The MongolZ 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass" тэмцээнд уригдлаа

Aдмин / Спорт

  • 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" болно.
  • Тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцохоор уригдсан байна.

"YaLLa Esports"-оос зохиож буй 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" тэмцээн зургаадугаар сарын 5-9-ний хооронд АНЭУ-ын Абу Даби хотод болно.

Тэмцээнд "Astralis", "Cloud9" тэргүүтэй дэлхийн шилдэг 12 баг оролцох бөгөөд Монголын "The MongolZ" баг оролцохоор уригдсан байна.

"MESA Nomadic Masters", "ESL Challenger Jönköping", "ESL Pro League 19" гээд олон томоохон тэмцээнүүдэд оролцож буй The MongolZ-ын завгүй улирал дахин нэг томоохон тэмцээнээр үргэлжлэх нь.

"YaLLa Compass 2024" тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.