Далай лам АНУ-д эмчлүүлэхээр болсныг мэдээллээ
Төвөдийн шашны тэргүүн Далай лам энэ сарын сүүлээр өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-д хүрэлцэн очих болсон тухай түүний ажлын албаны төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ. Тиймээс зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аливаа шашин мөргөлийн арга хэмжээнд оролцохгүй болсныг сүсэгтнүүдэд зарласан байна. 88 настай шашны тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард ханиад томуу туссан тул эмч нар хол аялахгүй байхыг зөвлөж байжээ.
Эдгэрснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард тэр зүүн Энэтхэгт байдаг Буддын шашны ариун газруудын нэг Бодьгаяад очиж байв. “Дээрхийн гэгээнтэн Далай лам өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-ыг зорино. Буцаж ирснийх нь дараа шашин номын ажлууд үргэлжлэх болно” гэж түүний ажлын алба мэдэгджээ. Ингэхдээ Далай ламыг хэзээ Дарамсалад буцаж ирэх талаар дурдаагүй байна.
Тэрбээр өмнө нь АНУ-д зочлохдоо албаныхантай, тэр дундаа ерөнхийлөгчтэй уулзаж байсан түүхтэй. Харин энэ удаа ямар нэг уулзалт төлөвлөгдөөгүй байгааг Вашингтоны эх сурвалж баталжээ.
“АНУ-ын албаны хүмүүс болон Далай лам зэрэг шашны нэр хүндтэй зүтгэлтнүүдийн хооронд уулзалт болж байсан урт хугацааны жишиг бий боловч одоогоор бидэнд батлах зүйл алга” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 2021 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Далай ламтай уулзаагүй байгаа. 2020 оны сонгуульд өрсөлдөж байхдаа тэр АНУ-ын ерөнхийлөгч нарын Төвөдийн шашны тэргүүнтэй уулздаг 30 орчим жил үргэлжилсэн уламжлалыг эвдсэн хэмээн Дональд Трампыг шүүмжилж байжээ.
Ийм уулзалт бүр Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгардаг.
АНУ дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэню “Хятад улс Далай ламын ямар ч улс оронд явуулж буй салан тусгаарлах үйл ажиллагааг болон түүнтэй аль ч улсын албан тушаалтнууд харилцахыг эрс эсэргүүцнэ” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.30] 2024-06-08 06:54:00
Монголоос өөр Төвдийн Шарын нашиныг дагадаг орон өөр байдаг юмуу энэ дэлхий дээр. Непал Балба энэ тэр гээд гималайн уулан дээр байдаг хэд дагадаг гэхэд эргэлзээтэй. Тэгэхээр энэ Далай Лам гээчийг мажийсаны дараа Хятадын нэг муж болох Төвд
зочин [139.5.218.101] 2024-06-04 16:10:07
Буддын шашны тэргүүн гээч
Дараачийн асуудал. [66.181.185.146] 2024-06-04 16:28:56
Та мэдэх үү? Буддын шашны хэд хэдэн Далай лам буюу түүнтэй адил түвшний лам Төвдөд байдаг юм байнлээ. Панчин лам гэхэд л Төвд Хятадад байдаг, Энэтхэгт ч байж магадгүй. Монголд ч гэсэн 1-2 лам шашны тэргүүн болчих гээд л бэлтгэж байгаа бололтой. Иймд Далай ламыг хэрхэн дуудах нь болгоомжтой ба анхааралтай хандах ёстой асуудал шүү.
Далай ламын асуудал их төвөгтэй. [66.181.185.146] 2024-06-04 15:14:01
Хэцүү юмдаа. Өвдгийг нь эмчлүүлэхэд АНУ явуулчихмаар байх юм. Гэтэл БНХАУ-ын улс төрийн бодлогын хүрээнд үүнийг зөвшөөрч болдоггүй, хэцүү асуудал болчихоод байдаг. Гол нь Төвд нь тусгаар тогтнох үзэл санаагаа орхидоггүй, Далай ламыг чөлөөтэй тавьчихвал энэ үзэл бүүр хүчтэй болчихно. Гэтэл БНХАУ нь Төвдөд сүүлийн 30-40 жил өчнөөн хөрөнгө оруулчихсан, төмөр зам барьчихсан, өөд нь татчихсан байдаг. Иймд Далай ламыг ямарч л байсан Төвдрүү нь оруулахгүй байхын тулд дээдсийг АНУ, Европ, Австралируу явуулахгүй байх хэрэгтэй байдаг. Яах уу?