Сонгуульд бие дааж өрсөлдөх 77 иргэний хоёр нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзжээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад ирүүлсэн тухай мэдээлж байв.
Эдгээрээс хоёр иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан тул буцаажээ.
Харин 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргасан байна.
Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудад бие даан нэр дэвших 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг өнөөдөр хүлээлгэж өгчээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо долоо хоногийн дотор 75 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрээ гаргана. Ингэснээр сонгуульд бие дааж өрсөлдөх хүмүүсийн нэр, тоо тодорхой болох юм байна.
Сэтгэгдэл
Зочин [104.151.48.42] 2024-05-24 11:57:58
Дүгнээд л байгаарай та нар хүн дүгнэж цэгнэдэг хэн бэ
Зочин [59.153.113.144] 2024-05-22 21:16:55
Зөв. Буруу бодлогоор явж байгаа монгол улсад ирээдүйг харах хүмүүс дэвшиж байгаа учраас аудит дүгнэлт өгөхгүй гэсэн болохоор татгалзах хэрэгтэй.