А.Ананд Шанхайн багт хүчин зүтгэнэ

Aдмин / Спорт

Монголын 3х3 шигшээ багийн тоглогч А.Ананд шинэ улиралд Хятадын “Шанхай Суртай” багийн бүрэлдэхүүнд нэгджээ.

Тэрбээр Монголын шигшээ багийг өнгөрсөн жил Азийн цомд түрүүлэхэд, энэ жил мөнхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олимпын эрхээ харамсалтайгаар алдсан юм. А.Ананд өмнө нь “Сансар” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бол цаашид Шанхайн бүрэлдэхүүнд багтаж байгаа нь энэ. Эл баг Монголоос гадна сагсан бөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Серби, Америкийн тамирчдаар хүч зузаатгажээ.

2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болж, ур чадварын хувьд тогтвортой өссөн юм. “Сансар Энержи” багтайгаа “World Tour” тэмцээнд амжилттай тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар нэрлэгдсэн юм.

А.Анандад Шанхайн баг өнгөрсөн хавар санал тавьсан ч тэрбээр олимпын эрхийн тэмцээний үр дүнгээс шалтгаалан хариугаа өгөхөөр тохирсон байжээ. Тэгвэл олимпын наадамд оролцох боломжгүй болсон тэрбээр Шанхайн багийн саналыг хүлээн авснаар Монголоос 3х3 төрлөөр гадаадын багт тоглохоор болсон хоёр дахь тамирчин болж байгаа юм. Түүнээс өмнө “Завхан Сайнскор”-ын Э.Цэрэнбаатар легионероор тоглож байлаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.210] 2024-05-28 17:39:00

Монголд ур чадвар дээшлэх боломжгүй юу. Заавал Хятад руу гэж ... Өөр оронд бол ч яахав.

Иргэн [66.181.191.215] 2024-05-28 00:09:12

Нохойн бааснууд энд бүр ам уралдан муулж бдаг шүү.Монголын залуус гадаад багт тоглоно гдг тэр спортын хөгжил түвшин өюахиж бна гсн үг тэнэгүүдээ

Чинзориг [202.179.25.25] 2024-05-27 19:45:12

Зүйтэй шийдвэр байна.Ядаж ур чадвар нь дээшилнэ.Эцсийн эцэст Монголын ирээдүйн боловсон хүчин.Монголдоо эргэж ирэхгүй хаачих вэ дэ! 28 оны олимпын ганц найдвар гэдгээ дандаа бодож яваарай.Амжилт хүсье!

Зочин [139.5.219.40] 2024-05-27 17:35:39

durak mongolyn bag , bagiin nukhduu baastaad yawjee

baya [202.55.183.178] 2024-05-27 17:23:02

Goodluck bro

Zochin [66.181.188.184] 2024-05-27 16:55:42

Ichsen hun hun alna gegcheer

Зочин [202.55.188.35] 2024-05-27 16:05:43

Ene hojigdson ni ergelzeetei sanagdaad bgaam daa, odoo tegeed hujaad orchihson chaaj baidag

Зочин [122.201.31.85] 2024-05-27 22:20:53

Harin tiin sejegtei bgaam daa

Зочин [122.201.31.2] 2024-05-27 17:52:53

Чамд ямар хамаа бнаа .Ур чадвараа дээшүүлж л бна .


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.