Судлаач Ганаа: Нэр дэвшилтийн хэрүүл ба бодит байдал
Намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан нь намуудын дотор ч, гадна ч бөөн маргаан дагуулав. Зарим нь авилгач, хулгайч, дээрэмчин “хуучин” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь цүнх баригч, тэрний энэний талын “шинэ” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь “яг адилхан” гэв. Нэр дэвшилт бол ердөө л сонгуулийн анхдагч нөхцөл буюу “байгаа” хүмүүс юм. Ард түмэн энэ “байгаа” дундаас сонгодог. Намууд нэр дэвшигчдээ азаа үзэх гэж биш, харин улс төрийн тодорхой тооцоогоор дэвшүүлдэг. Ямар ч муу нам зөв буруу, амжилттай амжилтгүй нь хамаагүй тооцоо хийдэг. Энэ тухай маш товч өгүүлсү…
Сонголтод нөлөөлөх хүчин зүйл
Нэг. “Шинэ”, “хуучны” харьцаа
Шинэ хуучны харьцаа сонголтод маш их нөлөөтэй. Гэхдээ нэрсийн жагсаалтын шинэ хуучны харьцаа биш, харин нам, эвслийг шинэ, хуучны аль нь удирдаж байгаагаар тодорхойлогдоно.
Энэ утгаар бол МАН илүү шинэ. Жишээлбэл, МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын залуус удирдаж байна. Харин АН-ыг Лу.Гантөмөр, С.Баярцогт нарын хөгшчүүд удирдаж байна.
Энд би нэр дурдсан хүмүүсийг сайн муу, сайхан муухайг огт яриагүй. Зүгээр л шинэ болон хуучин үеийн улс төрчдийн залгамж халааг ярьж байна. Харсаар байтал МАН “шинэ” байна. Нөгөө талаар нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг 100% шинэчилдэг, эсвэл 100% хуучруулдаг нам гэж дэлхийн түүхэнд байхгүй. Дэлхийн түүхэнд байхгүй юмыг нэхнэ гэдэг бол үлэмжийн их тэнэглэл.
Хоёр. Нам доторхи маргаан хэрүүл
Аль аль намын дотоодод зөрчил маргаан, хэрүүл тэмцэл бий. МАН-ын удирдлагууд сонгуульд амжилт үзүүлэх нэгэн зорилгын төлөө өөр хоорондоо зохицон, эвлэрэл тогтоон ажиллаж чадаж байна. Энэ эвлэрэл бүр, түрийг би мэдэхгүй, гэхдээ сонгуулийн үеэр эв нэгдлээ хадгалж чадаж байна. Үгүй ядаж эвлэрсэн дүр үзүүлж чадаж байна. Гэтэл АН өдөр болгон хэрүүл маргаан хийж, ил тод тэмцэлдэж байна. Хэрүүл зодоонгүй хурал цөөхөн болж байна. АН дотоод зөрчил антогонист буюу хэзээ ч үл эвлэрэх хэмжээнд хүрээд байна.
Гурав. Намын сүлжээний зөрчил
МАН, АН хоёр өөрийн гэсэн хүчирхэг сүлжээтэй. Бусад намууд найдвартай хэдхэн тойрог дээр шинээр сүлжээ үүсгэх асар хүнд ажилтай тулгарч байна. Аль аль намын сүлжээ мөнгөөр, их мөнгөөр л ажлаа хийдэг. Гэхдээ МАН-ын сүлжээ сахилга бат, зохион байгуулалт сайтай, сайн муу асар их туршлагатай. Хамгийн гол нь “дээрээс оноож өгсөн” хүний төлөө эргэлзээгүй ажилладаг. Харин АН-ын сүлжээ сүүлийн жилүүдэд байнга задран сарниж ирсэн. Тэр ч байтугай намаасаа нэр дэвшигчдийн эсрэг ажилладаг гажиг өргөн тархсан. 2000 оны сонгуулиар АН-ын сүлжээний зарим хэсэг тэр чигээрээ МАН-ын төлөө ажиллаж байсны гэрч нь би өөрөө юм. Одоо АН-ын сүлжээ эргэн сэргэж, хуучин шигээ хүчтэй болно гэдэг тун ч эргэлзээтэй.
Хийсвэр тооцоогоор…
Үнэндээ бол нэрсийн жагсаалт юу ч тодорхойлохгүй. Харин сонголтын үр дүн амжилтыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнд нэрсийн жагсаалтаас хэд нь хасагдаж, хэд нь үлдсэн харьцаагаар нам шинэчлэгдсэн эсэхийг харж болно. Мөн үүнд прогноз хийж болно.
Ингээд ойлгомжтой болгохын тулд хийсвэр-бодит жишээ авъя:
МАН, АН хоёр хль аль нь 126 хүн дэвшүүлсэн ба үүний 100 нь “шинэ”, 26 нь “хуучин” гэж үзье. Дашрамд энэ харьцаа бодит байдалд тун дөхнө. Ингээд МАН, АН хоёр яг тэнцүү буюу 50:50%-ийн санал авсан гэе. Ингэвэл МАН-ын 50, АН-ын 50 залуу УИХ-д орно. Мөн МАН-ын 13, АН-ын 13 хууччуул УИХ-д орно. Нөгөө талд нь МАН-ын 50, АН-ын 50 залуу хасагдана, мөн МАН-ын 13, АН-ын 13 хуучин хасагдана. Гэхдээ бодит байдал дээр ийм харьцаа хэзээ ч байхгүй. МАН илүү жин дарсан харьцаа гарч ирнэ.
Ингээд МАН 60, 70, 80, 90%-ийн санал авлаа гэхэд УИХ-д орох шинэ хуучны суудлын харьцаа ямар байхыг хүснэгт болгон авч үзье:
Одоо аль намынх залуус УИХ-д илүү орж, аль намынх залуус илүүтэй хасагдах нь тэнэг хүнд ч гэсэн ойлгомжтой гэж санана. Энэ жишээг би юм “ойлгохоо байсан” байсан тэнэгүүдэд зориулж албаар хийсвэрлэн хялбарчилж үзүүлж байна. Судлаач надад үүнээс хавьгүй илүү нарийн, өндөр нарийвчлалтай судалгаа байгаа нь мэдээж хэрэг. Сонгуулийн үр дүнд МАН нэрсийн жагсаалтынхаа үндсэн цөмийг хадгалан үлдэж чадах нь ямар ч эргэлзээгүй. Харин АН нэрсийг жагсаалтаа эвдүүлж, хэдхэн баагийтай УИХ-д орох нь бас л эргэлзээгүй. Би МАН-д “хайртай” болохоороо ингэж дүгнээд байгаа юм биш, харин бодит судалгааны бодитой тооцоог үндэслэн хэлж байна.
Нэрсийн жагсаалтын сэтгэл зүйн нөлөө
Аливаа нэрсийн жагсаалтаар намын шинэчлэгдсэн, хуучирсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Харин нэрсийн жагсаалтад орсон, оролгүй хасагдсан гол гол хүмүүс аль нэг намын амжилтыг тодорхойлдог.
Жи: Сү.Батболдын нэрийг дэвшүүлээгүйгээрээ МАН шинэчлэгдэж, эсвэл шинэчлэгдэх гэж байгаагаа тодорхой харуулав. Хэрэв МАН Сү-г дэвшүүлсэн бол МАН-ын эсрэг савалгаа үүсэх байсан. Учир нь ганцхан Сү-гийн “нэр сүр” жагсаалтад орсон бүх хууччуултай “тэнцүү” юм.
Жи: АН манай Г.Уянга, З.Нарантуяа нарыг хуурч байлгаж байгаад хулхидаж жийснээрээ том алдаа гаргав. Учир нь Г.Уянга, З.Нарантуяа хоёр бол АН-ын шударга ёсны бэлэгдэл байсан юм. Нэгэнт шударга ёсны бэлэгдлээ хөсөр хаясан бол АН цаашдаа шударга бусаар явж, МАН-ын дагуул нам болно гэдгээ тунхагласан хэрэг юм. Ингээд Ц.Элбэгдоржийн бүлэгт тал засаж байгаад АН-ын дарга Л.Гантөмөр санаатайгаар намаа хорлов. Сонгуулийн дараа “АН-ыг ялагдуулсан” шалтгаанаар Л.Гантөмөр огцрох нь гарцаагүй. Хэдхэн сарын цаадахыг тооцож чадахгүй заяа нь хаясан тэнэг лалар…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл
Зочин [183.177.99.22] 2024-05-24 15:06:40
60 хүрэхгүй хоногийн цаадахыг тооцож чадахгүй заяа нь хаясан тэнэг лалар... хахаха голыг нь олж хэлэв.
АРДЧИЛСАН НАМЫХАНД УРИАЛГА. [202.179.27.203] 2024-05-24 12:37:40
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖӨӨСЭЙ. .. УЛААН ГАЛЗУУ ИЙМ БАЙДЛААР ЦААШ ЯВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ ӨӨДГҮЙ ЧҮҮДДЭЭ. ОЙЛГУУЛААСАЙ ЯЛАНГУЯА ГАЛЗУУЧУУДДАА. ЭРГҮҮ ДАРГА ГАНТӨМӨРӨӨ АВЧ ХАЯХ ШААРДЛАГАТАЙ. ... ОДОО Л ЯРИЛЦАЖ ОЙЛГОЛЦОЖ АВАХ ШААРДЛАГАТАЙ. ... ҮҮНЭЭС ЦААШ БҮР Л ДОРДОНО. .. ЭНЭ ИХ ХУРАЛД БҮР НЭГ ХҮҮРИЙН... БҮҮР НЭГ ХӨГИЙН ХЭДЭН ХҮН ОРУУЛЖ НЭРЭЭ БААСТААД ЮҮХЭВ ЭЭ... БОЛЬСОН НЬ ДЭЭР ШҮҮ_ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ОЛУУЛАА ЯЛАХАА Л БОДМООР БАЙНАА
Зочин [64.119.31.162] 2024-05-24 07:29:45
chi dandaa xudlaa medemxiirch xeden yum bichdeg!!!Vanga shig baixaa bolichixooo,,,chinii niitleld xen unemshix yum,,,2 2 teneg avgaig Belegdel bolgood xutsaaa
Зочин [103.212.117.185] 2024-05-23 22:12:39
Сонгуулийн дараа ардчилсан намын дарга хэн болох нь сонин байна даа!
zochin [59.153.115.111] 2024-05-23 20:01:53
Барагцаа баримжаатай ярьжээ. Барагл үүгээр болох вий
ЗОЧИН [49.0.135.63] 2024-05-23 17:25:17
ЭНЭ ШИЗО ТОЙ ӨВГӨН БАРАГ Л ЗӨВ ТУУЖЭЭ. ӨМНӨХ "НИЙТЛЭЛ" БҮРИЙГ НЬ НУЛИМДАГ БАЙЛАА. З.НАРАНТУЯА Г ЖАГСААЛТЫН ДЭЭГҮҮР БИЧИХ БАЙСАН ЭНЭ МАШ БҮДҮҮЛЭГ АЛДАА БОЛЖ ДЭЭ.
зочин [43.228.130.188] 2024-05-23 17:04:38
энэ Ганхуяг гуай зөв л хэлж байна даа
zochin [202.126.90.189] 2024-05-23 16:42:15
Yag zuv. Lu Gantumurt yamarch byar chadal alga, zugeer xii xooson dur, xereg alga
Зочин [192.82.92.153] 2024-05-23 15:22:14
Үнэн