Монгол төрийн босго өндөр байг ээ... Аатай амьдарсандаа АРВИН гишүүн

Aдмин / Улстөр

Хөмүний нэгэн урсгалд багтаж явахдаа энгүүн сайхан, эгэл даруухан, хийсэн бүтээсэн нь үр хүүхдэд нь залгамжлагдан үлдэж, олны төлөө хийсэн үйлс нь мөнхлөгдөн үлддэг сайхан эрхмүүд энэ хорвоо дээр дэндүү олон доо. Харамсалтай нь, энэ нь цаг хугацааны аяст мартагдаж, үүлсийн дунд орчихсон мэт замхрах нь орчлонгийн хатуу хууль гэлтэй.

Энэ удаа олон жилийн өмнө элгэмсч нөхөрлөж явсан, ажил хэргийн гэхээсээ илүү эгч дүүсийн харилцаатай явсан, УИХ- д дөрвөн удаа сонгогдож явсан хатагтай Дашжамцын Арвин эгчийгээ санан дурсч байна.

Анх ажил ярьж танилцсан хоёр алсдаа амьдрал ахуйгаа ярьдаг байлаа. Д. Арвин гишүүний ажил амьдрал цэргийн ангиас эхэлсэн гэдэг. Ардын армийн 221, 162 дугаар ангид ажиллаж эхэлсэн цаг нь түүний ирээдүйн амьдралын гараа болсон байдаг. Армийн амьдрал алдаа оноо ихтэй, эмэгтэй хүнд хатуу мэт санагдавч хат суулгаж, халуун чулуу долоолгодог, барагтай зүйлд нурж хугараад урваж шарваад байдаггүй зантай болгодог юм билээ гэдэг сэн. Үнэндээ тийм юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр 2000, 2004, 2008, 2012 онуудад сонгогдож ажиллахдаа олон эрчүүдийн дунд цөөн гэлтгүй эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолойны нэг болж байв. Их хурлын индэр дээрээс эрэгтэй гишүүдэд хатуухан үг хэлчихээд хээв нэг инээгээд гараад ирдэг сэн. Өөрөө үүнийгээ " энэ эрчүүд эмэгтэй хүн гээд элэг барих гээд байхаар нь дургүй хүрээд байдаг юм. Энэ танхимд иргэдийнхээ төлөө, эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө гэж ирчихээд үргэлж эрх мэдэл, албан тушаалтай зууралдана. Үнэндээ эрчүүд өрмийг нь, эмэгтэйчүүд хусмыг нь хусдаг байж болохгүй биз дээ" хэмээн үнэн бөгөөд голчтой үг чулуудана. Өөрөө түүхч мэргэжилтэй, Түүхийн шинжлэх ухааны доктор ( Pn.D) цолтой байсан бөгөөд мэргэжлийнхээ сонирхлоор Дондогдулам хатны талаарх мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Докторын зэрэг хамгаалсныхаа дараа ямар ч байсан, зэргээ авчихлаа. Гэхдээ нас яваад нэлээд чанга байлаа гэсэн ч муу гарсангүй гээд тас тас инээж байсан сан. Бусдын төлөө үнэн голоосоо сэтгэл зовнидог гэсэн. Нэг удаа өрөөндөө дуудлаа. "Сараа, танай нэг сэтгүүлч хорт хавдартай болсон гэж байна. Сая нэг гишүүнээс сонслоо, чи нэг энэ мөнгийг өгчихөөч хөөрхий залуухан юм, өрх толгойлсон гэнэ би танихгүй болохоор гээд 100 $ доллар надаар дамжуулж өгсөн билээ. Хөөрхий тэр сэтгүүлч минь хачин их баярлаж нулимс унагааж билээ. Бүүр яг хэрэгтэй үед өглөө, Арвин гишүүнд маш их баярлалаа гээрэй, амьд үлдвэл ачийг нь хариулна гэж заавал дамжуулаарай гэсэн халуун дотно үг хэлэлцэж явсан дотнын сайхан найзууд минь өнөөдөр алга.

Гишүүн минь газар дээр ганц хүүтэй. Хүүгээ ёстой нар, сар хамаг дэлхийгээс харамлаж өсгөлөө. Хүү минь сагс тоглодог болохоор ийшээ тийшээ явахаар спортын дэлгүүр л орох юм. Манай Од сайн тамирчин болно оо гэж хэлэхдээ, яриан дунд заавал ня, ня, муу хүү минь гэдэг сэн. Сайн ээж, сайн эгч байсан даа. Гэр бүлийнхээ төлөө олон зүйлийг хийж бүтээсэн ч түүнийгээ тэр бүр яриад байхгүй, янз бүрийн хэл ам тойрсон ч ар өврөөс нь чирэгдэхгүй муу эр хүнээс дээр зан араншинтай эрхэм хөмүн байсан юм.

Хэнтий аймгаас олон удаа сонгогдож явсан учраас нутгийн зон олондоо ёстой л "нугасгүй "

сайн хандана. Засгийн газрын ордныг үзүүлнэ гээд баахан хүмүүс авчирсан чинь буудал хүрээгүй гээд гэртээ олон хүнийг байлгасан байдаг юм. Нэг тийм ховордсон зан чанартай олонтойгоо амьдарсан хүн." Их өргөө" гэж барилгын компанийг үүсгэн байгуулж олон ч айл өрхийг орох оронтой болгосон байдаг. Зарим нэгэн хүмүүст бэлэглэсэн нь ч бий.

Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн амьдралыг шийдвэрлэхэд хууль санаачлагчийн хувьд олон хуулийг өөрөө гардан санаачилж ,батлалцаж явсан юм. Тиймээс Д. Арвин гишүүн УИХ -ын Нийгмийн бодлого,соёл шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар олон жил ажилласан байдаг. Түүний хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга зан чанар одоогийн энэ их хурлын гишүүд эмэгтэйчүүдийн хэнд нь байхгүй юм шиг санагддаг.

"Намайг юу гэх нь хамаагүй ээ, нийтийн төлөө бол чөтгөртэй ч нийлэхэд яадаг юм. Намайг сонгосон тэр олон түмний нүдийг яаж хуурах юм бэ " хэмээн аатай сайхан хэлж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.

Монгол Төрийн босго өндөр байг ээ..

Япон улс.

Осака хот.

2024. 05. 22 өдөр


Сэтгэгдэл

зочин [103.57.94.41] 2024-05-26 17:08:24

Эхлээд МАН-д гишүүнчлэлтэй байснаа дараа нь АН-д гишүүнчилсэн үү?

Зочин [31.32.212.183] 2024-05-25 21:54:29

Arbin gisyyn bol bas l bidnii itgej boloh gaihaltai saihan emegtei bailaa,ynjirsan synjirsan erchyydees barag iluutei saihan sydraga emegtei bailaa,bidnii zaya dytahad heerhii mini naslaj chadsangyi dee!!!mas ikhe emgenej yabdag daa!!!Mongol ylsad yag iimerhyy l emegteichyyd tyn ch ikhe heregtei baina daa???????????????????????????

Зочин [203.91.115.54] 2024-05-25 16:15:34

ХХН ҮХЭХЭЭРЭЭ САЙНХҮЭ БОЛДОГДОО

Уншигч [139.5.218.121] 2024-05-24 10:01:29

ЯМАРЧ БАЙСАН ДАЙЧИН БҮСГҮЙ БАЙСАН БОЛОВСРОЛООРОО ОДООГИЙН ГИШҮҮН ЖАРГАЛМАА БАЯРСАЙХАН ОДОНТУЯАГААС ИЛҮҮ ГАРАХ ХҮН

Зочин [103.212.162.143] 2024-05-24 00:46:59

Ум ма ни бад мэ хум

Зочин [66.181.186.66] 2024-05-23 20:39:09

Их хурлын гишүүн Дашжамцын Арвин агсан нь тухайн үедээ .... та нар л Зоригийг алсан ... гэж их хурлын танхимд чанга дуугаар хэлж байсан нь түүний амь насаа алдах шалтгаан болсон юм

Зочин [103.212.162.211] 2024-05-23 20:10:17

Бурханы оронд заларсан юм уу

Зочин [203.98.76.249] 2024-05-23 21:37:12

мэдгүй ээ мэдкүү. гоо сайханы мэс засал хийлгээд гадаадын харъяат болоод өрнөөсөө зугтааж амьдарч байгаа ч юм билүү. цогцосыг нь харсан хүн алга байна.

Сайн хүн, сайн гишүүн. [66.181.183.25] 2024-05-23 19:07:46

Арвин гишүүн. Сайн хүн, мундаг эмэгтэй, зарчимтай УИХ-ын гишүүн байсан. Новширсон гишүүдийг илчлээд хэлэх шүүмжлээх зүйлээ зоригтой хэлчихнэ. Эрэгтэй зарим гишүүд түүнтэй заргалдаад хэрэггүй гэдэгээ мэднэ. Эмэгтэй гишүүд түүнээс болгоомжлоод холуур явна. Өвчилсөн хүнд эм авчирч өгснийг нь хараад би энэ хүнийг сайн хүн гэж бодсон. Ум мани бадме хум.

Бааюяр [202.55.188.101] 2024-05-23 15:54:55

Сансар хотхоны оршин суугчдын байрыг нураалган газрыг нь авч дахин төлөвлөлтйн дагуу байр барьж өгнө гэж олон хүнийг хулхидсан. Байрандаа одоог хүртэл орж чадаагүй, түрээсийн байранд 10-аад жил л амьдарцгааж байна даа.

Зочин [31.32.212.183] 2024-05-25 21:57:30

hyniig engersen hoino ni myyldag yaldag etgeed cham sig godilyyd baidag l yulm baina?ter ajil uilsiinh ni talaar saltga saltaagniig ni heleegyi baij,byryytgan dyygarah chini yamarch ynemsil teryylehgyi baina....chi helsen ygendee ezen bolooroi nobs oo!!!!!!!!!!!!

Зочин [118.79.91.114] 2024-05-23 13:56:06

Busad emegteichuud ch yalgaagui ajillaj l bna sh tee. Anujin, Erdenechimeg, Bolormaa geed olon olon emegteichuud bna. yahaaraa negentei n haritsuulj bdag yum . bugd ajillaj bgaa. Altsaij suuj, angaij idej bgaa neg ch hun bhgui. Bitgii humuusiig ingej muudaltsuulah yum yarij bai.

зочин [66.181.160.52] 2024-05-23 13:03:45

Лагерьд хөрш байж танилцсан бүсгүй дээ. Тэр үед дөнгөж дээд сургуулиа дөнгөж төгсчихсөн охин . Олон охидтой айл бсан санагдаж бна, ээж нь бүжигчин, аав өнгөрөөд удаагүй болохоор аавыгаа их үгүйлэн дурсаж ярьдаг бсансан. Манайхаар их орж ирдэг. бид 2 үеийн болохоор тэрүүхэндээ хамаг нууцаа хуваалдаг блаа.

Зочин [122.201.31.42] 2024-05-23 10:40:34

Ёстой зоригтой дуугардаг хэлэх үгээ хэлчихдэг сайн төрийн түшээ эмэгтэй байсан. Одоо энэ хүнийг гүйцэх эмэгтэй алга даа.

Зочин [66.181.180.177] 2024-05-23 15:24:19

БОЛОВСРОЛ МЭДЛЭГЭЭР БОЛ Ч НЭГ ИХ ГАВИХГҮЙ Л ХҮН БАЙСАНДАА. ЯАХАВ ХЭН НЭГЭН ТЭНД СУУДАЛД БАЙХ Л ЁСТОЙ БАЙСАН БАЙХ

Zochin [66.181.183.173] 2024-05-23 10:37:15

AIDS-Doh r uhee biz de

Зочин [64.119.31.162] 2024-05-24 07:25:05

chi bol novshiin Durak bna!!!

Зочин [66.181.181.173] 2024-05-24 01:13:02

Тэнэг

Зочин [66.181.179.184] 2024-05-23 11:51:26

Zovlon chamd ch bas irnee ,


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.