"Манай улсад болох “Торгоны зам” олон улсын авторалли уралдааны бүх зардлыг ОХУ даана" гэв

Aдмин / Спорт

“Торгоны зам” олон улсын авторалли-2024 уралдаан манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Уралдаанд урьдчилсан байдлаар 1,000 гаруй тамирчин, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Маршрутын хувьд 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор нэвтэрч Ховд аймагт долдугаар сарын 9-11-ний өдөр, Говь-Алтай аймагт долдугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт долдугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.

Авторалли нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулж байгаа нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнтэй газрууд болон тухайн орон нутгийг гадаад оронд сурталчлах, жуулчдыг татах арга хэмжээ болох аж.

зураг

БОАЖЯ-наас мэдээлснээр энэ жилийн хувьд ОХУ-ын талаас бүх санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлж, Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгаа аж.

Харин Монгол Улсын зүгээс тухайн ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.66] 2024-05-29 04:15:08

Дэлхийн дайн хийхийг мөрөөддөг хэт үндсэрхэг үзэлтэй |нацист| Царь-тай ||хаантай| улсын юмыг эх орондоо дураар нь дургиулж байдаг , манайх Оросын колон ууэ Тэр булаан эзэлсэн газар дээрээ хийнэ биз

Зочин [103.11.192.46] 2024-05-28 16:14:07

Дэмий юм хийхийм дөө. Оросуудыг Дэлхий тоохгүй байхад хэн Монголд ирж үзэхэв дэ.

Гуйлагчин шиг харагдахаас ичихгүй байна уу? [66.181.160.65] 2024-05-28 12:16:54

Монголчууд зардал гаргахгүй гээд баярлаад л байх юм. Яг ЯНХАН шиг. Идэх хоол, уух архи ундаа, таксины мөнгө, буудлын мөнгө, үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч нь төлчихнө гэх шиг. Монгол Улс ядахдаа уралдааны үед эвдрэх замын засварын зардал, машинд дайруулж болзошгүй үхэр малынхаа үнэ, сурталчилгаа рекламаа даана гэвэл хов хоосон юм шиг харагдахгүй байлгүйдээ. Бид чинь энэ уралдааныг ӨӨРИЙН нутагтаа авч байгаа биздээ.

Зочин [103.57.95.252] 2024-05-28 22:45:01

Yostoi doo, hamag gazsr ornoo ulaan toos bolgood.

Ичмээр байдал орчихсноо анзаараач. [66.181.160.65] 2024-05-28 12:20:20

Оросууд монголчуудыг ДООШ НЬ хийчихээд байгаа юм биш үү? Цаашдаа ингэж доройтож болохгүй.

Русс [139.5.219.186] 2024-05-28 09:04:03

Наадамын үеээр,оросуудыг манай оркуудаас өөр хэн үзэх үү?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.