БНСУ-ын дуучин Ёнг Так /Youngtak/ Монгол Улсад зочилж байна
БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна.
БНСУ-д Монгол Улсыг сурталчлах "Go Mongolia" арга хэмжээ гуравдугаар сард зохион байгуулагдаж Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг сурталчилсан юм. Энэ үед БНСУ-ын нэрт дуучин Ёнг Таг оролцсон ба БОАЖ-ын сайд Монгол Улсыг олон улсад сурталчлах "Аялал жуулчлалын элч" болох саналыг тавьж, Монголд аялахыг урьжээ.
Дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "Аялал жуулчлалын элч" батламжаа өчигдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авсан байна. Түүний Монгол Улс дахь аялал "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ" хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.
Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуу нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн монгол, солонгос жүжигчдийн хамтран тоглосон "Хүчирхэг охин Намсун" олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болсон тухайгаа ярилцлагадаа дурдаж байв.
Түүний хит дуунууд нь "Youtube" сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог аж.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл
Зочин [203.98.77.101] 2024-06-03 07:28:17
ЭНЭ БҮТЭХГҮЙ ЭЭ. ХАА ГАЗРЫН ДУУЧИД ХАА САЙГҮЙ Л АЯЛАЖ ЗУГААЛДАГ. МАН-ЫН ЭНЭ "БӨГС ДОЛООДОГ" ТЕХНОЛОГИОРОО МОНГОЛЫГ ГУТААН ДОРОМЖЛОХ ЮМ АА. ДЭЛХИЙН ГУТАМШИГ ШИВШИГ. НЭГ ДУУЧИН ИРЭЭ Л БИЗ. УРЛАГ СОЁЛЫНХОН НЬ ХҮЛЭЭЖ АВДАГ ЮМ БАЙГАА БИЗ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НЭРТЭЙ ПЯЛДАГА ТӨЛГӨН КОММУНИСТ ХОЙД СОЛОНГОСТ ХЭРЭГЛЭГДДЭГ ТЕХНОЛОГИЙГ ӨМНӨДҮҮДЭД СУРТАЛЧЛААД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ. ТЭР ДОЛООДОГ НАМЫНХАА АХ НАРЫГ ХОШНОГЫГ ДОЛООЖ ХӨХ
Монголын [75.58.11.157] 2024-06-02 12:07:47
Захын нэг гадаад дуучин нэртэй түр зуурын шоуны залууг монгол улсын засгийн газрын гишүүн, монгол улсын сайд тусгайлан уриад л юу болж байнаа Ядаж яамныхаа аялал жуулчлал, гадаад харилцааны нэрээр урьж болоогүй юм уу Яасан дор орсон сайд вэ, яасан хийх ажилгүй, эрэм дараагаа мэддэггүй сайданцар вэ Ажлаасаа, сайдаасаа бууж анентлагийн дарга болмоор юм