“50 сая төгрөгийн зээл өгч 5 их наядаар нь тараахын оронд 1.3 их наядын өрийг нь дарж өг”

Aдмин / Нүүр

Засгийн газар өнгөрдөг зудтай саруудаас эхлэн гэнэт “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг зарлаж хоршоо байгуулсан малчдад 50 сая төгрөг хүртэл зээл өгч, бодлогоор дэмжих тухай ярьж эхэлсэн. Хоршоолол гэгч төчнөөн жил яригдсан асуудлыг ийнхүү сөхөж тавьсны шалтгаан нь жил ирэх тутам ахуй нөхцөл, байгаль цаг уурын байдлаас болж цөөрч буй малчдыг төрийн зохицуулалтаар хоршоолох менежментийн арга хэлбэр хэмээн тайлбарлаж байгаа юм.

Гэвч Монголчууд өртэй хүн өөдлөхгүй өттэй мал таргалахгүй гэдгээр хоршооллын зохион байгуулалтыг гэнэтийн байдлаар ихээхэн хэмжээний өр зээлээр шийдэх нь үр дүнгүй. Түүний оронд малын гаралтай түүхий эдийн үйлдвэр барих ёстой гэж байна.

Тухайлбал нэгэн иргэн сошиалд ийнхүү бичжээ. “Шинэ хоршоо хөдөлгөөн гэх малчдыг хуурсан үйл ажиллагааг сүүлийн 1 сар орчим сурталчиллаа. Хөрсөн дээрээ хэзээ ч хэрэгжихгүй хоршоо байгуулбал 5-50 сая төгрөгийн зээл өгч нийт 5 их наядыг тараах юм гэнэ.

Зээл өгч өргүй малчдаа өрөнд оруулж байхаар 1.3 их наядыг гаргаад өртэй малчдынхаа өрийг тэглэвэл илүү үр дүнтэй. Малын арьс шир боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь сав, экспортын зохицуулалтаа хийгээч. Дараа нь ул суурьтай судалгаатай тооцоотой хоршооллыг авч үзэж болмоор юм. Сонгуулийн дөхөхөөр нөөлөглөхөө хэзээ болих вэ?”


Сэтгэгдэл

зочин [103.11.195.34] 2024-06-04 08:23:44

Юун өр зээл тэглэх... Энгийн иргэдээс илүү малчид давуу эрхтэй амьдраад бгаа шүү өнөөдөр. Мал мах, сүү цагаан идээгээ хамгийн өндөр үнээр зарна, иргэд өндөр үнээр худалдан авна, малчид өөрсдөө л ашиг шимийг нь хүртэнэ тэгсэн мөртлөө зуд турхан болоход иргэд нь туслах ёстой юм шиг амаа ангайгаад хэвтчихнэ, эсвэл зээл тэглэ барь ч гэх шиг Өөрийнхөө хүүхдийн сургалтын төлбөрийг арай гэж төлж байгаа бид нар яахаараа тэр малчдын хүүхдийн сургалтын төлбөр хоолонд үрсэн зээлийг төлөх ёстой гэж.... Малчдаас хэцүү амьдарч бгаа иргэд мааш их бна

Зочин [203.23.49.49] 2024-06-03 23:28:46

Энэ тэнэг ажлаа зогсоо

Kca [66.181.161.198] 2024-06-03 16:41:48

Бага балайр, бүү горьд.

Зочин [66.181.176.20] 2024-06-03 13:29:33

арай гэж зах зээлийн жамаар явж эхэлж буй тогтолцоог МАН-ын хулгайчид буруу замаар будаа тээлгэх нь дээ. Бүх зүйл айл өрхүүдээс эхлээд доод шатны санаачилгад тулгуурлах ёстой оо. Хорших уу, зээл авах уу үгүй юу гэдгийг өрх гэр, малчид өөрсдөө шийдэх асуудал. Дээрээс компаничилж тархийг нь угааж хамтрал коммун шиг юм болгох гэж солиорохоо болиорой хар х нүдэн Амарбаясгалан мэтийн хулгайчид

Зочин [202.126.88.211] 2024-06-03 10:40:16

Бүх амьтад ижил эрхтэй гэхдээ гахай арай илүү эрхтэй гэдэг шиг юм болохнээ. Тэгвэл миний цалингийн зээлийг бас дарж өгөөч. Малчин гэхээрээ яадын ер нь?

Зочин [66.181.168.8] 2024-06-03 10:32:07

Хүүхдүүээ эрхлүүлэх гэж авсан зээлийг би татвараараа дамжуулан төлөх болж байна уу? ТЭГЭЖ ДЭМИЙРЭХГҮЙ ШҮҮ, НОВШ ОО!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.