Ачааны автомашин замын хажуу руу унаж, нэг иргэн АМИА АЛДЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Завхан аймаг, Алдархаан сум, Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнөө өглөө 03:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин /хоёр зорчигчтой/ автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байжээ. Ийнхүү цогцсыг алба хаагчид гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.