ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох хүсэлтэй байгааг Кремльд ойр ажилладаг дөрвөн өөр эх сурвалж баталсныг Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ. Гэхдээ Киевийн болон Өрнөдийн эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэнэ. “Путин дайныг шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ бас одоогийн фронтын шугамаар дайныг зогсооход бэлэн байна” гэж Путиний хүрээлэлд ойр ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Баасан гарагт Беларусьт ирсэн Путин энхийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм. Гэхдээ тэр яриа хэлэлцээг “одоогийн бодит байдалд үндэслэх, дан ганц нэг талын саналд үндэслэх ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба түүний үгийг ирэх сард Украины дайныг зогсоох асуудлаар Швейцарт зохион байгуулагдах олон улсын хурлын зорилгод нөлөөлөх гэсэн “хуурамч дохио” гэж анхааруулсан байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мөн Путинийг Өрнөдийн орнуудаар ялагдлыг хүлээн зөвшөөрүүлэх санаатай байгааг мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Путин батлан хамгаалахын сайдаар эдийн засагч Андрей Белоусовыг томилсон. Өрнөдийн шинжээчид үүнийг Путин улс орныхоо эдийн засгийг удаан үргэлжлэх дайнд дасан зохицуулах зорилготой гэж үзэж байна.
Саяхан Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Орос улс мөнхийн дайныг хүсэхгүй” гэж хариулжээ. Кремлийн хоёр эх сурвалжийн өгүүлснээр Путин дайны одоогийн үр дүнг хангалттай гэж үзэж байж болзошгүй гэнэ. Тухайлбал дайны үр дүнг одоогийнхоос илүү ахиулахын тулд үндэсний хэмжээнд цэргийн дайчилгаа явуулах шаардлагатай болох ба ингэснээр өөрийнх нь нэр хүнд унах эрсдэлтэйг Путин сайн ойлгож байгаа гэж мэдээлжээ.
2022 оны есдүгээр сард явуулсан эхний дайчилгааны үеэр олон зуун мянган цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэж, Путиний рэйтинг нэлээд хэмжээгээр буурсан гэдэг. Одоогоор цэргийн дайчилгаа явуулах шаардлага байхгүй, сайн дурынхан болон гэрээт алба хаагчдаар армийн хүчийг сэлбэх нь хангалттай гэсэн Кремлийн байр суурийг Песков бас илэрхийлсэн юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энх тайван тогтоох Путиний саналыг хүлээж авахгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа. Тэрбээр 2014 онд алдсан Крымийн хойгийг оролцуулаад Украины эзлэгдсэн бүх газар нутгийг чөлөөлөхөө амласан.
Зеленский 2022 онд Путинтэй ямар ч яриа хэлэлцээ явуулах боломжгүйг албан ёсоор зарласан зарлигт гарын үсэг зурсан юм. Ирэх сард Швейцарт зохион байгуулагдах олон улсын энхийн чуулганаар Украины дайныг хэрхэн төгсгөх арга зам дээр нэгдэх зорилготой байна. Зеленскийн санаачилсан энэ чуулганд ОХУ-ын ерөнхийлөгчийг уриагүй юм. Оросыг оролцуулаагүй тохиолдолд яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүйг Москвагийн эрх баригчид хариу мэдэгдэж байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
хуульч [202.179.24.127] 2024-05-29 19:50:47
англи, анус нэртэй ард нь еврейчүүд байдаг сатанистуудын гарт Монголчууд 1990 онд орсон.Дэлхийн бүх улсыг дотроос нь хагалан бутаргаж, бүх баялагыг нь авахын тулд хүн ардад нь өөрсдийн технологио тулгаж манайх шиг дампуу улс болгодог их британи, анусыг одоо дэлхий нийт мэддэг болсон.англи их британи нэртэй хэдэн еврэйчүүдээр удирдуулдаг сатанистуудад ганц эзлэгдэж байгаагүй улс бол Монгол улс байсан, еврейчүүд хэдэн мянганы турш эзлэх гээд чадаагүй юутай ч 1991 онд еврей авгай, еврэй ээжтэй горбачёваар аугаа хүчирхэг ЗХУ ыг задалж энний далимаар баяр хөөртэйгөөр Монгол улсыг өөрсдийн гарт оруулав.Одоо тгд төгрөгийг нь сатанист их британи нь хэвлэж өгөөд боолчлолоо хэрэгжүүлж Монголыг дуусга даа, өөр яахав. ЗХУ задарч элгээрээ хэвтсэн ч үйлдвэрлэлээ сэргээн, улсаа дээрэмдсэн алуурчин дээрэмчдээсээ үйлдвэрүүдээ улсдаа буцаан авч 20 гаруйхан жилд эргэн сэргэлээ.Мөнгөнд худалдагддаггүй удирдагчтай, эх орныхоо төлөө сайн дураар дайнд явдаг ард түмэнтэй ОХУ мандан бадраг.
Зочин [202.126.88.182] 2024-05-29 05:56:57
Путин ухаантай хүн
Зочин [66.181.186.238] 2024-05-28 04:04:16
Юу ч боллоо гэсэн Путиний энэ түрэмгий дайныг одоо зогсоох үгүйг нь оросуудын Хятад "Ах" нь шийдэх болохоос тэнэг Путин шийдэхгүй. Энэ дайныг Украйнуудын "Ах" нь АНУ шийдэх болохоос зөнцөн путин шийдэхгүй хэмжээнд очцон байгаа шүү дээ. Энэ дайнд Украйн-Оросын ард түмнүүд л хохирох болохоос Хятад-АНУ хоёрт ямарч хохиролгүй, маш ашигтай ч байж магдгүй байгаа болохоор тэгэж ч амархан дуусахгүй биз
Зочин [202.126.90.248] 2024-05-29 15:44:35
Үнэн шүү
Зочин [183.188.48.174] 2024-05-27 17:36:18
Ukraind hen ch tuslamj uzuulehgui bol tegeed dain duusna shuu dee
Зочин [59.153.113.177] 2024-05-27 16:20:54
ugaasaaa oros ulsig diilehgvie zvgeer zowshoorson n der bhdaa
иргэн [103.10.23.177] 2024-05-27 15:49:11
Орос орон хүчирхэг шүү элгээрээ хэвтэх яагаач үгүй ажилсаг ард түмэн .
Бат [66.181.182.134] 2024-05-27 13:23:11
Мөдхөн цаашид байлдах чадваргүй болж, элгээрээ хэвтэх гэж байгаа болохоор наана рь худлаа үнэн донгосч байгаад ч хамаагүй дайныг дуусгах сонирхолтой байх шив. Зелинский болоод Украйнчууд хэзээ ч зөвшөөрөхгүй. Аманд салаавчтай гараа чихэж хахааж алах биз.
Зочин [59.153.114.16] 2024-05-27 15:07:37
yes