БУЛГАН: Эв нэгдлийн их цагаан суваргын Алтан ганжрыг заллаа

Aдмин / Орон нутаг

Булган аймагт сүндэрлэх “Эв нэгдлийн цагаан суварга”-ын ажил 2021 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалт үргэлжилсээр өнөөдөр утга учирт Алтан ганжрыг хүндэтгэн заллаа.

Энэ Эв нэгдлийн гэрэлт цагаан суварга 38 метр өндөр, 27x27 метр өргөн, 4 зүг найман зовхисоос тус бүрдээ 108 гишгүүр бүхий явган замтай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, амралт аялал жуулчлалын цогцолбор бүхий түүх, соёлын хосгүй үнэт өв болно. 16 метр 4 давхрыг нь соёл үйлчилгээний талбайн зохион байгуулалттайгаар цагаан гантиг чулуугаар бүрж шөнийн цагаар неон гэрлээр гэрэлтэнэ.

Их цагаан суварга нь 8,8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Монгол хүний эр зориг, эв нэгдэл, хүн чанар, зөв байх, үнэн явах бүхий л сайн сайхан бүхэн он жилийн уртад сэтгэлгээний гүн, бишрэл шүтлэгт зангилагдаж ирсэн түүхтэй.

Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн төв Булган уул, Гурван Ачуут гол хэмээх газар Манжийн Энх-Амгалангийн 24 дүгээр /1685/ онд Дайчин вангийн хүрээ хийдийг байгуулжээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагтай, Ар Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан.

1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй Цагаан суваргыг бүтээжээ. Их цагаан суваргыг Улиастайн амбан сайд асан Цэрэндорж ноён 1877 онд эхлүүлэн, түүний ач хүү Чин ван Ханддорж нь 1904 онд дуусгаж, XIII далай лам Тvвдэнжамцаар аравнайлуулсан тvvхийн чухал дурсгал байсан юм.

1937 онд Дайчин вангийн хүрээний үйл ажиллагааг бүрмөсөн хааж 1937 оны намраас сүм дуганыг нурааж эхэлсэн ба хамгийн сүүлд 1960-аад оны үед цогчин дуганыг нураажээ. Чин ван Ханддоржийн 1904 онд бүтээн босгож Дайчин вангийн хүрээний цог золбоо болсон Цагаан суваргыг сэргээн санах түүхийн олон баримтыг төвлөрүүлэн өв соёлын үнэт төв болох Эв нэгдлийн их цагаан суварга Булганыхны хувьд эрхэмлэн нандигнах чухал бүтээн байгуулалт болж буйг ахмад настан Д.Дашдондог бахархан ярьж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.228] 2024-05-26 18:29:11

Суварга, хөшөө барьснаар ардын амьдрал сайжирч тусгаар тогтнол бэхэждэгсэн бол өдийд хөгжцөн байхгүй юу?

Зочин [202.9.46.19] 2024-05-25 06:19:37

Монголд манж хятад төвд цустай оркууд байдаг юм шиг байна

Зочин [103.212.118.107] 2024-05-25 04:22:01

8 тэрбум сургууль цэцэрлэг

Зочин [66.181.187.98] 2024-05-25 00:58:00

Хайран мөнгө, цаг. Амарбаясгалант дээр аврага том хоёр суврага бий. Хэнд ч хэрэггүй. Гадаадынхан хэзээ ч гардаггүй, хусдэгчгүй. Хэдэн монгол очихоороо гардаг, ямарч хэрэггүй

Үнэн [103.212.116.17] 2024-05-25 00:12:50

Жалганд хаягдаад байгаа арьс ширээ боловсоруулмаар байна ш дээ

Зочин [66.181.161.150] 2024-05-24 23:40:13

Хий хоосон эв нэгдлээр ямар элэнцгээ хийнэ. Эв нэгдэл гэдэг бол далдуур хулгай, худлыг хийж амьдарч байгаагаа нууж нүүрэн дээрээ худлаа хуцалдахыг хэлнэ. Социализмын үед үзэхээрээ нэг болсон. Харин эрх ашгийн суварга гэж байхгү юү?

Зочин [66.181.180.125] 2024-05-24 22:02:02

yooyo

Зочин [66.181.190.84] 2024-05-24 20:41:37

Үнэхээр хэцүү улсууд шүү бид....үүний оронд арьс шир боловсруулах нэг жижигхэн цэх бариад өгөх ёстой доо...Өвөр монголчуудаасаа суралцах хэрэгтэй дээ...хөөрхийс бид сэхэхгүй юм даг аа...

Зочин [202.9.46.19] 2024-05-24 16:31:57

Ийм хэрэгцээгүй байгууламж хэнд ч хэрэггүй.

zochin [202.131.230.90] 2024-05-24 15:19:26

Одоо энэ нэг суварга энээ тэрээ юм аа больж болдоггүй л юм байх да


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.