Б.Гарьдмагнай Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Pro" зэрэглэлийн дасгалжуулагч боллоо

Aдмин / Спорт

Монголын Хөлбөмбөгийн Холбоо(МХХ)-ны Техникийн Зөвлөлийн захирал Б.Гарьдмагнай Азийн Хөлбөмбөгийн Холбоо(AFC)-ны "Pro" зэрэглэлийн дасгалжуулагч боллоо.

Бүтэн жилийн турш дөрвөн үе шаттайгаар үргэлжилсэн дасгалжуулагчийн сургалтаа амжилттай дуусгаснаар Б.Гарьдмагнай цаашид бусад улс орны шигшээ багт дасгалжуулагчаар ажиллах, Азийн "А" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг Монголд зохион байгуулах эрхтэй болж буй юм.

Тэрбээр одоо Малайз улсад Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-гийн Техникийн зөвлөлийн сургалтад хамрагдаж байгаа аж.

Б.Гарьдмагнай 2003 оноос мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, "Улаанбаатарын Мазаалайнууд", "Эрчим", "Дэрэн ФС", "Хоромхон", "Сэлэнгэпресс Фалконс" багт зүтгэж байв. 2020 онд "Дэрэн" багт тоглогч, дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаад тамирчны замналаа өндөрлүүлсэн. Улмаар дараа жил нь "Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон түүхтэй. "Атлетик 220"-д ажиллаж байхдаа хоёр жил дараалан лигийн аварга болж, МХХ-ны шилдэг дасгалжуулагчаар тодорсон билээ.

Тэрбээр шигшээ багт 2003-2019 оны хооронд 35 тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.