Ц.Гарамжавыг баривчилж “dead cat” хэрэгжүүлэв үү?!

Aдмин / Нүүр

Шүүхээс “Монполимет”-ийн Ц.Гарамжавыг баривчилсан нь улс төрийн хүрээнд томоохон дуулиан дэгдээв. Тэрээр УИХ-д 2016-2020 онд сууж, муугүй үнэлгээтэй бүрэн эрхээ дуусгасан. Гэсэн ч тухайн үед түүнд нэр дэвших эрх олдолгүй үлдэж байв.

Ц.Гарамжавын бизнесийн тухайд ч хэрэг түвэгт орооцолдох хүртлээ будилж оролцолдсон явдал багатай гэдэг. Харин гэнэт баривчилж, тэр шийдвэрээ удалгүй өөрчлөхөөр болсон нь угаасаа томоохон дуулиан дэгдээх зорилготой байсан бололтой.

Өөрөөр хэлбэл, Ц.Гарамжавыг баривчилж, “dead cat” стартеги хэрэгжүүлсэн байж болзошгүй байна. Энэ нь тодорхой хэрэг явдлын уналт, бүтэлгүйтлээс олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд зориуд “цочир сонин” мэдэгдэл хийж, мэдээлэл цацаж анхаарлыг тийш хандуулах улс төрийн стратегийг хэлдэг. Ингэж үзэх үндэслэл байгаа юм. Учир нь өчигдөр СЕХ дээр нэр бүхий хүмүүсийн нэр дэвших эрхтэй эсэх талаар нэг том үйл явдал болжээ. Бас Захиргааны шүүх дээр нэр дэвшүүлэлттэй холбоотой гомдол маргааныг хэрхэх талаар яригдсан байна. Эдгээр нь сонгууль болж байгаатай холбоотойгоор олны анхаарлыг татахаас өөр аргагүй асуудлууд юм. Сар хүрэхгүй хугацааны дараа санал хураахад ч нөлөөлж мэдэх фактууд өчигдөр яригдсан байна.

СЕХ дээр Н.Номтойбаяр, Б.Хурц зэрэг эрхмүүдийг УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийтгүүлж байсан нэр бүхий хүмүүсийг нэлээд хэдүйнээс “…Нэр дэвших эрхтэй, эрхгүй”, “…Тэд нэр дэвших гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчинө, зөрчихгүй” гэж байсан юм.

Мөн Захиргааны хэргийн шүүх дээр АН-ын хоёр тогтоолтой холбоотой гомдол очиж, тэр талаар яригдсан байгаа юм. Ер нь бол АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа маргаантай болж хэд хоног шуугисан. Учир нь тус намаас УИХ-ын 2024 оны сонгуульд намын листэд бичигдэх 48, тойрогт нэр дэвших 78 хүнийг өөр өөрөөр тодруулсан хоёр тогтоолтой болчихоод байгаа юм. Энэ маргаан 2024 оны тавдугаар сарын 20-ноос эхэлсэн.

Тэр орой АН-ын дарга Лу.Гантөмөрийн гарын үсэгтэй 32 дугаар тогтоол, залгуулаад эцэст нь энэ сарын 27-нд СЕХ-ны Хуулийн газрын газрын дарга “…АН-аас хоёр тогтоол ирсэн. Гэхдээ өчигдөр АН-аас 32 дугаар тогтоол хүчинтэй гэж хариу ирүүлсэн” гэсэн.

АН-ын дарга Лу.Гантөмөр ч “…Манай намын байр суурь нэг л байгаа. АН-ын даргын гарын үсэгтэй 32 дугаар тогтоолын хавсралтаар нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ асуудал үүгээр эцэслэгдээгүй байна. СЕХ-нд хоёр дахь тогтоол болж очсон 09 дугаартай тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшихээр бичигдсэн Б.Хурц уржигдар Захиргааны шүүхэд хоёр тогтоолтой холбоотой гомдол гаргасан байна.

Гэхдээ шүүхээс “…Та хэнийг төлөөлж байгаа чинь тодорхойгүй байна” гэсэн агуулгаар, “…Бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар гомдлыг буцаажээ. Гэвч өчигдөр шүүхэд дахин хандсан гэх мэдээлэл байна. Хэрэв шүүх дээрх гомдлын дагуу АН-ын хоёр тогтоолыг авч хэлэлцээд 09 дугаартайг нь “…Хүчинтэй” гэж үзвэл С.Баярцогт листэд орж, ес дээр бичигдэнэ.

Тэр тохиолдолд УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт түүний оронд Дарханы Л.Одбаяр дэвших эрхтэй болно. Мөн Х.Тэмүүжин листнээс бууж, Хан-Уул дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшинэ. Тэгэхээр тэндээс Б.Ариунболд мултарна. Түүнчлэн Б.Хурц нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт дэвшинэ. Харин 32 дугаар тогтоолоор тэнд нэр дэвшээд байсан О.Баасанхүү нэр дэвшигчдийн нэрсээс хасагдана. Анхаарал татсан ийм хоёр томоохон үйл явдал өчигдөр өрнөжээ. Нэг нь өчигдөртөө эцэслэж, нөгөө нь өнөөдөр ч үргэлжлэх бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [203.217.139.240] 2024-05-31 11:18:11

Зартай авилгач хулгайч Хужаа Баярцогт, гэмт хэрэгтэн Хурц нарыг УИХ-д дэвшүүлэх юм бол Монголын төр ялзарч сүйрсэн гэж үнэлэгдэх болно.

Зочин [103.212.116.127] 2024-05-31 10:38:10

хУЛГАЙЧИЙН ҮЙЛДЛИЙГ УЛС ТӨРТЭЙ ХУТГАХ ГЭЖ БҮҮ ДЭМИЙР. ХУУЛЬ БУС ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХЭН Ч АДИЛ БАРИВЧЛАГДАХ, ЯЛАА ЭДЛЭХ НЬ ШУДАРГА ЁС. 70 ГАРСАН АВАЙГААР УЛС ТӨР ХИЙНЭ ЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ, ХЭНД Ч ХАМААГҮЙ ХАА ХАМААГҮЙ БАЯРЦОГТ ХУРЦ НАРТАЙ ХОЛБОНО ГЭН СОИОР МАН-ЫН ХУЛГАЙЧИД

Зочин [67.184.64.11] 2024-05-31 09:41:24

За ,нохойгоо.Балай юм яриад.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.