов. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд "Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно" гэж заасан. Хэрэв үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжээр торгодог юм.

Тэгвэл энэхүү торгууль, арга хэмжээг чангатгах шаардлагатай талаар Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(УБТЗ ХНН)-ийн Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт "Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмууд дээр, мөн зохих хууль дүрмийн дагуу одоо бол гарам зөрчиж орсон жолоочийг 25,000 төгрөгөөр торгож байгаа. Өмнө нь оноо хасдаг байсан нь одоо больсон.

Гарам дээр улаан гэрэл асаж байна гэдэг нь галт тэрэг ирж байгааг л анхааруулж байгаа. Тиймээс гарам дээр улаан гэрэл асаж байвал зогсоод өөрийгөө, гэр бүлээ, эд хөрөнгөө аврах соёлд жолооч нар суралцах ёстой.

Хэрэв улаан гэрэл зөрчвөл жолоочийн эрх хасдаг болъё гэх саналыг бидний зүгээс тавьж байгаа. Мөн торгуулийн хэмжээг өндөр болгох шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дээрх ослын улмаас өнөөдөр өглөө Сүхбаатар өртөөнөөс 06:58 цагт хөдлөх байсан 272 дугаар галт тэрэгний аяллыг хойшлуулж, тасалбарын мөнгийг зорчигчдод буцаан олгосон байна. Мөн Түнх зөрлөгөөс 92 зорчигч хотод ирэх шаардлагатай байсан тул тусдаа хоёр вагон гаргаж, зорчигчдыг авчрахаар ажиллаж байгаа юм байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.