Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнээс хасагдаж Х.Бехнур эхний өрсөлдөгчөө ялав

Aдмин / Спорт

  • Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна
  • Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос зургаа нь хасагдлаа

"Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна.

Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй +92 кг жинд Х.Бехнур, эрэгтэй -63.5 кг жинд Э.Цэндбаатар нар тоглолоо.

Х.Бехнурын эхний тоглолт байсан бөгөөд Доминиканы боксчныг ялж шигшээ 16-д шалгарснаар Кубийн тамирчинтай тоглохоор болов. Харин эрэгтэй -63.5 кг жинд Э.Цэндбаатар Болгарын боксчинд 5-0 харьцаагаар ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Олимпын эрхийн тэмцээнийг Монголын шигшээ багийн 12 тамирчин зорьсноос

  1. Эрэгтэй -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ шигшээ 32-т Кирибатигийн боксчинтой
  2. Эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар шигшээ 16-д Германы боксчинтой
  3. Эрэгтэй -80 кг жинд Ганзоригийн Далай шигшээ 16-д Ираны боксчинтой
  4. Эрэгтэй +92 кг жинд Халигийн Бехнур шигшээ 32-т Доминиканы боксчинтой
  5. Эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал шигшээ 16-д Канадын боксчинтой
  6. Эмэгтэй -75 кг жинд Энхбаатарын Эрдэнэтуяа шигшээ 16-д дэлхийн аварга, Азийн аварга Казахстаны Валентина Калжоватай тус тус тоглохоор учраа таараад байна.

Өнөөдөр буюу тэмцээний долоо дахь өдөр -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар, -80 кг жинд Ганзоригийн Далай, -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ нар тулалдана.

Харин

  1. Эрэгтэй -71 кг жинд Отгонбаярын Бямба-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдаж
  2. Эрэгтэй -92 кг жинд Нямдоржийн Отгонболд Афганистаны боксчинд ялагдаж
  3. Эмэгтэй -57 кг жинд Төмөрхуягийн Болортуул АНУ-ын боксчинд ялагдаж
  4. Эмэгтэй -60 кг жинд Монхорын Намуун Энэтхэгийн боксчинд ялагдаж
  5. Эрэгтэй -63.5 кг жинд Эрдэнэбатын Цэндбаатар Болгарын боксчинд ялагдаж
  6. Эмэгтэй -66 кг жинд Ганзоригийн Бадмаараг Колумбийн боксчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан.

Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байгаа юм.


Сэтгэгдэл

Irgen [66.181.161.36] 2024-05-31 20:02:21

Zundee olon.amjilt.unaltan dund dajgui shan yvj bn.Hamgiin 2 gol n biee bod.Bieindee yasan ih shivees hiilgesen uom.Hunii bied mash hortoi.uvchinii eh uusver.Shiveesee arilga.Bieind muu.Daruu..tsaashdiin amidral.eruul ybahaa bod.

Жакма [5.34.1.126] 2024-05-31 00:31:44

Цэндээ мундаг шүү цул нь. Амжилт хүсье. Бекнұр дүү баяр хүргэе

Зочин [5.34.1.126] 2024-05-31 00:32:17

Ууг нь*

Зочин [66.181.182.85] 2024-05-30 20:42:23

Бекнурд амжилт хүсье.

Зочин [66.181.190.240] 2024-05-30 19:18:05

Одоо 27-той гэнэ, бокст бол тэтгэвэрээ л боддог нас даа. Цэндбаатар өөрөө Олимпоос медал авчихвал амьдрал баталгаатай болно гэж ярьж байсан. Бүтсэнгүй. Мэргэжлийн бокст иймэрхүү маягаар бас хол явахгүй л дээ

Зочин [103.212.118.194] 2024-05-30 14:16:24

Mongoliin boksiin kholboo enekhuugiin setgeliin galiig ih untraasan daa.ard tumen ni l zorig ogdog.iim nokhcold ene huu iim baidald ornoo.holboo awyjaslag tamirchdaa ecgiin khairaar iweeh uchirtai shuu.tamirchin hunii amjilt mash bogino hugacaand ugeljildeg yum sdee

Зочин [66.181.182.158] 2024-05-30 13:45:55

Сонирхогчдын бокст явахгүй хүн яаж мэргэжлийн бокст хожигдолгүй яваад байдаг юм болоо?

Б. Буянхишиг [79.88.96.80] 2024-05-30 12:51:04

Өө яах вэ ялж ялагдаж ээлжилдэг хорвоо ялагдаа л биз амьдрал зогсчихож байгаа биш. Ялах өдөр байгаа бүү санаагаа чилээ. Сайхан амар, эрүүл л бай.

Зочин [66.181.176.34] 2024-05-30 13:01:30

Saihn hellee bayarllaa

Зочин [66.181.161.202] 2024-05-30 11:57:51

За яахав юм нэгээр дуусдагүй шүү дараа дараагийн тоглолт бга2

zochin [192.82.65.111] 2024-05-30 11:27:18

hynii shunal iim bolgoj bgaamdaa

Кса [66.181.186.27] 2024-05-30 11:13:37

Угаасаа чадахгүй нь тодорхой байсан. Эрх аваад медаль авлаа ч сэргээхээр унах нь тодорхой л байсан даа.

Зочин [202.21.109.9] 2024-05-30 10:03:54

Гайгүй тоглож байхад нь оруулчихгүй муусайн хорчингууд Мэргэжлийн боксын хүнд тоглолтууд биенд нь нөлөөлсөн байх

Зочин [66.181.161.142] 2024-05-30 09:53:22

Хохь чинь

Зочин [59.153.86.144] 2024-05-30 09:38:48

За яах вэ дүү минь. Тамирчин хүнд ялах ялагдах өдөр бишгүй л байна шүү. Мундаг хүү улам л хийчээгээд байгаарай. Сэтгэлээр унаж болохгүй. Амжилт хүсье дүү минь.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.