Г.Ган-Эрдэнэ хоёр дахь тулаандаа ялж, Х.Энх-Амар, Г.Далай нар хасагдлаа
- Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна
- Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос найм нь хасагдлаа
"Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна.
Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар, -80 кг жинд Ганзоригийн Далай, -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ нар тоглолоо.
Г.Ган-Эрдэнэ Кирибатигийн боксчныг 5-0 харьцаагаар ялснаар шигшээ 16-д Малайзын тамирчинтай тоглохоор болов. Харин Х.Энх-Амар Германы боксчинд 4-0, Г.Далай Ираны боксчинд ялагдсанаар тус тус тэмцээнээ өндөрлүүллээ.
Олимпын эрхийн тэмцээнийг Монголын шигшээ багийн 12 тамирчин зорьсноос
- Эрэгтэй -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ шигшээ 16-д Малайзын боксчинтой
- Эрэгтэй +92 кг жинд Халигийн Бекнур шигшээ 16-д Кубийн боксчинтой
- Эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал шигшээ 16-д Канадын боксчинтой
- Эмэгтэй -75 кг жинд Энхбаатарын Эрдэнэтуяа шигшээ 16-д дэлхийн аварга, Азийн аварга Казахстаны Валентина Калжоватай тус тус тоглохоор учраа таараад байна.
Өнөөдөр буюу тэмцээний найм дахь өдөр Г.Ган-Эрдэнэ шигшээ 16-д Малайзын боксчинтой тулалдана.
Харин
- Эрэгтэй -71 кг жинд Отгонбаярын Бямба-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -92 кг жинд Нямдоржийн Отгонболд Афганистаны боксчинд ялагдаж
- Эмэгтэй -57 кг жинд Төмөрхуягийн Болортуул АНУ-ын боксчинд ялагдаж
- Эмэгтэй -60 кг жинд Монхорын Намуун Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -63.5 кг жинд Эрдэнэбатын Цэндбаатар Болгарын боксчинд ялагдаж
- Эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар Германы боксчинд ялагдаж
- Эмэгтэй -66 кг жинд Ганзоригийн Бадмаараг Колумбийн боксчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [202.131.246.46] 2024-05-31 12:39:10
үлдсэн 4-төө амжилт хүсье.